
XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганд оролцох ӨМӨЗО-ы төлөөлөгчид 03-р сарын 03-ны өглөөний 07 цаг 45 минутад нийслэл Бээжин хотыг зорихоор хурдны галт тэргэнд суулаа. Төлөөлөгчид улс төрийн өндөр хариуцлагаа ухамсарлаж, урам зориг дүүрэн байж, улс эх орон, ард түмнийхээ төлөө үгээ хэлж, хурлын даалгаврыг өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэдгээ илэрхийлэв. Орчин үеийн социалист улс орныг цогцоор нь бүтээн байгуулах шинэ аяныг бүтээхээр зүтгэж, Өвөр Монголын хөгжилд шинэ хуудсыг нээхээр хичээн ажиллаж байна.






























































