Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хөххотын бүх нийтийн соёлын үйлчилгээний газруудыг хааж, эмийн сан, супермаркетууд хэвийн ажиллаж байна

Хөххотын бүх нийтийн соёлын үйлчилгээний газруудыг хааж, эмийн сан, супермаркетууд хэвийн ажиллаж байна

    Сурвалжлагч 3-р сарын 2-ны өдөр Хөххотод болсон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгахын тулд Хөххотын аялал жуулчлалын газрууд, соёл урлаг, спорт, амралт зугаалга, цэнгээний газрууд түр хаагдсан, эмийн сан, супермаркетууд хэвийн ажиллаж байна.

    Одоогоор Хөххотын аялал жуулчлалын газар зэрэг нийтийн соёлын үйлчилгээний газрууд бүгд хаалттай байна. Нийт 46 А зэрэглэлийн аялал жуулчлалын газар, 31 музей, бүх номын сан, соёлын төв, урлагийн галерейг хаажээ. Соёл урлаг, спорт, амралт, зугаалгын газруудыг түр хаалаа. Одоогийн байдлаар Хөххотын хэмжээнд 650 орчим соёл урлаг, спорт, амралт, зугаалгын газруудыг хаасан байна. Ном хэвлэлийн бизнесийн удирдлага, хяналтыг бэхжүүлэн ажиллаж байна. Хөххотод нийт 357 номын дэлгүүр байдгаас 296-г нь хаасан, 61 нь сургалтын хэрэглэгдэхүүн зардаг хэвээр байна. Ажиллаж байгаа номын дэлгүүрүүд халдвар хамгаалалтын диглэмийг сайн мөрдөж, ажилчдын эрүүл мэндийн хяналтыг чангатган, биеийн температурыг өдөр бүр хэмжих, шаардлагатай бол нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах, эрүүл мэндийн кодыг ногоон байлгах, мөн амны хаалт, нэг удаагийн бээлий зүүх, цугларах үйл ажиллагаанд оролцохгүй байх, өдөр бүр ажлын цагаас өмнө болон ажлын дараа талбайн агааржуулалт, талбайн халдваргүйжүүлэлт, гол хэсгийн ариутгал халдваргүйтгэлийг сайн хийж байх хэрэгтэйг шаарджээ.

    Иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангах үүднээс эмийн сан, супермаркетууд хэвийн ажиллаж байна. Эмийн сангууд халуун бууруулах, ханиадны эсрэг, вирусын эсрэг, антибиотик эмийн худалдааг зогсоохыг үүрэг болгож, дөрвөн төрлийн эмийг зөвшөөрөлгүй худалдаалж буй үйл ажиллагаа эрхлэгчдийг хатуу шалгаж, хуулийн дагуу шийтгэнэ. Үүний зэрэгцээ эмийн сангууд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, өглөөний үзлэг, дэлгүүрт орж буй ажилтнууд амны хаалт зүүх, биеийн температурыг хэмжих, эрүүл мэндийн код, нуклейн хүчил илрүүлэх тэмдэг шалгах, эрүүл мэндийн кодыг сканнердах ёстой. Худалдааны төв, супермаркет зэрэг олон нийтийн газруудад амны хаалт зүүх, температур хэмжих, код уншуулах, “нэг метрийн зай барих” зэрэг арга хэмжээг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ.

    Өнөөдрийн байдлаар Хөххотын нийтийн хоолны зарим газрууд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндсэн үүргээ чандлан биелүүлж байна. Үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоолны газруудад иргэдийн хүлээн авах тоонд зохистой хяналт тавьж, ажилчдад өглөөний хяналт шалгалт хийж, агааржуулалт, халдваргүйжүүлэлтээ чангатгаж ажиллахыг үүрэг болголоо. Дэлгүүрт орж буй үйлчлүүлэгчид код уншуулж бүртгүүлэх, температур хэмжих, амны хаалт зүүх шаардлагатай бөгөөд захиалга өгөх, авах, гарахдаа үйлчлүүлэгчдийн өмнөх болон дараачийн хүмүүсээс нэг метрээс илүү зайтай байх, хоол идсэний дараа ресторанаас аль болох хурдан гарах хэрэгтэй. Цар тахлын энэ хүнд үед гадуур гарахаа багасгахыг хэрэглэгчдэд уриалж байна. Аль болох гэртээ хоол хийхийг зөвлөж байна.


 

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.nmgnews.com.cn
Мэдээ үзсэн:2316
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7