Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын ”Хоёр чуулган” дэлхий дахины анхаарлыг татаж байгаа бөгөөд Африкийн орнуудын хувьд чухал ач холбогдолтой юм

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл: Хятадын ”Хоёр чуулган” дэлхий дахины анхаарлыг татаж байгаа бөгөөд Африкийн орнуудын хувьд чухал ач холбогдолтой юм.

    2022 оны Хятадын "Хоёр чуулган" удахгүй болно. Дэлхий дахинд цар тахал дахин давтагдаж, дэлхийн эдийн засгийн сэргэлт тодорхойгүй, олон улсын байдал ээдрээтэй, тогтворгүй байгаа чухал мөчид дэлхий нийт Хятадын "Хоёр чуулган"-ы хүлээлтээр дүүрэн байна. Кенийн өргөн нэвтрүүлгийн корпорац (KBC) 02-р сарын 28-нд "Хятадын хоёр чуулган ба тэдгээрийн олон улсын нийгэмд үзүүлэх ач холбогдол" хэмээх тайлбар нийтэлж, Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд хөгжлийн чиг хандлагаараа олны анхаарлыг татсаар байгаа нь эргэлзээгүй.

    Өгүүлэлд тэмдэглэхдээ "Энэ жилийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж байгаа энэ цаг үед хийхээр болж байна.Хятадын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эдийн засгийн хөгжлийг ахиулах зэрэг нь дэлхийн анхаарлын төвд байх нь гарцаагүй. Хятадын нийт үйлдвэрлэлийн хэмжээгээрээ 12 жил дараалан дэлхийд тэргүүлж, бүтээгдэхүүн нь дэлхийн хэмжээнд байгаа тул Хятадын эдийн засгийн бодлого дэлхийн эдийн засагт асар их нөлөө үзүүлэх болно".

    Уг нийтлэлд "Бүс ба зам" санаачилга, гадаад ертөнцийг нээх, олон улсын хамтын ажиллагаа нь энэ жилийн хоёр чуулганы чухал сэдэв болж магадгүй гэжээ. Хятадын засгийн газрын хэлснээр "Бүс ба зам" санаачилга нь дэлхийнх бөгөөд эдийн засгийн даяаршлын тэнцвэрийг сэргээхэд тустай юм. Гадаад ертөнцөд нээлттэй байх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд гадаад худалдааг хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилт юм. Африкийн хувьд Хятад бол тивийн хамгийн том худалдааны түнш юм. Хятадын Африк дахь салбарын хөрөнгө оруулалт жил ирэх тусам нэмэгдсээр байна. Африкийн орнууд ялангуяа дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт зэрэг Хятадын хөрөнгө оруулалтаас ихээхэн ашиг хүртэж байна. Тиймээс Хятадад болох хоёр чуулган Африкийн орнуудад чухал ач холбогдолтой байх болно.

Өгүүлэлд тэмдэглэхдэ Хятад улс "бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй" гэсэн зарчмыг баримталж ирсэн тул Африкийн олон орны удирдагчид Хятад улстай идэвхтэй хамтын ажиллагааны харилцаа тогтоож, хамтын хөгжлийг ахиулж байна. Хятад, Африкийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх "Хятадын өрийн урхи"-ны онол гэгдэх оролдлого бүтэлгүйтэх нь дамжиггүй. Хятад улс дэлхийн эдийн засгийн хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй өсөлтийг дэмжихийг тууштай баримталж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахыг дэмжсээр ирсэн нь шинэ эриний даяаршлын сорилтыг даван туулах Хятадын арга зам юм.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:news.cri.cn
Мэдээ үзсэн:1722
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7