Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы хөтөлбөр

XIII сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын V чуулган 03-р сарын 04-ний өдрийн үдээс өмнө урьдчилсан хурал хуралдуулж, хурлын хөтөлбөрийг баталжээ.

 

XIII сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын V чуулган 03-р сарын 04-ний өдрийн үдээс өмнө урьдчилсан хурал хуралдуулж, хурлын хөтөлбөрийг баталжээ.

Нэг. Засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөж хэлэлцэнэ.

Хоёр. Улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2021 оны төлөвлөлтийг хэрэгжүүлсэн байдал болон Улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2022 оны төлөвлөлтийн эх нооргийн тайлан, Улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2022 оны төлөвлөлтийн эх нооргийг хянан хэлэлцэнэ.

Гурав. Төв болон орон нутгийн урьдчилсан төсвийн 2021 оны хэрэгжилтийн байдал, Төв болон орон нутгийн урьдчилсан төсвийн 2022 оны эх нооргийн тайлан, Төв болон орон нутгийн урьдчилсан төсвийн эх нооргийг хянан хэлэлцэнэ.

Дөрөв. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос дэвшүүлсэн "Бүгд Найрамдах Хятад Ард Улсын орон нутгийн бүх шатны АТИХурал, Ардын засгийн газрыг зохион байгуулах тухай хууль /засварласан төсөл/"-ийн тухай хэлэлцүүлэгт оруулах саналыг хэлэлцэнэ.

Тав. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос дэвшүүлсэн "ХIII сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын V бүгд хурлаас XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгуулийн тухай шийдвэр /төсөл/"-ийг хэлэлцүүлэгт оруулах тухай саналыг хэлэлцэнэ.

 

Зургаа. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороон дэвшүүлсэн "Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Хонконгоос XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчдийг сонгох арга хэмжээний тухай /төсөл/"-ийг хэлэлцүүлэгт оруулах тухай саналыг хэлэлцэнэ.

Долоо. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороон дэвшүүлсэн "Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Макаогоос XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчдийг сонгох арга хэмжээний тухай /төсөл/"-ийг хэлэлцүүлэгт оруулах тухай саналыг хэлэлцэнэ.

Найм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны ажлын тайланг хянан хэлэлцэнэ.

Ес. Ардын дээд шүүхийн ажлын тайланг хянан хэлэлцэнэ.

Арав. Ардын дээд прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэнэ.

Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:1777
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7