Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ард түмэн аз жаргалаар дүүрэн

Ард түмэн аз жаргалаар дүүрэн

- Хэсэг хугацааны өмнө энэ жилийн саналыг бэлтгэхээр судалгаа хийж байхад тосгоныхны хэлсэн үг миний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэдний хамгийн их хэлж байсан үг бол "маш их өөрчлөлт гарсан" гэсэн үг байлаа гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Ниншя Хотон үндэстний өөртөө засах орны Үжүн хотын Хунсибао дүүргийн Хунсибао суурингийн Юйчи тосгоны оршин суугч Ма Хуйжуань 03-р сарын 03-ны өдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэлэв.

Жирийн иргэдийн аз жаргалтай амьдрал нь “Хоёр чуулган”-ы хамгийн чухал асуудал байсаар ирсэн. Өнгөрсөн онд Хятад улс ардын амьжиргааг үргэлжлэн дээдэлж, ардын амьжиргааны дутагдлыг нөхөж, ардын амьжиргаа, сайн сайхан байдлыг тасралтгүй дээшлүүлсээр ирсэн. Сурвалжлагчаас хэд хэдэн төлөөлөгчтэй уулзаж, энэ жил иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар ярилцахыг хүссэн юм.

Өнгөрсөн тухай ярих зүйл алга, зөвхөн одоогийнхоо тухай ярихыг хүсдэг

Ниншя Хотон үндэстний өөртөө засах орны Үжүн хотын Хунсибао дүүрэг нь Хятад улсын экологийн нүүлгэн шилжүүлэлтийн хамгийн том бүс юм. 2020 оны 6-р сарын 8-ны өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хунсибао дүүргийн Хунсибао балгасны Хунд тосгонд ирж, ядуурлаас ангижруулах ажилтай танилцав.

Хунсибаод 20 гаруй жил амьдарсан Ма Хуйжуань бол зохиолч бөгөөд экологийн нүүлгэн шилжүүлэлтийн үр шимийг хүртэгч юм. Тэрээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хундэ тосгонд олон удаа очиж судалгаа хийсэн бөгөөд тариачдын амьдрал өдрөөс өдөрт сайжирч, олныг хамарсан ажил эрхлэлт зэрэг асуудлууд ч сайн шийдэгдэж байгааг өөрийн нүдээр харсан гэж сурвалжлагчид хэлэв. Хундэ тосгоныг загвар болгож, энэ загварыг Хунсибао дүүрэгт бүхэлд нь сурталчилж байна.

Ма Хуйжуань хэлэхдээ "Би тэдэнтэй өнгөрсөн үеийн тухай яримаар байдаг.Гэвч тэд "Арван жилийн есөн жил нь ган хуурай", "Арван тарианы ес нь хураалт олохгүй" гээд тэд өнгөрсөн үеийн тухай ярих юм алга гэдэг. Тэд зөвхөн одоогийнхоо тухай ярихыг хүсэж байна" гэв.

Хятадын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн, Гуансигийн Жуан үндэстний Өөртөө Засах Орны Луочэн Мулао үндэстний өөртөө засах шяний орлогч дарга Оу Яньлин сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Ард түмний амьжиргааны температур"-ыг онцолсон байна. Хятад улсын цорын ганц Мулаогийн өөртөө засах шянь болох Луочэн нь 2020 онд бүх шянийг ядуурлаас ангижруулсан сүүлчийн шянь болно. Ядуурлаас гарснаас хойш тус шяний ажлын төв нь ядуурлаас ангижруулах ололт амжилтыг нэгтгэхээс хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх хүртэлх үр дүнтэй холболтод шилжсэн.

Ард түмнийхээ сайн сайхан амьдралын хүсэл тэмүүллийг биелүүлэхийн төлөө зүтгэнэ

Ард түмнийхээ амьжиргааг яаж хамгаалах вэ, янз бүрийн орон нутаг өөр өөрсдийн нөхцөл байдалд тохируулан олон шинэ арга гаргаж ирсэн.

Хятадын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн, Шаньдүн мужийн Ардчилсан дэвшлийн хорооны дарга, Шаньдүн мужийн Чиндао хотын орлогч дарга Луаньшинь сэтгүүлчдэд хэлэхдээ "Өнгөрсөн онд Чиндао хотын иргэдийн амьжиргаанд оруулсан хөрөнгө оруулалт улам бүр нэмэгдэж, ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг биелүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байна" гэжээ.

Луаньшинь жишээ дурдав. 2012 онд Чиндао хот нь улсдаа урт хугацааны эмнэлгийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг тэргүүлсэн. Эхэндээ зөвхөн эмчилгээ хийлгэдэг байсан. Дараа нь даатгалд оролцогчдын амьжиргааны анхан шатны тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Өмнө нь , энэ даатгалд зөвхөн хотын иргэд хамрагдсан байснаа 2021 онд хөдөө орон нутгийнхан албан ёсоор даатгалд хамрагдах болсон юм.

Хот, хөдөөг нэгтгэх нь илүү шударга хандах баталгаа

-Энэ бол бидний хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх хүчин чармайлт юм. Хотын оршин суугчид болон хөдөөгийн хүн амын хувьд энэ тал дээр амьжиргааны баталгаат байдлын ялгаа байхгүй гэжээ.

Хүмүүсийн амьжиргааг хамгаалахын тулд олон газарт хөдөлмөр эрхлэлтийг нэн тэргүүнд тавьдаг.

БХАТИХ-ын төлөөлөгч, Сычуань мужийн Нейжян хотын АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Чэньлан хэлэхдээ "Ажил эрхлэлт бол ард түмний амьжиргааны үндэс юм. Тэрээр Нейжяны практикийн жишээг дурдав.Чэндү-Чүнчин хотын хөгжлийн төвд оршдог Нейжян бол Хятад улсын хуучин аж үйлдвэрийн бааз юм. Сүүлийн жилүүдэд Нейжян хот уламжлалт аж үйлдвэрийг шилдэг болгох, боловсронгуй болгох ажлыг түргэтгэж, мөн шинээр гарч ирж буй үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж, аж үйлдвэрүүдээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, "Үйлдвэрлэлийн Нейжян"-ыг байгуулж, олон нийтийг нэн олон ажлын байраар хангасан байна" гэв.

Чэньлан хэлэхдээ "Сүүлийн хоёр жилд Нейжян үйлчилгээний аутсорсингийн салбарыг эрчимтэй ахиулж, одоогийн байдлаар үйлчилгээний аутсорсингийн 34 аж ахуйн нэгж хэлбэржиж, 5000 шахам хүнийг ажлын байраар хангасан байна. Энэ оны эхээр Да Юйжүө группийн Хятадын баруун өмнөд бүсийн төв, Юүньда түргэн хүргэлт баруун өмнөд хэрэглэгчийн төв зэрэг үйлчилгээний аутсорсингийн төслүүд Нейжян хотод дараалан суурьшсан бөгөөд 2000 гаруй шинэ ажлын байр нэмэгдэв. Үйлдвэрлэлийн хөгжил нь олон нийтэд ажлын байртай болох илүү өргөн шинэ замыг нээх нь гарцаагүй" гэв.

Энэхүү цуврал ажлын үр дүн таатай байгааг тоо баримт харуулж байна. 2021 онд Нейжян хотод 45558 шинэ ажлын байр бий болж, хот суурингийн ажилгүй 13772 хүн дахин ажилд орж, хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй 3705 хүн дахин ажилд оров.

"Жижиг гэр бүл"-ийн "том гэр бүл" өгсөн хайр

Иргэдийн амьжиргааны өөрчлөлтийг хүмүүс олж харж, олж мэдэрсэн. БХАТИХ-ын төлөөлөгч, Жянши мужийн Жиндэжэн хотын Жушань дүүргийн Шиньчүнь гудамжны Ли Шүюань нийгэм хорооллын намын хорооны нарийн бичгийн дарга Юймэй ард түмнээ хэрхэн дэмжих талаар асар их туршлагатай байж олон нийтийн ажил чин сэтгэлээсээ хийдэг нэгэн.

Жишээлбэл, хуучин хорооллын засварын ажил нь тоо томшгүй олон "жижиг гэр бүл" –ийн "том гэр бүл"-д өгсөн хайр . Юймэй анхлан үүнийг хийж, оршин суугчид нь түүнийг сайн мэднэ. Удаан хугацааны дараа оршин суугчид идэвхтэй оролцож, хамтдаа илүү сайн, сайхан амьдрах орчныг хамгаалах, сайжруулах талаар санаачилга гаргажээ. "Төрийн иргэдийн амьжиргааг дэмжих төслөөр гэр орон маань ийм сайхан шинэчлэгдэж, орчин нь маш цэвэрхэн, амьдрал ийм таатай байна, дахиад соёлгүй үзэгдэл гарвал зохисгүй болно гэж тэд үзэж байна. Тиймээс олон хүн ухамсартайгаар нийгмийн хамгаалагч болсон гэв.

Олон нийтийн ажилчдаас энгийн иргэдийн хэрэгцээний талаар үнэхээр их боддог. Тухайлбал, Юймэй хэлэхдээ, Лишүюань нийгэм хороолол нь гудамжны засварын ажлыг өмнө нь хийж байх үед зураг төслөөр төлөвлөж, үүний зэрэгцээ оршин суугчдын санал бодлыг газар дээр нь авч, сонсдог байсан. Мөн боломжийн зохицуулалт хийсэн. Тухайлбал, газар доорх бохир усны гольдролыг өөрчлөхөд замын хажуугийн орчинд бага зэрэг эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд нийгэм хорооллоос ч шийдвэрлэдэг.

-Оршин суугчид хүрээлэн буй орчноо тохижуулах, цэвэрхэн болгоход эдгээр нарийн ширийн зүйл нь маш чухал юм. Бид хүмүүсийн санаа зовдог өчүүхэн асуудлыг зохицуулж, шийдвэрлэх арга замыг хайж олох ёстой. Ингэснээр бид хүмүүсийн хэрэгцээнд үнэхээр хариу өгөх болно гэжээ.

Мэдээж иргэдийн амьжиргааны ажилд шийдвэрлэх асуудал байнга гардаг. Оу Яньлин хэлэхдээ "Лөчэн Мулао өөртөө засах шяньд нөхөх шаардлагатай дэд бүтцийн олон дутагдал байсаар байна. Өнгөрсөн хугацаанд бид маш их өртэй байсан, гэхдээ одоо сайжруулах зүйл их байна. Бид хэрхэн хүчирхэг үйлдвэр, баян ард түмэн, сайхан экологид хүрэхийг идэвхтэй судалж, ингэснээр хөдөө орон нутаг өдөр бүр сайжирна" гэв.

Иргэдийн амьжиргаанд таатай өөрчлөлт гарч байгааг хүн бүр харж байгаа. Хунсибаогийн олон жилийн өөрчлөлтийг харсан Ма Хуйжуанаас Хунсибаог зорьж ирэх хэвлэл мэдээллийнхэн нэмэгдэж байгааг анзаарав. 

- Олон жилийн туршид тус дүүрэг нь маш их өөрчлөгдсөн, жил бүрийн өөрчлөгдөж шинэчлэгдэж буй зүйл нь өөр өөр учраас үргэлж шинэ зүйл бичих боломжтой гэв.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Ардын сайт
Мэдээ үзсэн:1794
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7