”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Бээжингийн Өвлийн паралимпын наадам хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст шинэ боломж авчрав

Бээжингийн Өвлийн паралимпын наадам хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст шинэ боломж авчрав.

Өнөөдөр буюу 03-р сарын 04-ний орой Бээжингийн Өвлийн паралимпын наадам Үндэсний спортын ордонд нээгдэх болно. Паралимпын "эр зориг, шийдэмгий, урам зориг, эрх тэгш байдал"-ын үнэт зүйлс болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах Хятад үндэстний уламжлалт ёс заншлыг харуулж, хүмүүнлэгийн оюун санааны дор паралимпын хөдөлгөөн шинэ эрин үеийн түүхийг бичих болно.
Бээжингийн Өвлийн олимп, паралимпыг амжилттай зохион байгуулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм.
ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ "Бээжингийн Өвлийн олимп, өвлийн паралимпын наадмын бэлтгэлийг Хятадын спортын хөгжилд түлхэц өгөх томоохон боломж болгон "гайхалтай, ер бусын, шилдэг” өвлийн олимп, өвлийн паралимпийн наадмыг зохион байгуулж, Хятадын мөс, цасны спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлах болно" гэжээ.
Өөрчлөлт, нээлттэй төрийн бодлого хэрэгжсэн 40 жилийн хугацаанд ялангуяа Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойших Хятадын онцлогтой социализмын үйлс түүхэн амжилтад хүрч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортыг хөгжүүлэх материаллаг суурийг тавьсан байна. Бээжингийн Өвлийн паралимпын бэлтгэлийг завшаан болгон авч үзвэл, Хятад улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөс, цасны спорт хурдацтай хөгжиж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын хөгжлийг шинэ шатанд гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх үйлс илүү үр дүнтэй үр дүнд хүрч байна.
Амьдрал тэмцэл тэмүүллээр дүүрэн байдаг бөгөөд хичээл зүтгэл нь хамгийн үнэ цэнтэй юм
ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин амьдрал тэмцэл тэмүүллээр дүүрэн байдаг бөгөөд хичээл зүтгэл нь хамгийн үнэ цэнтэй юм гэж хэлж өнгөрсөн байдаг.
Спорт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мөрөөдлийн жигүүрийг өгч, амьдралын үнэ цэнийг ухаарахад тусалдаг. Олимпын наадам нь Хятадын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид өөрийн биетэйгээ тэмцэж, өөрсдийгөө хөгжүүлж, амь насны няцашгүй, тууштай байдлыг олгодог ид шидтэй.
1984 онд Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын төлөөлөгчид зуны паралимпийн наадамд анх удаа оролцож, хараагүй эмэгтэй тамирчин Пин Яли Хятадын паралимпын наадмын анхны алтан медалийн эзэн болж, тоо томшгүй олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, урам зориг өгсөн юм. Хятадын паралимпын төлөөлөгчид 2004 оны Афинаас 2021 онд Токио хүртэл 5 удаа дараалан зуны паралимпын наадмын алтан медалийн чансааны жагсаалтад тэргүүлж, Хятадын паралимпын тамирчдын хүч чадал, арга ухааныг дэлхийн хүмүүст харуулсан юм.
2002 онд Хятад улс анх удаа өвлийн паралимпын наадамд төлөөлөгчдөө илгээсэн. Мөс, цасны спортын талбайд Хятадын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид тэр цагаас хойш тэмцсээр ирсэн байна. 2018 оны Пёнчан өвлийн паралимпын наадамд Хятадын тэргэнцэртэй кёрлингийн баг Хятадын паралимпын төлөөлөгчдөд түүхэн дэх анхны алтан медалийг авч, Хятадын өвлийн паралимпын наадмын шинэ хуудсыг нээсэн юм.
“Пёнчаны Өвлийн паралимпын наадамд түрүүлсэн нь түүх болон үлдэж, бид Бээжин хотноо дахин зүтгэн тэмцэх болно” гэх тэргэнцэртэй кёрлингийн тамирчдын багийн бэлтгэлийн танхимын ханан дээр уриа лоозон харагдана. Ойролцоогоор 20 кг хүндтэй кёрлингийн тамирчид өвлийн паралимпийн наадамд бэлдсээр иржээ. Эх орныхоо нэрийг гаргаж, шаргуу бэлтгэл хийж байгаа нь энэхүү багийн хамгийн ил тод онцлог болсон юм.
2022 оны Бээжингийн өвлийн паралимпын наадамд бэлтгэхийн тулд төрөл бүрийн бэлтгэлийн багууд зуны бэлтгэлийг өвлийн бэлтгэл, дотоод, гадаад дахь бэлтгэл, тэмцээн уралдаантай хослуулж, тамирчдын өрсөлдөх чадварыг тасралтгүй дээшлүүлж байна.
Хятадын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын олон улсын тэмцээнд үзүүлсэн гайхалтай амжилт нь Хятадын хөгжлийн бэрхшээлтэй спортын эрчтэй хөгжиж буйг бүрэн харуулж чадах ажээ. Одоогийн байдлаар Хятадын төлөөлөгчдийн багийн оролцоотой Өвлийн паралимпын тэмцээний төрлийн тоо 2-оос 6 болж нэмэгдэн, өвлийн паралимпын наадмыг бүрэн хамрах болсон бөгөөд Хятадын хэмжээнд өвлийн паралимпын тамирчдын тоо 50 хүрэхгүй байсан бол одоо бараг 1000 болж нэмэгдсэн байжээ.
2022 оны Бээжингийн Өвлийн паралимп нь нийт 6 том, 78 жижиг тэмцээний төрөлтэй бөгөөд Хятадын спортын төлөөлөгчид бүх том төрөл, 73 жижиг төрөлд өрсөлдөх юм. Энэ бол Хятадын төлөөлөгчдийн хамгийн олон оролцогчтой, хамгийн олон тамирчинтай, хамгийн өргөн хүрээтэй оролцоотой өвлийн паралимпын наадам бөгөөд 96 тамирчин хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөж, амьдралын гэрэл гэгээг гэрэлтүүлэхэд бэлэн болоод байна.
- Хятадын паралимпын наадмын тамирчид шинэ эриний Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх сэтгэл санааг дэлхий дахинд харуулж, Хятадын өвлийн паралимпын наадмын хөгжлийн ололт амжилт, эх орныхоо нэр алдрын төлөө бүх хүчин зүтгэлээ гаргах болно гэж Бээжингийн Өвлийн паралимпод оролцох Хятадын спортын төлөөлөгчдийн ерөнхий нарийн бичгийн дарга Жао Сүжин энэ тухай танилцууллаа.
Хятадын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын тэмцээн дэх гайхалтай байдал нь хүчтэй эерэг эрч хүч, "амьдралд хэдэн удаа тулалдаж болно" гэсэн тэмцлийн сэтгэлийг харуулж байна. "Хоёр зуун жилийн зорилт"-ыг биелүүлж, Хятадын үндэстнүүдийг агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд ийм үзэл баримтлал маш их хэрэгтэй байна.
Цаг үеэ олсон сайхан амьдралыг бий болгохыг хичээжээ
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ "Энгийн иргэд гайхалтай амьдарч чадах төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч өнгөлөг амьдралыг эдлэх ёстой. Бидний хүн нэг бүр амьдралаа дээдэлж, эрүүл мэндээ эрхэмлэн, цаг үеэ олсон сайхан амьдралыг бүтээхийн төлөө хичээх ёстой" гэжээ.
Олимпын хөдөлгөөнд хүн бүр спортоор хичээллэх, өөрийгөө хөгжүүлэх, сайжруулах эрхтэй гэсэн чухал зарчим байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд ч спорт нь өнгөлөг амьдралтай болж нийгэмд тэгш оролцох замд ороход тусалдаг.
2008 онд Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд болсон газар хөдлөлтийн улмаар Сычуань хотын Тянь Фүган гэх залуу биеийн доод хэсгээрээ саажилттай болсон ч спортоор хичээллэж бие сэтгэлээ хөгжүүлсэн. Тэрээр шаргуу хөдөлмөрлөсний эцэст Токиогийн паралимпын наадмын буудлагын тэмцээнд оролцсон байна. Тэрээр,спортын утга учир нь зөвхөн үр дүнд хүрэхээс гадна өөртөө итгэх итгэлээ сэргээхэд тусалдаг гэсэн үгийг хэлсэн байжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спортоор хичээллэх үйл явцад хөдөлмөрийн чадвартай хүн чухал үүрэг гүйцэтгэдэг. Харааны бэрхшээлтэй хүмүүс бугуйдаа олс уяснаар хөдөлмөрийн чадвартай хүний ​​удирдлага дор гүйлтийн эхний алхмыг хийх боломжтой. Токиогийн паралимпийн наадамд Хятадын хараагүй тамирчин Лю Цүйчин, удирдагч Шю Дүнлиьн нар хамтран ажиллаж, хоёр алтан медаль авсан.
Хятадад 85 сая хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг бөгөөд Хятадын паралимпийн тамирчдын талбай дээр гаргасан хүсэл зориг, зан чанар нь хөгжлийн бэрхшээлтэй бүх бүлэг, тэр байтугай бүх улсын ард түмэнд хүч чадал авчирсан юм. Спортоор дамжуулан хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү анхаарал хандуулах болж, “тэгш эрх, оролцоо, хүртээмжтэй" гэсэн ойлголт ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий нэвтэрсэн байжээ.
"Гэрээсээ гарч зүрхлэхгүй байх"-аас эхлээд "Дэлхий ертөнцтэй зоригтойгоор танилцах", бусдаас эмээхээс эхлээд нийгмийн харилцаанд тайвнаар оролцох болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор дамжуулан амьдралынхаа итгэл, аз жаргал, эр зоригийг олж, амьдралынхаа үнэ цэнийг ухамсарлан байна.Үүний улмаар Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын үйлс өдөр ирэх тусам өргөжин хөгжсөн байна.
2015 онд Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сэргээн засах спортын тусламж үйлчилгээний төлөвлөгөө (туршилт)"-ыг боловсруулж, бүх бүс нутгийн холбогдох хэлтсүүдийг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нөхөн сэргээх спортын хэрэгсэл, нөхөн сэргээх спортын зааварчилгаагаар хангахад дэмжлэг үзүүлж, олон зуун мянган хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс спортоор хичээллэхэд дэмжин тусалсан байдаг. 2019 онд БНХАУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Улсын биеийн тамирын ерөнхий газар хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх, чийрэгжүүлэх, спортоор хичээллэх ажлыг цаашид эрчимжүүлэх тухай удирдамж"-ыг гаргаж, олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гэрээсээ гарч, эрүүл мэндийн байдлаа сайжруулж, бие бялдрын чийрэгжилт, амьдралын чанарыг сайжруулах, спортоор дамжуулан нийгэмд идэвхтэй нэгдэх олон боломжийг төрийн бодлогын дэмжлэгтэйгээр олгосон билээ.
Бээжин хот Өвлийн олимпын наадамд амжилттай оролцох эрхээ авсны дараа Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөс, цасны спортын хөгжлийн шинэ боломжийг нээсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөс, цасны спортоор хичээллэх чадвар, түвшин нэмэгдэж байгаагаас гадна жил дараалан зохиогддог "Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөс, цасны спортын арга хэмжээ” болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өвлийн спортын төрөл бүрийн үйл ажиллагаа, туршлагын арга хэмжээнүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхтэй оролцоход түлхэц болсон. Спортын сэтгэл татам байдал нь ч  Бээжингийн өвлийн паралимпийг амжилттай зохион байгуулахад нийгмийн таатай уур амьсгалыг бүрдүүлсэн юм.
Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулах хорооны паралимпын газрын дарга Ян Жинькүй паралимпын наадам нь спортын тэмцээн төдийгүй  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэрхэн анхаарал тавьж, тусалж байдгийг харуулсан хүмүүнлэгийн халамж, нөлөөллийн нэг төрөл гэж үзэж байна.
- Бээжингийн өвлийн паралимпын бэлтгэл ажил нь засгийн газрын шийдвэр гаргах, олон нийтийн ойлголтод эерэгээр нөлөөлж, спорт, соёл урлаг, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрх, ашиг сонирхлыг хамгаалахад тус дөхөм үзүүлэхийн улмаар энэхүү үр шимийг нь эдийн засаг, нийгмийн хөгжил хүртэх болно гэж Ян Жинькүй ярилаа.
Хятадын мөрөөдөл бол үндэсний мөрөөдөл, Хятад хүн бүрийн мөрөөдөл, нэн ч хөгжлийн бэрхшээлтэй найз бүрийн мөрөөдөл юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хөгжлийн бэрхшээлтэй бүлэгт онцгой анхаарал хандуулдаг. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь амар тайван, сэтгэл хангалуун ажиллаж, аз жаргалтай сайхан амьдрах нь бидний намын ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчлэх зорилгын чухал илрэл юм. Мөн Хятад улсын социалист системийн зайлшгүй шаардлага юм гэж онцолсон байна.
Бээжингийн Өвлийн паралимпын бэлтгэлээс хойш Хятадад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил түргэсэж "саад бэрхшээлгүй" үзэл баримтлал нь тэмцээний талбайн хүрээнээс хотын хөгжилд нэгтгэж, нийгмийн соёл иргэншлийг тасралтгүй сайжруулахад тус дөхөм үзүүлжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөс цасны спортын үндэсний тэмцээний ордон нь газар дээрх өндрийн ялгаагүй бүтэн хавтгай загвар зохицуулж, тэргэнцэртэй тамирчид явахад тохиромжтой, үзэгчдийн суудал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан байдаг. Үндэсний усан спортын төв нь хөгжлийн бэрхшээлтэй үзэгчдийн суудал, бие засах газрынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлсэн бөгөөд байнгын үйл ажиллагаатай байлгахаар боллоо.
Саад бэрхшээлгүй орчин нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт, нийгмийн амьдралд тэгш оролцох чухал нөхцөл бөгөөд нийгмийн соёл иргэншил, хөгжил дэвшлийн чухал хэмжүүр юм. Одоогийн байдлаар Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан 50 орчим спортын бэлтгэлийн байгууламж байдаг бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй найз нөхдөдөө спортоор хичээллэх платформыг бий болгосон байна.
Бээжин хотын зам, нийтийн тээвэр, олон нийтийн үйлчилгээний газар, гол салбар дахь мэдээлэл солилцох зэрэг дөрвөн гол салбарт нийт 336 мянган газрыг шинэчлэн засаж, 100 сайн чанарын саадгүй гудамж, 100 "15 минутын дотор саадгүй тохилог үйлчилгээ үзүүлэх газар” зохицуулж, нийслэлийн функционал цөм бүс, өвлийн олимп, өвлийн паралимпын наадамтай холбоотой бүс нутаг, үйлчилгээний баталгаа нь үндсэндээ саадгүй нөхцөлийг бүрдүүлсэн байна. Жанжякөү хотод өвлийн болон паралимпийн наадмын бүсийг голлон анхаарч, олон хэлтэс хамтран хот, хошуу шянь, тосгонд саадгүй орчныг зохицуулж, 350 гаруй километр саадгүй зам, 680 гаруй саадгүй жорлон, 101 саадгүй лифт, 38 саадгүй төрийн үйлчилгээний вебсайтыг бүтээн байгуулсан юм.
Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны тамирчдын хорооны дарга Ян Ян паралимпийн шайбтай хоккейн төрөлтэй танилцсаны дараа анх удаа тэшүүрээр гулгах нь хэцүү гэдгийг мэдэрсэн тул хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг улам их биширсэн юм. Тэрээр "саад бэрхшээлгүй" байгууламжаас "саад бэрхшээлгүй" сэтгэл зүй нь нэн чухал, спортын гүүрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү сайн амьдралын боломжийг олгоход найдсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ​​эрх, ашиг сонирхлыг хамгаалах хууль, тогтоомжууд боловсронгуй болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нөхөн сэргээх үйлчилгээ өргөн хүрээнд хэрэгжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт үр дүнтэй ахисаар байна. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амжилт бүтээлийн мэдрэмж, аз жаргалын мэдрэмж, аюулгүй байдлын мэдрэмж тасралтгүй дээшилж, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил мэргэжлийн хөгжлийн ерөнхий түвшин дээшилж,дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтад хүрч, Хятадын онцлогтой социалист тогтолцооны давуу талыг бүрэн харуулсан юм.
Хятадын мөрөөдөл бол үндэсний мөрөөдөл, Хятад хүн бүрийн мөрөөдөл, хөгжлийн бэрхшээлтэй найз бүрийн мөрөөдөл юм. Орчин үеийн социалист улсыг бүтээн байгуулах шинэ аянд хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр хоцрох ёсгүй. Эрт, орчин үед гадаад, дотоодод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие бялдрын бэрхшээлтэй ч нийгэмд хувь нэмрээ оруулж буй түүх тоо томшгүй олон байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүний ​​нийгэмд чухал хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй бөгөөд ийм чадвартай ч байдаг.
Хайр халамж, хичээл зүтгэл нь социализмын үндсэн үнэт зүйлсийн тод туршлага, хүмүүнлэгийн сэтгэлийн илрэл юм. Нийгмийн бүх давхарга хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах үйлсэд нэгдэн зүтгэж чадвал нийгэм тэр чигээрээ хөгжлөө олж, улам олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү сайн боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр эрхэлж, бизнес эрхэлж, нийгэмд тэгш эрхтэйгээр оролцох болох төдийгүй мөн тэд сайн амьдрал эдлэх илүү их боломжуудтай болно.
Бээжингийн Өвлийн паралимп бол яг Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортыг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлсийг ахиулах бас нэгэн үнэ цэнэтэй боломж болох юм. Паралимпын тамирчдын оюун санаа илүү олон хүнийг сайн сайхан амьдралын төлөө тэмүүлэх урам зоригийг төрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжилд органик байдлаар нэгтгэж чадвал “тэгш эрх, оролцоо, хүртээмжтэй” үзэл санаа улам бодитой болж хэрэгжих нь дамжиггүй билээ.

Зохиогч:СҮНЬ ЛҮНФЭЙ, ЛИ ЯН
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:people.com.cn
Мэдээ үзсэн:261
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой