
XIII сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын V чуулган 03-р сарын 05-ны өдөр Бээжинд нээлтээ хийв.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн Газрын нэрийн өмнөөс ажлын тайлан хийжээ. Тайландаа 2022 оны хөгжлийн урьдчилсан зорилтыг ийнхүү өгүүлжээ.

2022 оны хөгжлийн урьдчилсан зорилт
Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн 5.5 хувь орчим байлгана.
Хот суурингийн 11 сая иргэдийг ажлын байраар хангаж, хот суурингийн ажил алдсан нормыг бүх жилийн хугацаанд 5.5 хувийн дотор байлгана.
Оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувь орчимд хязгаарлаж, орлогын нэмэгдлийг эдийн засгийн өсөлттэй үндсэндээ адил байлгана.
Импорт, экспортын хэмжээг батлан, чанарыг дээшлүүлж, олон улсын орлого зарлагыг үндсэндээ тэнцвэртэй байлгана.
Амуу будааны ургац хураалт 1.3 их наяд жингээс дээш байхыг баримтална.
Экологи, байгаль орчны хамгаалалтыг сайжруулах зарчмыг үргэлжлүүлэн баримталж, бохирдолтой бодис гадагшлуулах хэмжээг үргэлжлэн багасгана.
Эрчим хүчний хэрэглээ, энерги зарцуулах зорилтыг "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн төлөвлөлтийн хугацаанд ерөнхийд нь хянан шалгаж, зохих уян хатан байдалтай байлгаж, шинээр нэмэгдсэн дахин сэргээгдэх эрчим хүч болон түүхий материалын хэрэглээг эрчим хүчний хэрэглээ, энерги зарцуулах ерөнхий хязгаарлалтын хүрээнд хамруулахгүй.
2022 оны Засгийн газрын ажлын тайлангаас





























































