
XIII сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын V чуулган 03-р сарын 05-ны өдрийн 09:00 цагт Бээжинд нээлтээ хийв.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн Газрын нэрийн өмнөөс ажлын тайлан хийжээ.

Ли Кэчян Засгийн газрын ажлын тайланд тэмдэглэхдээ "Өнгөрсөн жилийг эргэн харахад ололт амжилтад хүрэхэд амаргүй байсан. Хятадын эдийн засаг гэнэтийн цар тахал зэрэг хүчтэй цочролын дараа сэргэж, хөгжих явцдаа байсаар байгаа мөртөө дотоод болон гадаадад олон шинэ өөрчлөлтүүд гарч, эдийн засгийг хэвийн явуулахад улам хэцүү байна. Дарга Ши Жиньпинээр цөм болгосон намын төв хорооны шийдвэр, зохицуулалтыг сайтар хэрэгжүүлж, ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын хурлын үзэл санааг хэрэгжүүлж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлж, "зургаан тогтвортой байдал" ба "зургаан баталгаа"-ны ажлыг тууштай биелүүлж, макро бодлогын зохицуулалтад анхаарлаа хандуулж, янз бүрийн эрсдэл, сорилтод үр дүнтэй хариу өгөх юм".





























































