
Нэг. Өнгөрсөн жилийн ажлын тойм
Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээ 8.1 хувиар өссөн
Оршин суугчдын хүн бүрд ногдох орлого 8.1 хувиар өссөн
Хот, сууринд 12.69 сая иргэдийг шинэ ажлын байраар хангасан
Татварын шинэ хөнгөлөлт, хураамжийн бууралт нэг триллион юаниас давсан
Вакцинжуулалтад хамрагдах түвшин 85 хувиас дээш хэмжээнд хүрсэн
Хоёр. Энэ жилийн үндсэн зорилтууд
Улсын ДНБ-ий өсөлтийг 5.5 хувь орчим байлгана
Хот, суурингийн 11 сая иргэдийг шинэ ажлын байраар хангана
Оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлтийг 3 орчим хувьд хязгаарлана
Амуу будааны ургац хураалт 1.3 их наяд жингээс дээш байхыг баримтална
Гурав. Энэ оны зарим гол ажлууд
Санхүү: Энэ онд төсвийн алдагдлын хэмжээг 2.8 орчим хувь байхаар төлөвлөж, төв засгийн газраас орон нутгийн засаг захиргаанд шилжүүлэх төлбөрийн хэмжээг 1.5 их наяд орчим юаниар нэмэгдүүлж, цар хүрээ нь бараг 9.8 их наяд юаньд хүрнэ
Засгийн газрын хөрөнгө оруулалт: Энэ онд 3.65 их наяд юанийн орон нутгийн тусгай бонд гаргахаар төлөвлөж байна
Татварын бууралт: Жилийн татварын хөнгөлөлт 2.5 их наяд орчим юань байх бөгөөд үүнээс 1.5 их наяд юань нь татварын хөнгөлөлтөд үлдэнэ гэж тооцоолж байна
Хөдөлмөр эрхлэлт: 100 тэрбум юанийн ажилгүйдлийн даатгалын сангаас ажлын байрыг тогтворжуулах, сургалт явуулахад дэмжлэг үзүүлнэ
Төрийн үйлчилгээ: "Аймаг хоорондын саадгүй үйлчилгээ" үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, цахим гэрчилгээ, лицензийг харилцан хүлээн зөвшөөрөх ажлыг үндсэндээ хэрэгжүүлэх
Хэрэглээ: Шинэ эрчим хүчний автомашины хэрэглээг үргэлжлүүлэн дэмжиж, орон нутгийн засаг захиргаанаас хөдөө орон нутагт ногоон, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл явуулах, худалдаалахыг дэмжинэ
Инновац: Суурь судалгааны арван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн тогтолцоог шинэчлэх гурван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ
Хөдөө орон нутгийн сэргэн мандалт: Бүс нутгийн ядуурлаас ангижруулах онцлогтой үйлдвэрүүдийг хөгжүүлж, хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ
Нээлттэй: Олон улс орон, бүс нутгуудтай өндөр стандартын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, гарын үсэг зурах ажлыг илүү дэмжинэ
Байгаль орчныг хамгаалах: Эрчим хүч хэмнэх, ус хэмнэх, хаягдал материалыг дахин боловсруулах болон бусад байгаль орчныг хамгаалах салбарыг дэмжих бодлогыг сайжруулна
Боловсрол: Албан журмын боловсролын ачааллыг бууруулах чиглэлээр үргэлжлүүлэн сайн ажиллана
Эрүүл мэндийн даатгал: Оршин суугчдын эрүүл мэндийн даатгал болон нийтийн эрүүл мэндийн үндсэн үйлчилгээний хүн нэг бүрд ногдох санхүүгийн хөнгөлөлтийн стандартыг тус бүр 30 юаниар, 5 юаниар нэмэгдүүлнэ
Нийгмийн даатгал: Гурван хүүхэд төрүүлэх бодлогыг дэмжих арга хэмжээг сайжруулж, хүүхэд харах үйлчилгээг хүртээмжтэй хөгжүүлнэ
Орон сууц: Хөгжлийн шинэ загваруудыг судалж, урт хугацааны түрээсийн зах зээлийн хөгжлийг хурдасгаж, хямд үнэтэй орон сууцны бүтээн байгуулалтыг дэмжинэ
Урлаг, спорт: Олон нийтийн эргэн тойронд спортын талбай, байгууламж барих
Хонконг, Макао, Тайвань: Хонконг, Макаогийн эдийн засгийг хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, "Тайванийг тусгаар тогтнуулах" гэсэн салан тусгаарлах үйлдлийг эрс эсэргүүцнэ





























































