Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Дарга Ши Жиньпин ”Хоёр чуулган”-аар юуг анхаарч байсан бэ?

2022 оны бүх улсын ”Хоёр чуулган” болж байна. Энэ жил Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш дарга Ши Жиньпин арав дахь удаагаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хуралд оролцлоо.

 Дарга Ши Жиньпиний "Хоёр чуулган"-ы үеэр УТЗЗ-ний гишүүдтэй уулзах, холбоо багийн хуралд оролцох нь "тогтмол цагийн хуваарь" болжээ. Тэрээр төрөл бүрийн салбарынхантай санал бодлоо солилцон, нийгмийн бүхий л салбарын дуу хоолойг сонсдог. Түүний гишүүн төлөөлөгчдийн багт оролцон хэлсэн үг болгон нь маш баялаг, олны анхаарлыг татдаг.

 Өнгөрсөн жилүүдэд уулзаж байсан УТЗЗ-ний гишүүд:
2013 оны 03-р сарын 04          Шинжлэх ухаан, технологийн салбарын гишүүд
2014 оны 03-р сарын 04          Үндэстэний цөөнхийн гишүүд
2015 оны 03-р сарын 04        Хятадын Гоминданы хувьсгалт хороо, Тайваний холбоо, Тайваний нийгэмлэгийн гишүүд
2016 оны 03-р сарын 04         Үйлдвэр Худалдааны Холбооны гишүүд
2017 оны 03-р сарын 04   Хятадын ардчиллыг дэмжих нийгэмлэг, Тариачин ажилчны нам, Жиусан нийгэмлэгийн гишүүд
2018 оны 03-р сарын 04  Хятадын Ардчилсан Холбоо, Жи Гун нам, намын харьяалалгүй хүмүүс, Хилийн чанад дахь Хятадын холбооны гишүүд
2019 оны 03-р сарын 04        Соёл урлаг, нийгмийн шинжлэх ухааны салбарын гишүүд
2020 оны 03-р сарын 04        Эдийн засгийн салбарын гишүүд
2021 оны 03-р сарын 04        Эрүүл мэндийн салбар, боловсролын салбарын гишүүд

Өнгөрсөн жилүүдэд яригдсан асуудлууд:

2013 оны 03-р сарын 04    Шинжлэх ухаан технологийн хөгжил зэрэг

Ши Жиньпин:

Дэлхий нийтийг хамарсан улсын хүч чадлын ширүүн өрсөлдөөнд бид бодит байдалтай нүүр тулан, зөрүүг таньж, сайтар дагаж, гүйцэж, бие даасан инновацын замаар явж, илүү идэвхтэй, үр дүнтэй арга хэмжээ авч, ирээдүйтэй холбоотой шинжлэх ухаан, технологийн гол салбарууд дэвшилтэт ашиглалт, зоригтой эрэл хайгуул хийх ёстой. 

Өнгөрсөн жилүүдэд яригдсан асуудлууд:
2014 оны 03-р сарын 04
Үндэсний эв нэгдэл,  үндэсний бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх

Ши Жиньпин: Эв нэгдэл, тогтвортой байдал нь ивээл; хагарал, үймээн самуун нь гамшиг

Өнгөрсөн жилүүдэд яригдсан асуудлууд:
2015 оны 03-р сарын 04

Хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг ахиулж, хоёр эргийн нэг гэр бүлийн үзэл баримтлалыг ахиулж, хоёр эргийн солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр эргийн залуучуудын солилцоог эрчимжүүлж, эдийн засаг нийгмийн тогтвортой эрүүл хөгжлийг ахиулна.

Ши Жиньпин: Энх тайван нь үнэ цэнэтэй, амар амгаланг хамгаалах шаардлагатай.

Өнгөрсөн жилүүдэд яригдсан асуудлууд:
2016 оны 03-р сарын 04  

        Нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг дэмжих, боловсруулах аж үйлдвэрийн хөгжилд итгэх итгэлийг бэхжүүлэх, сүлжээний эдийн засгийн хөгжлийн орон зайг шинийг санаачлан өргөжүүлэх, оюуны өмчийн хамгаалалтыг бэхжүүлэх, бодит эдийн засгийн өртгийг бууруулах,  төрийн бус эдийн засгийн эрүүл хөгжлийг дэмжинэ гэх мэт.
Ши Жиньпин: Нийтийн өмчийн эдийн засаг, нийтийн өмчийн бус эдийн засаг бие биенээ нөхөх ёстой, бие биенээ үгүйсгэж болохгүй.

Өнгөрсөн жилүүдэд яригдсан асуудлууд:
2017 оны 03-р сарын 04

        Хөдөөгийн анхан шатны засаглалыг бэхжүүлж, ерөнхий эмч нарын багийг бэхжүүлж, хөдөө аж ахуйн хөнгөлөлтийн бодлогын тогтолцооны өөрчлөлтийг түргэтгэж, Хятадын соёлын олон улсын нөлөөг нэмэгдүүлж, эрүүл мэндийн ажил, ядуурлаас ангижруулахад чухал ач холбогдол өгч, суурь боловсролын ачааллыг бууруулах чанарыг сайжруулахад дэмжинэ.

Ши Жиньпин: Ур чадвартай хүмүүсийг таньж мэдэх ухаан, авьяасыг хүндэтгэх чин сэтгэл, авьяасыг ашиглах эр зориг, авьяасыг хүлээн авах өгөөмөр сэтгэл, авьяасыг цуглуулах сайн арга замаар салбар салбарын шилдэг боловсон хүчнийг цуглуулан ажиллуулах.

Өнгөрсөн жилүүдэд яригдсан асуудлууд:
2018 оны 03-р сарын  04

    Өөрчлөлт, нээлттэй байдлыг гүнзгийрүүлж, дипломат харилцаа тогтоогоогүй улс орнуудын ажлыг сайн хийж, шинжлэх ухаан технологийн үнэлгээний тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, Хятадын цагаач нарын хөрөнгө оруулалт болон ур ухаан, хүч чадлын үүргийг бүрэн гүйцэд бадруулж, боловсон хүчний эерэг, эмх цэгцтэй урсгалын  механизмыг бий болгож, шинэлэг улс орныг бий болгоход туслах Хятадын цагаач нарын мэргэн ухааныг бүрэн дүүрэн ашиглах гэх мэт.

Ши Жиньпин: Хилийн чанад дахь Хятадын цагаач нарын холбоо нь гүүр, холбогч үүрэг гүйцэтгэж, хилийн чанад дахь хятадуудын зүрх сэтгэл, хүч чадал, мэргэн ухааныг нэгтгэн, гадаадаас буцаж ирсэн Хятад цагаач нарын болон гадаадад байгаа олон тооны цагаач нарыг нэгтгэн дайчлан, өөрчлөлт нээлтийн үйл хэрэг, социалист шинэчлэлд хувь нэмрээ оруулах ёстой.

Өнгөрсөн жилүүдэд яригдсан асуудлууд:
2019 оны 03-р сарын 04

        Утга зохиол, урлагт шинэ өндөрлөгт гарч, Хятадын онцлогтой философи нийгмийн шинжлэх ухааны тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ард түмэнд зориулж бүтээхийг тууштай баримталж, үзэл суртлын салбарт эрсдэлээс сэргийлж, шийдвэрлэж, урлагийн өв залгамжлалыг чухалчлан, уран зохиол, урлагийн бүрэн бүтэн байдал, шинэлэг байдлыг ахиулна.

Ши Жиньпин: Соёл, утга зохиол, урлагийн зүтгэлтнүүд практикийн гүн руу орж, ард түмний амьдралыг ажиглаж, ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлж, сэтгэл зүрхнээсээ ард түмнийг дүрсэлж, зураглан, дуулна.

Өнгөрсөн жилүүдэд яригдсан асуудлууд:
2020 оны 05-р сарын 23

Хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрийн эерэг үүргийг бүрэн гүйцэд хэрэгжүүлж, экологийн онцлог баялгийг ядуурлаас ангижруулах хөгжлийн давуу тал болгон хувиргаж, хувийн аж ахуйн нэгжийн хямралыг боломж болгон хувиргаж, бодит эдийн засгийг дэмжихэд санхүүгийн үүрэг гүйцэтгэж, "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-г шинэ өнцгөөс харах гэх мэт.

Ши Жиньпин: Манайх шиг 1.4 тэрбум хүн амтай том улсын хувьд газар тариалангийн суурь статусыг хэзээ ч үл тоомсорлож, сулруулж болохгүй. Ямар ч үед хоол ундтай байж, сандрахгүй байх нь зөв.

Өнгөрсөн жилүүдэд яригдсан асуудлууд:
2021 оны 03-р сарын 06

Анхан шатны эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгож, Хятадын уламжлалт анагаах ухааны өндөр чанартай хөгжлийг ахиулж, шинэ эриний  улсын анагаах ухааны боловсрол, судалгааны тогтолцоог бүрдүүлэн, дээд боловсролын бүтцийг оновчтой болгож, суурь боловсролын өндөр чанартай хөгжлийг ахиулна. Мөн улсын эмнэлгүүдийг чанартай хөгжүүлэх гэх мэт.

Ши Жиньпин: Эмнэлгийн даатгалын шинэчлэлийг үргэлжлүүлэн эрчимжүүлж, эмийн хэмжээг төвлөрсөн хэмжээгээр худалдан авах ажлыг хэвийн болгож, хүнд өвчний эмнэлгийн даатгал, тусламжийн тогтолцоог боловсронгуй болгож, эрүүл мэндийн даатгалын сангийн хяналтын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, ард түмний "амь насаа хамгаалах мөнгө", "амь насаа аврах мөнгө"-ийг хамгаална.

Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:1848
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7