Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Зоу Бин: Ажилчдыг шинэ хэлбэрийн үйлдвэрийн ажилтан болгон хувиргах ажлыг дэмжинэ

Зоу Бин: Ажилчдыг шинэ хэлбэрийн үйлдвэрийн ажилтан болгон хувиргах ажлыг дэмжинэ


2021 он бол "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн төлөвлөгөө болон хоёр дахь зуун жилийн зорилтыг эхлүүлсэн жил болно. Өнгөрсөн онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчид болон Бүх Хятадын УТЗЗ-ний  гишүүд улс орон, ард түмний амьжиргааны төлөө анхаарал хандуулж, олон нийтийн санаа бодлыг нэгтгэн, гайхалтай гүйцэтгэлийн хариултыг гардуулан өглөө.
1995 оноос хойш төрсөн, БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Барилгын тавдугаар товчооны ерөнхий гэрээт компанийн төслийн чанарын менежер Зоу Бин  хэлэхдээ "БХАТИХ-ын төлөөлөгчид бол олон түмний төлөөлөл бөгөөд энэ бол хариуцлага юм" гэв.

Өнгөрсөн жил тэрээр ажилчин тариаланчдыг шинэ хэлбэрийн үйлдвэрийн ажилтан болгон хувиргах ажлыг дэмжихэд анхаарлаа хандуулж байсан байна.
Зоу Бин 1995 онд Хунань мужийн Шиньхуа шяний хөдөөгийн гэр бүлд төрсөн бөгөөд дунд сургуулиа төгсөөд аав, ээжийгээ дагаж барилгын талбайд ажиллажээ. Шударга хөдөлмөрч тэрээр хэд хэдэн удаа суралцаж, дадлагажиж, "хана барих" өвөрмөц ур чадварыг эзэмшсэн бөгөөд хэдхэн жилийн дотор Хятадын Барилгын Тавдугаар товчооны ерөнхий гэрээт компанийн төслийн чанарын менежер, "Зоу Бин барилгын инновацын студи"-ийн тэргүүн болж, 2015 онд тэрээр Дэлхийн ур чадварын 43 дахь уралдааны Өрлөгийн төслийн шагналыг хүртсэн.
Барилгын талбайд хана хэрэм барьж байсан олон жилийн туршлага нь түүнийг барилгын салбарт ажиллаж буй ажилчдыг маш ихээр хайрлах болсон бөгөөд тэрээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчийн хувьд  ажилчдын өөрчлөлтийг дэмжихэд чиглэгдсэн байв.
Ажилчидтай холбоотой олон асуудлын хүрээнд нөхцөл байдалтай холбогдуулан "Дархан бэлтгэх механизмыг улам боловсронгуй болгох, чанартай хүчтэй улс орныг бүтээн байгуулахад урчуудын сэтгэлгээг хөгжүүлэх санал"-аа өргөн барина. Шинэ зууны урчуудын авьяас чадварыг нэмэгдүүлэх, цаашид сургууль удирдан явуулах аж ахуйн нэгжүүдийг урамшуулах бодлого, бодлогыг цаашид хэрэгжүүлэх техникийн мэргэжилтний зэрэг дэвших тогтолцоо, мэргэжлийн ур чадварын түвшинг хүлээн зөвшөөрөх бодлого, эрдмийн зэрэг, ур чадварын гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгож, хамгаалалтыг нэмэгдүүлэх гэх зэрэг зүйлийг судалж дэвшүүлсэн байна. Зоу Биний хувьд шинэ зууны барилгын гар урчуудын авьяасыг хамгаалах ажлыг цаашид сайжруулах шаардлагатай гэдгийг олон нийтэд таниулсан юм.


Өнгөрсөн оны 07-р сард Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яамнаас Зоу Биний  санал зөвлөгөөнд хариу өгсөн нь түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн юм.
Өнгөрсөн жилийн бүх улсын "Хоёр чуулган" дээр Зоу Бин ажилчин тариачдыг шинэ зууны барилга үйлдвэрийн салбарын ажилчин болгон хувиргах үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэх талаар санал дэвшүүлсэн юм. Ингээд өнгөрсөн оны 07-р сард Зоу Бин Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яамны саналд зорилтот хариуг хүлээн авчээ.
"Өнөөгийн барилгын ажилчид бол хуучин "өрлөгчид" биш, харин шинэ барилгын салбарын ажилчид. Би тэдний нэг, тэдний дуу хоолойг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд хүргэх нь миний үүрэг юм. Өмнө саналаа үргэлжлүүлэн дэвшүүлсээр байх болно. Олон нийтээрээ барилгын ажилчдад илүү их анхаарал хандуулна гэдэгт итгэж байна" гэж Зоу Бин ярив.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж:http://www.xinhuanet.com/
Мэдээ үзсэн:1831
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7