Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Бодит эдийн засгийг яаж өргөжүүлэн бэхжүүлэх вэ?

Бодит эдийн засгийг яаж өргөжүүлэн бэхжүүлэх вэ?

Татварын буцаан олголт, татварыг бууруулах үндсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сүлжээг хадгалах, тогтворжуулах төслийг хэрэгжүүлэх, “мэргэшсэн, төрөлжсөн, өвөрмөц, шинэ” үйлдвэрүүдийг төлөвшүүлэхэд анхаарах гээд 03-р сарын 05-ны өдөр Засгийн газрын ажлын тайланг танилцууллаа. Үүнд бодит эдийн засгийг өргөжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээнүүд анхаарал татаж байна.

Бодит эдийн засаг бол эдийн засгийн хөгжлийн “тогтворжуулагч” бөгөөд эдийн засгийн үйл ажиллагааг “тогтвортой, ахиц дэвшилтэй” байлгахын мөн чанар юм. 2022 онд шинэ дарамттай тулгарвал бодит эдийн засгийг ямар талаас нь дэмжих вэ? Эхний эгнээний компаниуд хэрхэн ажилладаг вэ? БНХАУ-ын “Хоёр чуулган”-аар төлөөлөгч гишүүд тайлантай холбогдуулан гүнзгийрүүлэн ярилцаж, санал зөвлөгөө гаргасан юм.

Зардлаа бууруулж, аж ахуйн нэгжүүдэд тусална

Бодит эдийн засгийг өргөжүүлэн бэхжүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүдийг тогтворжуулахад анхаарч, одоогийн байдлаар зардлаа бууруулахад цаг алдалгүй тусламж үзүүлэх шаардлагатай байна.

Татвар, хураамжийг дэмжих шинэ нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, татварыг бууруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх, өндөр нарийвчлалтай, илүү хүчтэй зорилтот арга хэмжээ авах зэргийг тус тайланд санал болгож байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч бөгөөд Шаньдун мужийн Санхүүгийн газрын дарга Лю Шинюнь хэлэхдээ "Татварыг бууруулах, хураамжийг бууруулах нь эдийн засгийн хөгжлийн гол салбар, гол холбоосуудад анхаарлаа хандуулж, боловсруулах аж үйлдвэрийн өндөр чанартай хөгжлийг дэмжих үр ашгийг нэмэгдүүлнэ" гэв.

Тайланд боловсруулах аж үйлдвэр, жижиг, бичил үйлдвэр, хувь хүн үйлдвэр, худалдааны өрхийг дэмжих татвар, хураамжийг бууруулах бодлогын хэрэгжилтийг тодорхой үргэлжлүүлж, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлж, хэрэглэх хүрээг өргөтгөсөн байна.

-Эдгээр арга хэмжээ нь өмнөх цуврал бодлоготой уялдаа холбоотой, харилцан сайн үр дүнтэй. Аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийг нарийн дэмжсэнээр жижиг, дунд бичил үйлдвэрүүдийн өөрийн өртөг үр дүнтэй буураад зогсохгүй, тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нийлүүлэлтийн хэлхээг үр дүнтэйгээр тогтворжуулан бэхжүүлнэ гэсэн үг юм гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч бөгөөд Чилү эмийн группийн дарга Лиянь хэлэв.

Зардлаа бууруулах цуврал бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ Үйлдвэр, мэдээллийн технологийн яам нь эрчим хүч, ложистик, ажиллах хүч зэрэг хүчин зүйлсийн уялдаа холбоог бэхжүүлэхэд анхаарч, аж үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн зэрэг голлох аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг хангахыг нэн тэргүүнд анхаарч байна. Сангийн яам жижиг, дунд, бичил үйлдвэрүүдэд санхүүгийн эх үүсвэрийн урсгалыг чиглүүлэхэд санхүүжилтийн баталгаа, зээлийн хөнгөлөлт, урамшууллын мөнгө олгох зэргийг цогцоор нь ашиглана.

Аж үйлдвэрийн сүлжээг тогтворжуулж, бодит эдийн засгийн суурийг бататгана

Аж үйлдвэрийн гинж холбогдсоноор аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл жигдэрч, аж үйлдвэрийн үйл ажиллагаа баталгаатай болно. Аж үйлдвэрийн гинжин хэлхээний уян хатан чанарыг бэхжүүлэх нь бодит эдийн засгийг өргөтгөн бэхжүүлэх чухал арга хэмжээ юм.

Уг тайланд түүхий эд, үндсэн бүрэлдэхүүн зэргийн нийлүүлэлтийн баталгааг тодорхой болгож, бодит эдийн засгийн үйл ажиллагаанд тулгарч буй бодит бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг санал болгосон.

Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн, Ниндэ цаг эрин шинэ эрчим хүчний технологийн ХХК-ийн дарга Зэн Юйцүн хэлэхдээ "Шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлийн сүүлийн арван жилийн хөгжлийн явцад технологийн сайжруулалтаар лити батарейн өөрийн өртөг 80 гаруй хувиар буурсан байна. Түүхий эдийн үнийн огцом өсөлт нь технологийн зардлыг бууруулахад үйлдвэрлэлийн сүлжээний хөрөнгө оруулалт, хүчин чармайлтыг сулруулж, салбарын хөгжилд ихээхэн нөлөөлсөн. Дотоодын литийн нөөцийн хайгуул, боловсруулалтыг түргэтгэж, бие даасан инноваци, шинжлэх ухаан, технологийн судалгааг бэхжүүлж, нөөцийг дахин ашиглах үр ашигтай ашиглалтын түвшинг дээшлүүлнэ гэж найдаж байна" гэв.

Тайланд, "Тэргүүлэх аж ахуйн нэгжийн гинжин хэлхээг хадгалах, тогтворжуулах төслийг хэрэгжүүлэх" ба "мэргэшсэн, төрөлжсөн, өвөрмөц, шинэ" аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах нь том, дунд аж ахуйн нэгжийн цогц хөгжлийн загварыг бий болгоно.

Нийлүүлэлтийн сүлжээний бүтээн байгуулалтыг ахиулахын зэрэгцээ томоохон аж ахуйн нэгжүүд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар илүү ихийг хийх ёстой. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч бөгөөд Хайер группийн Намын хорооны нарийн бичгийн дарга Жөү Юнже хэлэхдээ "Хайер нь аж үйлдвэрийн экологийн дижитал шинэчлэлийг дэмжихийн тулд илүү олон жижиг, дунд үйлдвэрүүдтэй хамтран ажиллана" гэв.

Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам болон бусад газрууд илэрхийлэхдээ, гинжин хэлхээг бэхжүүлхийн тулд сул холбоосыг чиглүүлж, олон жижиг, дунд үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлнэ гэв. Сангийн яам "мэргэшсэн, төрөлжсөн, өвөрмөц, шинэ" жижиг бичил үйлдвэрийн урамшуулал, татаасын бодлогыг хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн инноваци, бүтээлч байдлыг идэвхжүүлэхийн тулд "илчлэлт ба манлайлал" механизмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэв.

Инновацыг дэмжиж, үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

Бодит эдийн засгийг өргөжүүлэн бэхжүүлэхийн гол цөм нь инноваци юм. Уг тайланд аж ахуйн нэгжүүдийн инновацын гол үүргийг бэхжүүлж, үндсэн технологийн судалгааг үргэлжлүүлэн дэмжихийг санал болгож байна.

Үйлдвэрлэлийн гинжин хэлхээг уртасгаж, бэхжүүлэхийн тулд инновацид найдах хэрэгтэй. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч бөгөөд Гуансигийн Лиугүн машины ХХК-ийн дарга Зэн Гуан-Ань хэлэхдээ "Лиугүн бие даасан инновацыг үргэлжлүүлэн хөгжүүлж, ачигч эд ангиудын 80 орчим хувийг бие даан боловсруулж, үйлдвэрлэж байна. Энэ нь бидний хувьд эрсдэлтэй тэмцэх хүчтэй баталгаа бөгөөд бидний урт хугацааны төлөвлөлтөд гол дэмжлэг болж байгаа юм" гэв.

Судалгааны зардлыг нэмэгдүүлэх супер хасалтын бодлогын хэрэгжилт нь Лиянийг аж ахуйн нэгжийн хөгжилд илүү итгэлтэй болгож байна. Тэрээр хэлэхдээ "Өнгөрсөн онд Чилу эмийн групп татварын урамшуулал болон бусад сангаас хэмнэсэн мөнгөө шинийг санаачлах, судалгаа, хөгжлийг түргэтгэх ажилд зарцуулсан байна. Энэ жил хэмнэгдсэн хөрөнгийг технологийн платформ барих ажлыг бэхжүүлэх, эмийн гол шинэлэг төслүүдийн судалгаа, боловсруулалтад зарцуулна" гэв.

Үндэсний технологийн инновацын үлгэр жишээ аж ахуйн нэгжүүдийг тодорхойлох ажлыг үргэлжлүүлж, цахим мэдээлэл, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж, шинэ материалын салбарт үндэсний дэвшилтэт үйлдвэрлэлийн кластеруудыг хөгжүүлнэ. Сүүлийн үед олон хэлтсүүд инновацыг дэмжих зорилгоор "даалгаврын жагсаалт"-ийг жагсаасан байна.

БХАТИХ-ын төлөөлөгч бөгөөд Шаньдуны Нийгмийн шинжлэх ухааны академийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн дарга Жан Вэйгүө хэлэхдээ "Нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг цаашид ахиулж, нөөц, эрчим хүч зэрэг хүчин зүйлийн үнийн харьцааг зохицуулж, аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах таатай орчныг сайжруулах шаардлагатай байна" гэв.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:1777
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7