БХАТИХ-ын төлөөлөгч, Хүнань мужийн Чэньжөү хотын Ардын нэгдүгээр эмнэлгийн дарга Лэй Дүнжү төрөлхийн гажиг үүсэх эрсдэлээс зайлсхийх боломжийг өрх бүрд олгож,хүүхэд бүрийг эрүүл саруул өсгөж, гэр бүл бүрийг эрсдэлээс зайлсхийхийн тулд сонгох эрхтэй болгохыг үргэлж хүсдэг.
Төрөлхийн гажиг нь олон нийтийг ядууруулж, өвчний улмаас ядуурал руу буцах чухал шалтгаан болдог. Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хувьд Лэй Дүнжү хамгийн их анхаарал хандуулдаг нь талассеми өвчтэй хүүхдүүд байдаг. Талассеми (товчхондоо "thalassemia") нь Хятадын өмнөд бүс нутагт хамгийн түгээмэл бөгөөд ноцтой удамшлын өвчин юм. Хятадын өмнөд бүс нутагт орших Гуанши, Гуандүн, Юүньнань, Хүнань зэрэг 10 гаруй муж, өөртөө засах орон, хотын захиргаа нь талассеми өвчтэй хүүхдүүдийн төвлөрсөн бүс нутаг юм. Зарим газар талассемийн гентэй хүмүүс маш олон байдаг бөгөөд нэг удаа өвдсөн тохиолдолд зөвхөн чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх зардал 40-50 мянган юань байдаг бөгөөд энэ нь нэг гэр бүлийг ядууралд хүргэх талаар Лэй Дүнжү танилцуулав.

2013 онд Лэй Дүнжү Хятадын "Хоёр чуулган"-д холбогдох санал дэвшүүлж, холбогдох салбарууд нухацтай авч үзсэн. Хоёр жилийн дараа Хүнань муж “Төрөлхийн гажиг үүсэхээс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээ”-г нийтэлжээ. Хүнань мужийн Чэнжөү хотын Ижан, Гүйдүн шянийг мөн талассеми өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний төсөлд хамруулсан байна. Үүний дараа Лэй Дүнжү жил бүр Чэнжөүгийн 11 шянь (хот, дүүрэг)-ээр аялж, бүх шатны засгийн газраас хууль тогтоомжийг хэрэгжүүлж, "арга хэмжээ"-ний хэрэгжилтийг ахиулах ажлыг урагшлуулсан байна.
2018 онд Чэнжөү хот нь Сүшянь, Бэйхү хоёр дүүрэгт жирэмсэн эмэгтэйчүүдэд талассемийн генетикийн шинжилгээг үнэ төлбөргүй хийх төслийг бүрэн хамруулсан ажээ.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд "Хүнань мужид жирэмсэн эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулах" болон "Чэнжөү хотын төрөлхийн гажгаас урьдчилан сэргийлэх үнэгүй генетикийн шинжилгээ хийлгэх эрүүл мэндийн үйлчилгээний төсөл" зэрэг амьжиргааг дэмжих хоёр төсөл л гэхэд Чэнжөү хотын 135 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг үнэ төлбөргүй үзлэгт хамруулж, иргэдэд нийт 5 гаруй сая юанийн эмнэлгийн зардлыг хэмнэж өгсөн байна.

Төрөлхийн гажиг үүсэхээс урьдчилан сэргийлж, аль болох эрт хөндлөнгөөс оролцох нь Лэй Дүнжүгийн санаа тавьсан асуудал юм. 2020 онд Лэй Дүнжү болон Хятадын Сонсголын анагаах ухааны хөгжлийн сан хамтран "Сонсголын гачгийн олон нийтийн халамжийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, сүүлийн хоёр жилд 4471 нярай хүүхдийг дүлий гений илрүүлэг шинжилгээнд хамруулж, дүлий гентэй 1223 тохиолдол илэрсэн байна. Эрсдэлийн бүлэгт 125 хүүхэд хамрагдсанаас 3 хүүхэд сонсголын бэрхшээлтэй гэж оношлогдож, дүлий, хэлгүй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цаг алдалгүй эмчилгээ хийлгэсэн юм. Энэ жилийн БХАТИХ-ын төлөөлөгч Лэй Дүнжү сонсголын бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламжийг нэмэгдүүлэх талаар төлөөлөгчдөөс санал авч, хувь хүний эрүүл мэнд, гэр бүлийн аз жаргал, нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.





























































