Хятадын хөгжлийн өнөөгийн түүхэн байр суурийг ойлгохын тулд "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн хугацаанд Хятад улс ямар эхлэлийг тавьсныг ойлгох хэрэгтэй. Засгийн газрын энэ оны ажлын тайланд: Өнгөрсөн онд дотоод, гадаадын ээдрээтэй, хүнд нөхцөл байдал, олон эрсдэл, сорилттой тулгарч, улс орон даяар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, гол оны зорилтууд амжилттай биеллээ.
Сайн эхлэл тавигдаж, Хятад улсын хөгжил дэвшилд шинэ томоохон амжилтууд бий боллоо. Эдийн засгийн цар хүрээ 114.4 их наяд юаньд хүрч, нэг хүнд ногдох ДНБ жилийн дундаж ханшаар 12551 ам.долларт хүрч, дэлхийн нэг хүнд ногдох ДНБ-ий түвшнээс давж, дэлхийн эдийн засгийн 18 гаруй хувийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд 25 хувийн нэмэр оруулж, эхний нэг жилд Хятадын эдийн засгийн хүч чадал, нийгмийн бүтээмж, үндэсний бүх талын хүч чадал шинэ түвшинд хүрсэн нь баттай "эхлэл" юм.
"Сайн эхлэл" нь Хятадын эдийн засгийн тогтвортой байдлыг харуулж байна. Энэ онд Хятад улс төлөвлөгөө ёсоор ядуурлаас ангижруулах тэмцэлд ялалт байгуулж, төлөвлөгөөний дагуу бүх талаараа дунд зэргийн чинээлэг нийгмийг байгуулж, одоогийн стандартын дагуу хөдөө тосгоны 98.99 сая ядуу хүн бүр ядуурлаас ангижирч, 832 хошууны хүн ядуурлаас ангижирсан байна. Ядууралд нэрвэгдсэн 128 мянган тосгоныг бүгдийг ядуурлаас гаргаж, туйлын ядуурлын асуудлыг шийдсэн. Өнөөгийн Бэрхшээл, сорилтуудын өмнө Хятад улс шинжлэх ухааны нарийвчлал, динамик цэвэрлэгээг баримталж, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчийг эрэлхийлэх зарчмыг баримталсаар ирсэн. Эдгээр хүчин чармайлт нь Хятад улсыг "Арван дөрөвдүгээр таван жил"-ийг сайн эхлүүлэх боломжийг олгосон төдийгүй дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахад орлуулшгүй чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
"Сайн эхлэл" нь өндөр чанартай хөгжлийн гайхалтай ололт амжилтыг харуулж байна. Зах зээлийн аж ахуйн нэгжийн нийт тоо 150 саяд хүрч, өндөр технологийн аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг өмнөх оныхоос 18.2 хувиар нэмэгдэж, үндэсний судалгаа туршилтын бүтээн байгуулалтын зардал 2786 тэрбум 400 сая юаньд хүрчээ.
"Сайн эхлэл" нь Хятадын эдийн засгийн гэрэлт ирээдүйг харуулж байна. Сайн эхлэл бол амжилтын тал юм. "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн хугацаа бол Хятад улс дунд зэргийн чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоон байгуулж, 100 жилийн эхний зорилтоо биелүүлсний дараах эхний таван жил юм. "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн ийм сайн эхлэл нь хөгжлийн шинэ үе шатыг атгаж, хөгжлюийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох бат бэх суурийг тавьсан юм. Эдийн засгийн нийт хэмжээний өсөлт, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх, хөгжлийн чанарыг сайжруулахаас эхлээд Хятад улс өөрийн үйл хэргийг зөв зохицуулах чадварын түлхүүр нь намын зөв удирдлагад оршино. ХКН-ын Төв Хорооны хүчтэй удирдлага дор Хятадын эдийн засгийн аварга хөлөг онгоц тогтвортой, алс хол явах нь гарцаагүй гэдэгт итгэж байна!





























































