Гуравдугаар сарын 05-ны өдөр хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн Засгийн газрын ажлын тайланд шинийг санаачилсан хөгжлийн стратегийг гүнзгий хэрэгжүүлэхийн зэрэгцээ дижитал Хятадын бүтээн байгуулалтыг ерөнхийд нь бэхжүүлж, дижитал эдийн засгийн хөгжлийг ахиулах тухай зохицуулалтыг хийсэн байна. “5G, аж үйлдвэрийн интернэт, гол программ хангамж, техник хангамж”зэрэг түлхүүр үгс нь дижитал эдийн засгийн хөгжлийн шинэ чиг хандлагыг илэрхийлж байна.
Засгийн газрын ажлын тайланд "Дижитал мэдээллийн дэд бүтцийг бий болгох, 5G-ийн өргөн цар хүрээтэй хэрэглээг дэмжих, салбарын дижитал өөрчлөлтийг дэмжих" гэсэн санал дэвшүүлсэн байна.
- Шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг бэхжүүлэх нь нэг талаас хөрөнгө оруулалтаар орон нутгийн эдийн засгийн хөгжлийг идэвхжүүлж, нөгөө талаас дижитал технологийн инкубаци болон хэрэглээг түргэсгэж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, нөөцийн хуваарилалтыг оновчтой болгохын тулд бусад салбарыг нэгтгэх боломжтой. Бид шинэ дэд бүтцийг хөгжүүлэх, дижитал суурийг нэгтгэх, инновацийг дэмжих зэрэг олон арга хэмжээнд анхаарлаа хандуулах ёстой гэж Бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн, Хэн-Инь Санхүүгийн Технологийн ХХК-ийн дарга Жян Хаорань үзэж байна.
Жэжян муж дижитал эдийн засгийг гүнзгийрүүлэх "1-р номерт төсөл"-ийг нийтэлж, Бээжин дэлхийн дижитал эдийн засгийн жишиг хот болгон бүтээн байгуулахаар төлөвлөж бий бөгөөд Хэбэй мужийн Жанжякөүд үндэсний дата төв барих зэрэг нь сүүлийн жилүүдэд олон хот,бүс нутаг орон нутаг хот суурины хөгжилдөө дижитал эдийн засгийн хөгжлийг хамруулсныг харуулж чадах гэрч болно. Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас 5G сүлжээний хамрах хүрээг үргэлжлүүлэн бэхжүүлэхээ тодорхой мэдэгдсэн бөгөөд энэ онд 600 мянга гаруй 5G суурь станц барих төлөвтэй байна гэж мэдэгдсэн байжээ.
Дижитал эрин зуунд тооцооллын чадвар нь дижитал эдийн засгийн хөгжлийн хүчийг тодорхой хэмжээгээр харуулдаг юм.
- Тооцооллын сүлжээ нь сүлжээ болон тооцоолох хүчний органик нэгдлийг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд ирээдүйд мэдээллийн дэд бүтцийн үндсэн хэлбэр болно гэж БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Мобайл компанийн дарга Ян Же хэлэхдээ, тооцооллын сүлжээний инноваци, болон хөгжил нь мэдээллийн дэд бүтцийн хувьслыг удирдан чиглүүлж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын бие даасан инновацийн чадавх, олон улсад өрсөлдөх чадварыг иж бүрэн нэмэгдүүлэх хүчин зүйл болно гэжээ.
Үйлдвэрийн ухаалаг логистик, тоног төхөөрөмжийн алсын удирдлага, нисгэгчгүй ухаалаг эргүүл зэргийн хөгжил нь өнөөдрийн байдлаар аж үйлдвэрийн интернэт болон боловсруулах аж үйлдвэрийн интеграцчлал хурдацтай явагдаж, дижитал үйлдвэржилт, аж үйлдвэрийн дижиталчлалын хурдацтай явагдаж байгаагийн бодит илрэл болно. Тайланд "Үйлдвэрлэлийн интернэтийн хөгжлийг хурдасгаж, нэгдсэн хэлхээ, хиймэл оюун ухаан зэрэг дижитал үйлдвэрлэлийг хөгжүүлж өргөжүүлнэ" гэж тодотгожээ.
-Миний ажиллаж буй Сансар судлалын дөрөв дэх судалгааны хүрээлэн нь автоматжуулалт, оюун ухаан, дижитал өөрчлөлтийг хөгжүүлэх, ухаалаг үйлдвэрлэлийн технологи зэрэг нь үйлдвэрлэлийн шугамыг ашиглах нь бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн үр ашиг, хөгжлийн чадавхыг үсрэнгүй сайжруулсан юм гэж БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Сансар судлалын шинжлэх ухаан технологийн корпорацын дөрөв дэх судалгааны хүрээлэнгийн 7416 үйлдвэрийн багийн ахлагч Шю Липин танилцуулсан байлаа.
Үндсэн болон гол технологийн судалгааг бэхжүүлэх нь дижитал эдийн засгийн чадавхыг нээхэд чухал ач холбогдолтой юм. Уг тайланд "программ хангамж, техник хангамжийн технологийн шинэчлэл, хангамжийн чадавхыг сайжруулах”тухай агуулга нь олон хүмүүсийн анхаарлыг ихэд татсан байна.
Зарим төлөөлөгчид, нэг талаас мэдрэгч, квант мэдээлэл зэрэг стратегийн ирээдүйг харсан салбаруудыг хөгжүүлж, урьдчилж нээлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Нөлөөтэйгөөр, технологийн томоохон ололт, хөгжлийн томоохон хэрэгцээнд тулгуурлан аж үйлдвэрийн гинжин хэлхээний гол холбооснуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэгдсэн хэлхээ, холбооны хэрэгсэл, ухаалаг техник хангамж зэрэг гол салбаруудад анхаарлаа хандуулж, үйлдвэрлэлийн хөгжлийг хурдасгах шаардлагатай байна гэж үзжээ.
- Хятадын бие даасан жолоодлогын технологи нь үндэсний бодлогын урт хугацааны дэмжлэг, удирдамжийн ачаар үсрэнгүй хөгжиж байна. Шинжлэх ухаан, технологийн аж ахуйн нэгжүүдийг төрөөс цаашид дэмжиж, урамшуулснаар шинжлэх ухаан, технологийн аж ахуйн нэгжүүд технологийн шинэчлэл, судалгаа, боловсруулалтад түлхүү анхаарах болно. Вайдү компани нь бие даасан жолоодлогын салбарт олон улсын өрсөлдөх давуу талыг хадгалахад туслахын тулд судалгаа, шинжилгээний хөрөнгө оруулалт, авьяас чадварын сургалтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх болно гэж Бүх Хятадын УТЗЗ-ний гишүүн, Байдү компанийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Ли Яньхун хэлэв.
Бүх Хятадын УТЗЗ-ний гишүүн, Үндэсний Төв Намын Сургуулийн (Үндэсний Удирдлагын Сургуулийн) Марксизмын Сургуулийн дарга Жан Жаньбинь,хэрэглээний интернэт болон аж үйлдвэрийн интернэтийн уялдаа холбоог бэхжүүлж, дижитал эдийн засагт тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийг "мэргэжлийн, нарийвчилсан, онцгой, шинэ" аж ахуйн нэгжүүдийн бүлгийг бий болгоход чиглүүлж, шинэ дижитал эдийн засгийн хөгжүүлэхийг дэмжихийг санал болгосон байна.





























































