Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыган "Сайдын суваг"-т өгсөн ярилцлагадаа "Хятадын үндэсний инновацын индексийн дэлхийн чансаа 2012 онд 34-р байранд байсан бол өнгөрсөн онд 12-т орж, 22 байраар ахилаа. Өнгөрсөн онд шинжлэх ухаан, технологийн ажил нь улс орны өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байдал, шинэчлэлийн үйлсийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж, ирэх онд Шинжлэх ухаан, технологийн яамны ажлын гол чиглэл нь шинжлэх ухаан, технологийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ" гэжээ.

Инновацад тулгуурласан хөгжлийн замаар явахад, зах зээлийн гол байгууллага болох аж ахуйн нэгжүүд инновацын гол байгууллага болох ёстой. Ван Жыган хэлэхдээ "Өнгөрсөн жил нийт нийгмээрээ судалгаа, хөгжилд 2.79 их наяд юанийн хөрөнгө оруулж, үүний 76 хувь нь аж ахуйн нэгжүүд оруулсан байна. Үйлдвэрлэлийн хувьд технологийн гэрээний эргэлт 3.7 их наяд юанийг давж, үүний 90 хувь нь аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн байна. Дараагийн алхамд аж ахуйн нэгжүүдийг үнэхээр технологийн шинэчлэлийн гол байгууллага болгохын тулд хийх ажил их байна. Инновац гэдэг бол хэн нэгний гарал үүслээр шалтгаалахгүй гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй. Том үйлдвэр ч бай, дунд үйлдвэр ч бай, жижиг үйлдвэр ч бай, төрийн өмчит үйлдвэр ч бай, хувийн хэвшлийн үйлдвэр ч бай, тэдэнд ийм чадвартай л байвал инновацийн гол хэсэг болох боломж олдоно гэжээ.
Хятад улс "COVID-19"-ийн дэгдэлтийг зогсоож чадсан амжилтын чухал хүчин зүйл бол технологи юм.
Ван Жыган танилцуулахдаа "Вакцины хувьд өмнө нь идэвхгүйжүүлсэн гурван төрлийн вакцинтай, 1 аденовирусний вектор вакциныг болзолтойгоор зах зээлд гаргаж, энэ жил дахин нэг рекомбинант уургийн вакциныг болзолтой гаргаж, мөн нуклейн хүчилд 2 техникийн зам нааштай ахиц дэвшил гаргасан байна. Үүнд нуклейн хүчлийн илрүүлэлтийн хувьд дээж илрүүлэх ажлыг хамгийн хурдан хугацаанд 30 минутын дотор хийж дуусгах ба илрүүлэлтийн нэгдсэн систем нь өдөрт 200 мянган дээж илрүүлж, илрүүлэх чадавхыг ихээхэн сайжруулсан юм. Шинжлэх ухаан, технологийн арга хэрэгсэл хэдий чинээ их байна, бидний урьдчилан сэргийлэх, тэмцэх төлөвлөгөө төдий чинээ баялаг, зорилтот, илүү шинжлэх ухаанч байх болно" гэжээ.





























































