XIII сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын V чуулганы хоёр дахь удаагийн “төлөөлөгчийн коридор” хамтарсан сурвалжилгын арга хэмжээ 03-р сарын 08-ны өглөө болов. БХАТИХ-ын есөн төлөөлөгч онлайн хэлбэрээр ярилцлага өгчээ.
Ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтыг улам өндөр түвшинд бататгаж, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх шинэ аяныг эхлүүлсэн байна.
Төлөөгч Ли Хунлян 2012 онд их сургуулиа төгсөөд Жянши мужийн Жюжян хотын Чайсан дүүргийн Шинхэ хотын Юнтан тосгонд ирж дэд нарийн бичгийн даргын албыг хашиж байна.

Тэрээр тосгоны иргэдийг “дутрга тарьж, сам хорхой тэжээх”аж үйлдвэрийг хөгжүүлж, дөрвөн улирлын жимсний хүрээлэн, мал, шувууны үржлийн баазыг хөгжүүлэхэд удирдан чиглүүлэв. Өнөөдөр Юнтан тосгонд амтат гуа, жимс, будаа, сам хорхой зэрэг салбарууд эрчимтэй хөгжиж бий бөгөөд жилийн үйлдвэрлэлийн нийт үнэ 35 сая юаньд хүрсэн ажээ.
-Хүн бүр илүү сайн сайхан амьдрахын тулд бид нэн илүү хүчин чармайлт гаргах ёстой. Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх замд иргэдийн амьжиргааны түвшийг дээшлүүлж, хөдөө орон нутагт бүх зүйлээ зориулан зүтгэх болно гэж Ли Хун Лян ярилаа.
Мөн хөдөө нутагт төрж өссөн Хэбэй мужийн Жанжякөү хотын Чяодүн дүүргийн Дүнваншань тосгоны Юаньзихэ тосгоны намын нарийн бичгийн дарга Гүө Жяньрэнь тосгоны иргэдийн чинээлэг амьдралын тухай сэтгэл догдлон танилцууллаа.

Уг тосгоныхон Бээжингийн Өвлийн олимпын бэлтгэл, зохион байгуулалтын ажилд оролцож, ядуурлаас ангижирч, бүх талаараа сайн сайхан байдалд хүрсэн. Тосгонд ухаалаг хүлэмж, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, анхны өндөр хурдны төмөр зам, хурдны авто зам нэвтэрсэн байна. Ирээдүйн талаар Гүө Жянрень итгэлтэйгээр хэлэхдээ:
-Энэ жил ахмадын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд анхаарч, өндөр чанартай хөдөө аж ахуйн парк байгуулж, гэрлийн эрчим хүчний нэмэлт шинэ төслийг ахиулах төлөвлөгөөтэй байна. Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үйлст өөрийн хувь нэмрээ үргэлжлүүлнэ гэжээ.
Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд зөвхөн мөнгөтэй байгаад болох төдийгүй тархи толгойгоо ч хөгжүүлэх хэрэгтэй. Хүбэй мужийн Чанян Түжя хотын өөртөө засах жүөгийн Лүнжөүпин суурингийн Хуапин бага сургуулийн дэд захирал Лю Фа-Ин төлөөлөгч цахим ертөнцөөр хүүхдүүдийн боловсролыг хөгжүүлэх ажлыг урагшлуулсаар ирсэн байна.

Тэрээр өнөөдөр "төлөөлөгчийн коридор"-т сэтгэл хөдөлгөм мэдээлэл авчирсан. Энэ оны 02-р сарын сүүлч хүртэл түүний оюутны тусламжийн ажлын багийн хамт нийт 29 сая гаруй юань цуглуулж, 4300 гаруй ядуу сурагчдыг сургуульд явуулахад тусалсан байна. Түүнээс ивээн тэтгэсэн 1500 гаруй оюутан их сургуульд элссэн байна.
- Хүний амьдралын хамгийн том ололт, бахархал бол нэг зүйлийг бусдын төлөө, нийгмийнхээ төлөө нухацтай хийх явдал юм. Эх орныхоо төлөө шилдэг боловсон хүчнийг хүмүүжүүлж,уулан бүсэд байгаа хүүхдүүдэд амьдралдаа амжилт гаргах боломж нэмэгдүүлэх нь миний хийх ёстой ажил юм гэж Лю Фа-Ин хэлэв.
Боловсрол гэдэг бол айл болгонд хамаатай том явдал билээ. “Сургуулийн хүүхдүүдийн хичээлийн дараасыг хөнгөлөх” төрийн бодлого нь хүүхдүүдийнхээ шалгалтын оноонд нөлөөлнө гэж зарим эцэг эхчүүд санаа зовж байгаа өнөөгийн нөхцөл байдлын хариуд Чунчин хотын Шежявань сургуулийн захирал Лю Шия багшийн дадлагаар дамжуулан хүн бүрд хандан хэлэхдээ:
- Энэхүү төрийн бодлого нь чанарыг бууруулдаггүй, харин сургуулийн доторх болон гаднах боловсролыг нэгтгэх, боловсролын мөн чанарт эргэн орох, боловсролын экологийг сэргээн босгох, хүүхдийн өсөлтийн чанарыг сайжруулах олон давуу талтай байдаг гэжээ.

- Хүүхэд бүрийн чадамжид нийцүүлэн амьдрах, хүүхэд нэг бүрийг өөрийн давуу тал болгон хөгжүүлэх нь сурган хүмүүжүүлэгчдийн анхны эрхэм зорилго бөгөөд нийгэм, эцэг эхийн зөвшилцөл байх ёстой гэж тэрээр илэрхийлсэн байна.
Инноваци, өв залгамжлал нь мөн энэхүү удаагийн "төлөөлөгчийн коридор”-ын хувьд өндөр давтамжийн үгс юм.
Инноваци, хөгжлийн түлхүүр нь хүмүүст байдаг. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт 30 гаруй жил ажилласан Хятадын хүнд аж үйлдвэрийн нэгдүгээр групп ХХК-ийн намын хорооны байнгын хорооны гишүүн Лү Вэньжүнь энэ талаар гүн гүнзгий ойлголттой байдаг.

- Өнөөдөр олон тооны төгсөгчид оюутны хотхоноос гарч ирмэгцээ хүнд хэцүү төслүүдийн тэргүүн эгнээнд орж, үе үеийн тоног төхөөрөмжийн ажилчид эх орондоо үйлчлэх эрхэм зорилгыг өвлөн өсгөж, ур ухаанаа шингээж байна. Энэ нь биднийг Хятадын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, өргөжүүлэхэд илүү итгэлтэй, шийдэмгий болгож байна гэж Лү Вэньжүнь хэлсэн байлаа.
Зориг санаа нь өв залгамжлалаас болж мөнхөд оршино. Петрочайна Жинси нефтийн химийн компанийн токарийн инженер Ван Шандянь төлөөлөгч өөрийн бодлоо илэрхийлэхдээ:

- Манай ажилчид бүр төмөр хүн мэт ажиллаж байдаг гэжээ.
Тэрээр технологийн салбарт нэгэнт томоохон амжилтад хүрсэн бөгөөд нэг удаагийн ослын улмаас баруун эрхий хуруугаа алджээ. Эдгэрсний дараа тэрээр уулын ажилдаа дахин буцан оржээ. Өнөөдрийг болоход Ван Шандянь мужийн зэрэглэлийн 30 гаруй алдар цол хүртэж, инновацын студи байгуулжээ. Тэрээр хөдөлмөрийн баатар, төмөр хүний зориг санаа үеийн үедээ уламжлагдана гэдэгт бат итгэдэг ажээ.
Төлөөлөгч Ван Шаофэй нь Шаньдүн мужийн Дэжөү Хэнфэн группийн ахлах техникч юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэрээр ээрэх цехэд ажиллаж, шаргуу хөдөлмөрлөж, шинийг санаачлан, үйл ажиллагааны олон аргыг бий болгосон. Эдгээрийн дотроос "компакт ээрэх хормогч залгах үйл ажиллагааны арга"-ыг хэрэгжүүлсний дараа 43 машинтай цех нэг ээлжид ажиллах ажилчдын тоог 6-аар цөөрүүлж, өдрийн гарц 1 тонн гаруй нэмэгдэж, утас тасрах байдал бараг 50 хувиар буурсан байна.

Шаньши мужийн Тайюань хотын олон нийтийн аюулгүй байдлын газрын Саньчяогийн цагдаагийн газрын орлогч дарга Ян Рүн “Олон нийтийн эрх ашиг бол өчүүхэн зүйл биш”, “Олон түмний зүрх сэтгэлд хүрэх, бүх зүйл олон нийтийн төлөө” “Олон нийтийн хэрэгцээ хаана байвал бидний ажил үйлс тэр чигт хүрдэг” зэрэг ажил үүрэг, хариуцлагыг биелүүлэх тухай үгийг хэлсээр л байдаг бөгөөд мөн хэлсэн ёсоор хийсэн.
Тэрээр 30 гаруй жилийн хугацаанд гэр бүлийн жижиг сажиг асуудлыг гол шийдвэрлэх гэр хороололд ажилласан. БХАТИХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноосоо хойш Ян Рүн өөрийн ажлыг бие даан, төлөөлөгчийн үүргээ биелүүлэхтэй уялдуулан, орон нутагт очиж, ард түмнийхээ дуу хоолойг сонсох ажлыг хослуулан ажиллахыг хичээж ирсэн. Гэр бүлийн боловсролыг дэмжих тухай хуулийг боловсруулахад түүний оролцсон хуулийн төслийг баталсан.

- Ардын ардчиллын бүхий л үйл явц эргэн тойронд байгааг олон түмэнд мэдрүүлэх нь миний ажлын зорилго болно гэж тэрээр хэлсэн үгэндээ бахархаж байлаа.
Одоогийн коронавирусний халдвар хүмүүсийг нөлөөлсөн хэвээр байна.
-Хятадын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах үр дүнтэй байдал нь дэлхийн анхаарлыг татаж, Хятад улсад хүнээр төв болгох үзэл санааг жинхэнэ утгаар нь харуулж, Хятад улсын сүр хүчийг дэлхий дахинд харуулж байна гэж Жэжян мужийн Ардын эмнэлгийн дарга Гэ Минхуа төлөөлөгч бол Үхань хотыг тусалсан Жэжян мужийн эмчилгээний багийн гишүүдийн нэг байсан юм.

Цар тахлын үед Гэ Минхуа зэрэг олон эмнэлгийн ажилтнууд өдөр шөнөгүй нуклейн хүчлийн шинжилгээний ажлыг өрнүүлж, өвчтөнийг эмчлэх ажилд зоригтойгоор оролцсон байна.
- Магтаал, хүндэтгэлийн төлөө биш, зөвхөн эх орон, ард түмний аюулгүй байдлын төлөөх Хятадын эмнэлгийн ажилтан бүрийн анхны зорилго, эрхэм зорилго юм гэж Гэ Минхуа ярилаа.





























































