”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпинтэй уулзсан минь

Ши Жиньпинтэй уулзсан минь

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ "Би болон Хятадын удирдагч Ши Жиньпин маш дотно, найрсаг харилцаатай. Ши Жиньпин дарга хүнтэй ойр, чин сэтгэлээсээ ханддаг, маш найдвартай түнш юм" гэв.

2013 оны 03-р сарын 22-ны өдөр, Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийв. ОХУ нь Ши Жиньпин Хятад улсын даргын албан тушаалд гарсны дараа айлчилсан анхны улс. Тухайн үед Путин хамгийн өндөр үзүүлэлтээр хүлээн авлаа. ОХУ-ын морин багийн хүндэт харуул Кремльд анх удаа Гадаадын төрийн тэргүүнийг угтан авсан байна. Мөн Батлан ​​Хамгаалахын Яам, Байлдааны удирдлагын төв Гадаадын төрийн тэргүүнд анх удаа үүд хаалгаа нээсэн байна.
 Уг айлчлалын үеэр хоёр орны удирдагчдын хэлэлцээр найман цаг үргэлжлэв. "Тэр бол шилдэг, асуудалд дүн шинжилгээ хийх дуртай хүн. Түүнтэй олон улсын асуудал, эдийн засгийн асуудлыг судалсан.Маш сонирхолтой" гэж Ши Жиньпин даргын талаар Путин үнэлэв.

2013 оноос өнөөг хүртэл Ши Жиньпин, Путин нар олон уулзалтын талбайд 30 гаруй удаа уулзсан. Ийм өндөр давтамж Олон улсын дипломат харилцаанд ховор тохиолддог. Албан ёсны уулзалтаас гадуур, Путин, Ши Жиньпин нарын хамт байх нь анхаарал татдаг.

2018 оны 09-р сар Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр Ши Жиньпин, Путин хоёр түрстэй бин хийсэн байна. 2013 оны Индонезийн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Путины 61 насны төрсөн өдөр тохиож,Ши Жиньпин Путинд төрсөн өдрийн бялуу бэлэглэв. Путины хувьд Ши Жиньпин дарга бол түүний төрсөн өдрийг хамт тэмдэглэсэн цорын ганц улсын удирдагч бөгөөд өөр ямар ч гадаадын хамт олонтой энэ харилцааг бий болгож байгаагүй. Харин Ши Жиньпин даргатай ийм харилцааг бий болгож чадсан.  Нэг өдрийн ажлын дараа уулзаж, төрсөн өдрөөр нэг шил архи ууж, жаахан хиам идэн маш энгийн өнгөрүүлжээ. Тэр төрсөн өдөр Путины хувьд мартагдашгүй өдөр байжээ.

Зургаан жилийн дараа болсон CICA-ийн тав дахь дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпиний 66 насны төрсөн өдөр тохиож, Путин ч Ши Жиньпинд гэнэтийн бэлэг бэлдсэн. Хятад хэлээр Люлю Дашун (Аливаа бүхэн амжилттай гэсэн утгатай)  гэдгийг хэрэглэжээ. Мөн төрсөн өдрийн бэлэг дунд бас нэгэн хайрцагтай зүйл байсан нь Путины Оросоос тусгайлан авчирсан зайрмаг байв. 2016 оны Ханжоугийн С20 дээд хэмжээний уулзалтын үеэр Путин мөн Ши Жиньпинд зайрмаг бэлэглэв. Учир нь Ши Жиньпин дарга өмнө нь орос зайрмаг идэх дуртай гэж байсан. Тэгээд дарга Ши Жиньпинд зориулж авч ирсэн юм байна.
Ши Жиньпин Хятад улсын даргын албан тушаалд гарсны дараа ОХУ-д анх удаагаа айлчилсан 2013 онд Ши Жиньпин Хятадын Хунань мужийн Шибадун тосгонд "Ядуурлыг нарийн бууруулах"-ыг дурдаж, 2020 он хүртэл биелүүлэхээр амласан. Өнөөгийн жишгээр хөдөөгийн бүх ядуу иргэдийг ядуурлаас гаргав. Ши Жиньпин бусад олон удирдагчдын нэгэн адил ажлын үр дүнг хамгийн их байлгахыг хичээдэг нэгэн. Ард түмнийхээ сайн сайхны төлөө, ядуурлыг арилгах нь улс орны удирдагчдад тулгардаг асуудал юм. Мэдээж Путинд ч тулгардаг.
Дэлхийн банкны статистик мэдээгээр Хятадыг жишээ болгон авч үзвэл Хятадын харьцангуй бага орлоготой иргэдийн тоо 1990 оноос хойш 1.1 тэрбум хүнээс сүүлийн жилүүдэд 300 сая хүрэхгүй болж буурсан. Энэ нь яах аргагүй Хятадын амжилт юм. 2020 онд ядуурлыг бууруулах шийдвэрлэх чухал үе шатанд орж, хамгийн хүнд асуудал нь яг энэ эцсийн шатанд байдаг. Гэсэн хэдий ч "КОВИД-19" цар тахал дэлхийн хэмжээнд тархаж, цар тахлын эсрэг тэмцлийн эгзэгтэй мөчид Путин, Ши Жиньпин нар утсаар олон удаа ярьж, Хятад, Орос "КОВИД-19"-ийн аюул нүүрлэж байсан үед хамтдаа цар тахалтай тэмцэж, шийдвэртэй, хүчтэй арга хэмжээ авч, бие биендээ тусалсаар байна.

"КОВИД-19"-ийн дэгдэлтээс хойш Ши Жиньпин олон улсын хурал дээр  дэлхийн бүх улс орнуудыг тахалтай тэмцэхийн тулд гар нийлэхийг уриалж, мөн олон оронд эмнэлгийн тусламж үзүүлсэн. 2020 оны 04-р сард Хятад улс ОХУ руу эмнэлгийн тусламжийн багийг илгээв. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Путин "Энд би эрхэм анддаа хандаж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн цар тахлын эсрэг тэмцсэн нөхдүүдэд баяр хүргэж байна. Хятадын цар тахлын эсрэг ажил мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн. Мөн би Хятадыг дэлхийд үлгэр дуурайл үзүүлсэн гэдгийг онцолмоор байна" гэв. Тэрээр мөн Ши Жиньпин даргыг дэлхийн хэмжээний улс төрч, маш их мэдлэгтэй аливаа үйл явдалд бэлтгэлийг сайн хийдэг гэж өндөрөөр үнэлж байсан.
Путин 2017 онд ОХУ-аа төлөөлж, дээд шагнал "Сан-Андре" медалийг Ши Жиньпинд гардуулав. "Би маш их бахархаж байна. Оросын төрийн дээд медаль "Сан-Андре" медалийг бидний хамгийн агуу найз БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан" гэж Путин ярилаа.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Синьхуа
Мэдээ үзсэн:346
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой