”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Засгийн газрын ажлын тайланг товчлон харуулахуй

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Ардын Засгийн Газрын нэрийн өмнөөс ажлын тайланг танилцуулав.

XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган Бээжингийн Ардын их хурлын ордонд 03-р сарын 05-ны өдөр нээгдэв. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Ардын Засгийн Газрын нэрийн өмнөөс ажлын тайланг танилцуулав.

Нэг. 2021 оны эргэцүүлэл

Өнгөрсөн онд нам, улс орны түүхэнд хөшөө босгож үлдээмээр амжилтаар дүүрэн жил байлаа. Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хороо Хятадын үндэстнүүдийн ард түмнийг удирдан, Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, VI бүгд хурлыг амжилттай зохион байгуулав. Намын XIX Төв Хороо, Намын III түүхэн тогтоолыг боловсруулж, ядуурлын эсрэг тэмцэлд төлөвлөгөө ёсоор ялалт байгуулж, хүнд хэцүү тэмцлийг даван туулж, дунд зэргийн чинээлэг нийгмийг байгуулах ажлыг төлөвлөсний дагуу бүх талаар гүйцэтгэж дуусгав. Нэгдүгээр 100 жилийн хөгжлийн зорилтыг биелүүлж, орчин үеийн социалист улсыг бүх талаар цогцлоох шинэ аяныг эхлүүлэн, хоёр дахь 100 жилийн зорилт руу аяны жолоогоо заллаа.

1. Өнгөрсөн онд дотоод, гадаадын ээдрээтэй, хүнд хэцүү нөхцөл байдал, олон эрсдэл, сорилттой тулгарсан үед улс орон даяар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, улс орны хөгжил шинэ томоохон амжилтад хүрсэн.

8.1 хувь

- Эдийн засгийн сэргэлт, хөгжлийг баталжээ. Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээ 114 их наяд юаньд хүрч, 8.1 хувиар өссөн байна. Улсын төсвийн орлого 20 их наяд юанийг давж, 10.7 хувиар өсчээ. Хот суурингийн 12.69 сая иргэдийг шинээр ажлын байраар хангаж, судалгаанд хамрагдсан хотын ажилгүйдлийн түвшин дунджаар 5.1 хувьд хүрэв. Хэрэглээний үнэ 0.9 хувиар өсчээ. Олон улсын төлбөрийн тэнцэл үндсэндээ тэнцвэртэй байна.

15.5 хувь

- Инновацийн чадвар улам нэмэгдсэн. Үндэсний стратегийн шинжлэх ухаан, технологийн хүч чадлыг хурдасгав. Цөм болох үндсэн технологиудыг шийдвэрлэхэд чухал ахиц дэвшил гарч, хүн ачсан сансрын хөлөг, Ангараг гарагийг судлах, нөөцийн хайгуул, эрчим хүчний инженерчлэл зэрэг салбарт шинэ нээлтүүд хийгдсэн. Аж ахуйн нэгжүүдийн судалгаа хөгжлийн зардал 15.5 хувиар өсчээ. Дижитал технологи болон бодит эдийн засгийн интеграцчлал хурдтай явагдаж байна.

18.2 хувь

- Эдийн засгийн бүтэц, бүс нутгийн төлөвлөлтийг үргэлжлүүлэн сайжруулав. Үр тарианы гарц 1.37 их наяд жинд /нэг жин 500 гр/ хүрч, дээд амжилт тогтоосон байна. Өндөр дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг 18.2 хувиар нэмэгдэж, мэдээллийн технологийн үйлчилгээ зэрэг үйлдвэрлэгчийн үйлчилгээ эрчимтэй хөгжиж, аж үйлдвэрийн сүлжээний уян хатан чанар дээшилсэн. Бүс нутгийн хөгжлийн стратеги үр дүнтэй хэрэгжиж, шинэ хэлбэрийн хотжилт тасралтгүй урагшиллаа.

21.4 хувь

- Шинэчлэл, нээлттэй байдал улам гүнзгийрсээр байна. Чухал салбар, гол холбоосуудаар хэд хэдэн томоохон шинэчлэлийн арга хэмжээг эхлүүлж, нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг улам ахиулсан. "Эрх шилжүүлэх, үйлчилгээ үзүүлэх" шинэчлэлд шинэ ахиц дэвшил гарсан. Зах зээлийн байгууллагуудын нийт тоо 150 саяыг давсан. "Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хийсэн. Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийг хүчин төгөлдөр болгож хэрэгжүүлэхийг дэмжсэн. Барааны импорт, экспортын нийт хэмжээ 21.4 хувиар өсч, гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ өссөөр байна.

9.1 хувь

- Экологийн соёлын бүтээн байгуулалт үргэлжилсээр байна. Бохирдлоос урьдчилан сэргийлж тэмцэх ажлыг гүнзгийрүүлж, гол бохирдуулагчийн ялгаралтын хэмжээ үргэлжлэн буурч, орон нутаг ба түүнээс дээш түвшний хотуудад нарийн ширхэгтэй тоосонцрын дундаж агууламж 9.1 хувиар буурсан байна. Анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд албан ёсоор байгуулагдсан. Экологийн орчны чанар эрс сайжирсан.

8.1 хувь

- Ард түмний амьжиргааны түвшин тасралтгүй дээшилсээр байна. Оршин суугчдын нэг хүнд ногдох орлого бодитоор 8.1 хувиар өссөн байна. Ядуурлыг бууруулах ололт амжилтыг бататгаж, өргөжүүлэв. Суурь тэтгэвэр, эмнэлгийн суурь тусламж, нийгмийн халамж, бусад баталгааг чангатгасан. Боловсролын шинэчлэлд хөгжил шинэ алхамыг нээлээ. 56,000 тооны хуучин хорооллын орон сууцны засварын ажлыг шинээр эхлүүлж, 10 сая орчим гэр бүлд үр өгөөжөө өгсөн.

85 хувь

- Халдвараас урьдчилан сэргийлж тэмцэх ажлын үр дүнг бататгасаар байна. Урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэвийн байдалд оруулж, вакцины бүх явцад хамруулсан хэмжээ 85 хувиас давж, орон нутагт үүссэн бөөгнөрөл өвчнийг цаг алдалгүй үр дүнтэй арилган, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, үйлдвэрлэл, амьдралыг хэвийн байдалд оруулжээ.

2. Өнгөрсөн жилийг эргэн харахад өнөөдрийн өндөр амижилтад хүрсэн нь амаргүй. Гэнэтийн цар тахал зэрэг хүчтэй цочролын дараа Хятад улсын эдийн засаг сэргэж, хөгжих шатандаа байгаа бөгөөд дотоод болон гадаадад олон шинэ өөрчлөлтүүд гарч, эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааг хангахад хүндрэл учруулж байна. Нөхөр Ши Жиньпинээр гол цөм болгосон ХКН-ын Төв хорооны шийдвэр, зохицуулалтыг сайтар хэрэгжүүлж, Төвийн эдийн засгийн ажлын хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлж, "Зургаан тогтвортой байдал" болон "Зургаан баталгаа"-ны ажил, мөчлөгийн эсрэг болон мөчлөг дамнасан макро бодлогод анхаарлаа хандуулж, янз бүрийн эрсдэл, сорилтыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд голчлон дараах ажлыг хийсэн.

● Макро бодлогын залгамж чанар, зориулалтын чанарыг хадгалж, эдийн засгийн үйл ажиллагааг боломжийн хүрээнд ахиулна

● Аж ахуйн нэгжүүдэд тусалж, эдийн засгийг сэргээх үндэс суурийг бэхжүүлэхийн тулд тусламжийн бодлогыг оновчтой болгож хэрэгжүүлэх

● Шинэчлэл, нээлттэй байдлыг гүнзгийрүүлэх, бизнесийн орчныг тасралтгүй сайжруулах

● Инновацийн манлайллыг бэхжүүлж, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах

● Хот, хөдөөгийн уялдаа холбоотой хөгжлийг дэмжиж, эдийн засгийн төлөвлөлтийг тасралтгүй оновчтой болгоно

● Экологи, байгаль орчны хамгаалалтыг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг дэмжинэ

● Ард түмний амьжиргааг хамгаалж, сайжруулахын төлөө хичээн зүтгэж, нийгмийн ажил үйлсийн хөгжлийг түргэсгэх

● Хуулиа дээдлэх төрийн байгуулалт, засаглалын инновацийг дэмжиж, нийгмийн эв найрамдал, тогтвортой байдлыг хадгалах

Өнгөрсөн онд гаргасан ололт амжилт нь үндсэндээ Ши Жиньпинээр гол цөм болгосон ХКН-ын Төв хорооны хүчтэй удирдлагын үр дүн, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл баримтлалын шинжлэх ухааны удирдамжийн үр дүн, бүх нам, цэрэг арми, улс орны бүх үндэстний ард түмний нэгдмэл тэмцлийн үр дүн юм.

           Хоёр. 2022 оны зорилтууд

Хөгжлийн урьдчилсан зорилт:

       Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 5.5 орчим хувь байлгаж, хот суурингийн 11 сая иргэдийг ажлын байраар хангаж, хот суурингийн ажилгүйдлийн нормыг нийт жилийн хугацаанд 5.5 хувийн дотор байлгаж, оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлтийг 3 орчим хувьд хязгаарлаж, орлогын нэмэгдлийг эдийн засгийн өсөлттэй үндсэндээ адил байлгана. Импорт, экспортын хэмжээг батлан, чанарыг дээшлүүлж, олон улсын орлого зарлагыг үндсэндээ тэнцвэртэй байлгаж, үр тарианы ургац хураалт 1.3 их наяд жингээс дээш байхыг баримтална. Экологи, байгаль орчны хамгаалалтыг сайжруулах зарчмыг үргэлжлүүлэн баримталж, бохирдолтой бодис гадагшлуулах хэмжээг үргэлжлэн багасгаж, эрчим хүчний хэрэглээ, энерги зарцуулах зорилтыг "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн төлөвлөлтийн хугацаанд ерөнхийд нь хянан шалгаж, зохих уян хатан байдалтай байлгаж, шинээр нэмэгдсэн дахин сэргээгдэх эрчим хүч болон түүхий материалын хэрэглээг эрчим хүчний хэрэглээ, энерги зарцуулах ерөнхий хязгаарлалтын хүрээнд хамруулахгүй.

Засгийн газраас 2022 онд хэрэгжүүлэх зорилтууд:

1. Макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад анхаарч, эдийн засгийг боломжийн хэмжээнд хөгжүүлнэ

Төсвийн идэвхтэй бодлогын үр нөлөөг нэмэгдүүлнэ

Үр дүнтэй хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхийн тулд Засгийн газрын хөрөнгө оруулалтын санг сайн ашиглах

Төр хатуухан амьдарч, ард түмэндээ илүүхэн ашиг хүртээж амьдралыг нь баяжуулна

Хөрөнгө мөнгөний тогтвортой бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Хөдөлмөр эрхлэлтийн тэргүүлэх бодлогыг бэхжүүлэх

Хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах

Гол эрсдэлээс урьдчилан сэргийлэн шийдвэрлэх

2. Зах зээлийн байгууллагуудыг тогтворжуулан, ажлын байраар хангахад анхаарч, макро бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Татварын нэгдсэн бодлогыг шинэчлэн хэрэгжүүлнэ

Бодит эдийн засагт үзүүлэх санхүүгийн үр дүнтэй дэмжлэгийг бэхжүүлнэ

Аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, ашиглалтын зардлыг бууруулахад дэмжлэг үзүүлнэ

Хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ

3. Шинэчлэлийг гуйвшгүй гүнзгийрүүлэх, зах зээлийн эрч хүч, хөгжлийн дотоод хөдөлгөгч хүчийг нэмэгдүүлнэ

Төрийн чиг үүргийн өөрчлөлтийг эрчимжүүлнэ

Олон өмчийн эдийн засгийн хамтын хөгжлийг дэмжинэ

Төсөв, татвар, санхүүгийн тогтолцооны шинэчлэлийг ахиулна

4. Инновацид суурилсан хөгжлийн стратегийг гүн гүнзгий хэрэгжүүлэх, бодит эдийн засгийн үндэс суурийг бэхжүүлнэ

Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлтийн чадварыг дээшлүүлнэ

Аж ахуйн нэгжийн инновацийн урамшууллыг нэмэгдүүлэх

Үйлдвэрлэлийн үндсэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

Дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжинэ

5. Дотоодын эрэлтийг тэлэх стратегийг тууштай хэрэгжүүлж, бүс нутгийн зохицолтой хөгжил, шинэ хотжилтыг дэмжинэ

Хэрэглээний байнгын сэргэлтийг дэмжинэ

Үр дүнтэй хөрөнгө оруулалтыг идэвхтэй өргөжүүлнэ

Бүс нутгийн хөгжлийн тэнцвэр, зохицуулалтыг сайжруулна

Шинэ хотжилтын чанарыг сайжруулна

6. Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимтэй сайн хийж, хөдөө орон нутгийг бүхэлд нь сэргээхэд тус дэм үзүүлнэ

Үр тариа зэрэг хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл, хангамжийг бэхжүүлнэ

Ядуурлаас ангижруулах ололт амжилтыг иж бүрэн бататгаж, өргөжүүлнэ

Хөдөө орон нутгийн шинэчлэл, хөгжлийг тууштай дэмжинэ

7. Гадаадад дээд түвшний нээлттэй байдлыг өргөжүүлж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой хөгжүүлэхэд тус дэм үзүүлнэ

Гадаад худалдааг тогтворжуулах олон арга хэмжээ авна

Гадаадын хөрөнгийг идэвхтэй ашиглана

"Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд байгуулна

Олон талт болон хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

8. Экологийн орчныг тасралтгүй сайжруулж, ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжинэ

Экологи, байгаль орчны иж бүрэн менежментийг чангаруулна

Нүүрстөрөгчийг саармагжуулах ажлыг эмх цэгцтэй дэмжинэ

9. Ард түмний амьжиргаанд үр дүнтэй баталгаа ханган сайжруулж, нийгмийн засаглалыг бэхжүүлэн шинэчилнэ

Боловсролын тэгш байдал, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

Эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний чадавхийг сайжруулна

Нийгмийн баталгаа, үйлчилгээг бэхжүүлнэ

Олон түмний орон сууцны хэрэгцээг үргэлжлүүлэн хангана

Ард түмний оюун санаа, соёлын амьдралыг баяжуулна

Нийгмийн засаглал, хамтын бүтээн байгуулалт, хамтын засаглал, хуваалцахыг дэмжинэ

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:205
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой