”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын ГХЯ-ны сайд сэтгүүлчдийн асуултад хариулав

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И ”Хятадын гадаад бодлого, дипломат харилцаа”-тай холбоотой асуудлаар дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулсаныг товчлон хүргэж байна.

XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган03-р сарын 07-ндБээжингийн АИХ-ын ордонд видео хэвлэлийн бага хурал хийж, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И Хятадын гадаад бодлого, гадаад харилцааны талаар дотоод, гадаадын сэтгүүлчдийнасуултад хариулав      Зургийг: ЧЭНЬ ЖҮНХАО

       Бээжингийн Ардын Их Хурлын ордны хэвлэлийн танхимд XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы03-р сарын 07-нд хэвлэлийн бага хурал хийлээ. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И "Хятадын гадаад бодлого, дипломат харилцаа"-тай холбоотой асуудлаар дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Ван И: - Хэвлэлийн салбарын нөхөд өө, та бүхэнд өдрийн мэнд хүргэе! Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа таатай байна. Энэ жил дэлхий даянд бас нэгэн сорилттой жил байх болно. Ковид-19 халдварыг бүрмөсөн даван гарч чадаагүй байхад Украины хямрал болж, тодорхойгүй байсан олон улсын чиг хандлага улам илүү ээдрээтэй боллоо. Ийм цаг үед улс орнууд эв нэгдэхээс биш хагаран бутрах ёсгүй, яриа хэлцэл хийхээс биш сөргөлдөх ёсгүй. Хариуцлагатай том гүрний хувьд Хятад улс үргэлжлүүлэн олон талт үзлийг дэмжиж, энх тайван, хөгжлийг эрхэмлэгч бүх орнуудын хамтын эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, гар нийлэн сорилтын эсрэг тэмцэж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг цаашид дэмжиж, дэлхий дахинд гэрэл гэгээтэй сайн сайхан ирээдүйг байгуулахын тулд чармайх болно гэж илэрхийлэв.

Хятадын Төв Радио Телевизийн CCTV-ийн сурвалжлагч:

- Бээжингийн Өвлийн олимп амжилттай болсон нь өнөөгийн олон улсын нөхцөл байдалд сайшаалтай. Олон улсын тоймчид 2008 оны Бээжингийн олимптой харьцуулахад Хятад улс өнөөдөр илүү итгэлтэй, хүчирхэг болсон гэж үзэж байна. Та энэ тухайд юу гэж бодож байна?

Ван И: - Хятад улс болон олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтаар Бээжингийн Өвлийн олимп бүрэн дүүрэн амжилттай болж, дэлхий дахинд хэмнэлттэй, аюулгүй, гайхамшигтай олимпын наадмыг хүргэж чадсан. Дэлхий дахинд илүү итгэлтэй, өөрийгөө сайжруулахыг хичээсэн, нээлттэй, хүртээмжтэй болохоо харуулсан. Нээлтийн ёслолд 70 гаруй улс орон, олон улсын байгууллагын 170 орчим албан ёсны төлөөлөгч оролцож, Хятадыг дэмжиж байгаагаа бодит үйл ажиллагаагаар харууллаа. Бээжингийн Өвлийн олимпын наадамд оролцож, дэмжсэн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бүх найзууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа энд илэрхийлье.

Бээжингийн Өвлийн олимпын амжилт бол Хятад улсын амжилт төдийгүй дэлхийн амжилт, спортын ялалт төдийгүй эв нэгдлийн ялалт юм. Өвлийн олимп нь омикрон вирусын тархалт газар авч, бүс нутгийн халуун цэгийн асуудал хурцадсан үетэй давхцсан. Үүний зэрэгцээ цөөн хэдэн орны улс төрийн хөндлөнгийн оролцоо, хорлон сүйтгэлд өртсөн юм. Гэхдээ ихэнх улс орон, ард түмэн Олимпын үзэл санааны дор нэгдэж, цар тахалд нэрвэгдсэн хүмүүст итгэл найдвар төрүүлж, донсолгоо ихтэй дэлхий ертөнцөд итгэл олгосон юм гэж хариуллаа.

"Ройтерс" агентлагийн сурвалжлагч:

- Украин дахь Оросын цэргийн ажиллагаа цэргийн бус объектуудад хүрээгээ тэлж, Хятад улс мөргөлдөөнийг зохицуулахын тулд илүү их хүчин чармайлт гаргаж чадах уу?

Ван И: - Украйны асуудлаар бид хэзээд бодитой, шударга ажиллаж, тухайн асуудлын үндэслэлд тулгуурлан бие даан дүгнэлт хийж, санал бодлоо илэрхийлсээр ирсэн. Хятад улс өнөөгийн хямралыг зохицуулахын тулд НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримталж, бүх улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, хамгаалж, аюулгүй байдлын хуваагдашгүй зарчмыг баримтлан, хууль ёсны дагуу зохицуулах ёстой гэж Хятад улс үзэж байна. Талуудын аюулгүй байдлын асуудалд бид яриа хэлэлцэл, хэлэлцээ хийхийг шаардаж, маргааныг энхийн замаар шийдвэрлэх, бүс нутгийн урт хугацааны тогтвортой байдалд анхаарч, тэнцвэртэй, үр дүнтэй, үргэлжилсэн чанартай Европын аюулгүй байдлын механизмыг бий болгох ёстой.

Одоогийн байдлаар олон улсын хамтын нийгэмлэг хоёр том асуудалд анхаарлаа хандуулж, үргэлжлүүлэн хичээн ажиллах ёстой.

Нэг. Бид яриа хэлэлцээг ятгаж, дэмжих хэрэгтэй. Хятад улс энэ талаар тодорхой ажил хийж, талуудтай нягт харилцаж байна. Мөргөлдөөний хоёр дахь өдөр Ши Жиньпин дарга Владимир Путинтэй утсаар ярихдаа Орос, Украинтай аль болох хурдан энхийн хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Путин ч нааштай хариу өгсөн.

Хоёр.Хүмүүнлэгийн томоохон хямралаас урьдчилан сэргийлэх. Хятад улс энэ талаар зургаан санал дэвшүүлэхэд бэлэн байна. Үүнд:

Нэг. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь төвийг сахисан, шударга зарчим баримталж, хүмүүнлэгийн асуудлыг улс төржүүлэхээс сэргийлэх хэрэгтэй.

Хоёр. Украины дүрвэгсдэд бүрэн анхаарал хандуулж, тэднийг төвхнүүлэхэд нь туслах хэрэгтэй.

Гурав. Энгийн иргэдийг үр дүнтэй хамгаалж, Украины хилд дахин хүмүүнлэгийн хямрал гарахаас сэргийлэх хэрэгтэй.

Дөрөв. Шуурхай, аюулгүй, саадгүй хүмүүнлэгийн тусламжийг хүргэх зэрэг хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг урагштай, аюулгүй хийхийг баталгаажуулах хэрэгтэй.

Тав. Украин дахь гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангаж, тэднийг Украины хилээс аюулгүй гарч явахыг зөвшөөрөх хэрэгтэй. Тэднийг улс эх орондоо буцахад нь тусламж үзүүлэх хэрэгтэй.

Зургаа. НҮБ Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар зохицуулах үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, НҮБ-ын Украины хямралын зохицуулагчийн ажлыг дэмжиж ажиллах хэрэгтэй гэж хэллээ.

Хүмүүнлэгийн хямралыг даван туулахын тулд үргэлжлэн хүчин чармайлт гаргахад Хятад улс бэлэн байна. Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Украинд яаралтай хүмүүнлэгийн тусламжийг аль болох түргэн хүргэх болно гэсэн хариулт өглөө.

XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган03-р сарын 07-ндБээжингийн АИХ-ын ордонд видео хэвлэлийн бага хурал хийж, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И Хятадын гадаад бодлого, гадаад харилцааны талаар дотоод, гадаадын сэтгүүлчдийнасуултад хариулав     Зургийг: ЧЭНЬ ЖҮНХАО

Финикс ТВ-ийн сурвалжлагч:

- Дэлхий дахин хуваагдаж, сөргөлдөөн үүсэх эрсдэлтэй тулгараад шинэ хүйтэн дайн үүсэж байна гэж олон улсын хамтын нийгэмлэг түгшиж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

Ван И: - Өнөөгийн дэлхий үнэхээр тогтворгүй байгаа бөгөөд зуунд үзэгдэж байгаагүй их өөрчлөлтүүд бидэнд үе шаттайгаар өрнөж байна. Зарим томоохон гүрнүүд ноёрхогч байр сууриа хадгалахын тулд хүйтэн дайны үеийн сэтгэлгээг сэргээж, лагерийн сөргөлдөөнийг бий болгосон нь үймээн самуун, хуваагдлыг улам хурцатгаж, асуудалтай дэлхийг улам бүр дордуулсан.

Олон талт үзлийн далбаан дор эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг хамтдаа бүтээн байгуулах нь зөв гарц гэдэгт Хятад улс итгэлтэй байна.

Нэг. Энхийг сахиулах нь нэн тэргүүний зорилт юм. Энх тайван бол бүх хөгжлийнүндэс суурь. Бид нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, мөнхийн энх тайвны ертөнцийг хамтдаа байгуулах ёстой.

Хоёр. Эв нэгдлийг дэмжинэ. Бид жинхэнэ олон талт үзлийг баримталж, бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сурталчилж, ноёрхох үзлийг эсэргүүцэн, бүлэглэх улс төрийг эсэргүүцэж, дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, боломжийн чиглэлээр хөгжүүлэх ёстой.

Гурав. Нээлттэй байдлыг баримтална. Бид бүх төрлийн ивээх үзэл, тусгаарлах үзлийг эсэргүүцэж, чөлөөт, шударга, ялгаварлан гадуурхахгүй олон талт худалдааны тогтолцоог тууштай баримталж, "Өндөр ханатай жижиг хашаа"-г нурааж, нээлттэй зах зээлийг хамтран байгуулах ёстой.

Дөрөв. Хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Бид хүндрэл бэрхшээлийг даван туулж, Ковид-19 халдвар, терроризм, цаг уурын өөрчлөлт, кибер аюулгүй байдал зэрэг дэлхийн асуудлаар харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, зөв зүйтэй зүйлийг хуримтлуулан, хамгийн өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрэх хэрэгтэй.

Хятад улс тогтворгүй, өөрчлөгдөж буй дэлхийн өмнө тогтвортой байдал, эерэг эрч хүчийг төлөөлж, түүхэн хөгжил дэвшлийн зөв чиглэлд зогссоор ирсэн. Бид дэлхий дахиныг анхаарч, үүрэг хариуцлагаа үүрч, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ялалт байгуулах тугийг гуйвшгүй өндөрт өргөж, олон улсын шинэ хэлбэрийн харилцааг бий болгохыг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийн бүтээн байгуулалтыг ахиулах болно.

“Өнөөдрийн Орос” олон улсын мэдээллийн агентлагийн сурвалжлагч:

- Өрнөдийн орнуудын Оросын эсрэг хориг арга хэмжээ нэмэгдэж байгаа нь Орос, Хятадын харилцааны цаашдын хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ?

Ван И: - Хятад, Орос бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, түүнчлэн бие биенийхээ хамгийн чухал ойр хөрш, стратегийн түнш юм. Хятад, Оросын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр орны харилцааны нэг бөгөөд бидний хамтын ажиллагаа хоёр орны ард түмэнд үр өгөөж, сайн сайхныг авчрахаас гадна дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулдаг.

Өнгөрсөн онд хоёр тал Хятад, Оросын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 20 жилийн ойг хамтдаа тэмдэглэсэн юм. Олон улсын стратегийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж байгаа нөхцөлд энэхүү гэрээгээр дамжуулан үеийн үед найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааны үзэл баримтлал нь Хятад, Орос төдийгүй дэлхийн бусад улс орнуудад маш эерэг бөгөөд бодитой жишиг чухал ач холбогдолтой.

Хятад, Оросын харилцаа нь онцгой бие даасан үнэ цэнтэй, тэр нь эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэхгүй байх үндсэн дээр байгуулагдсан бөгөөд гуравдагч тал хөндлөнгөөс оролцож, өдөөн хатгалга хийхийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол түүхэн туршлагыг хураангуйлаад зогсохгүй олон улсын харилцааны шинэлэг зүйл юм. Саяхан нийтэлсэн хоёр орны хамтын мэдэгдэл нь Хятад, Орос хоёр орон хүйтэн дайны үеийн сэтгэхгүй, үзэл суртлын хэлбүү үзлийн сөргөлдөөнийг эсэргүүцэж, олон улсын харилцааны ардчиллыг дэмжиж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг хамгаална гэдгээ дэлхий нийтэд тодорхой харуулсан юм.

XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган 03-р сарын 07-нд Бээжингийн АИХ-ын ордонд видео хэвлэлийн бага хурал хийж, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И Хятадын гадаад бодлого, гадаад харилцааны тухайд дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав           Зургийг: ЖИНЬ ЛИВАН

NBC телевизийн сурвалжлагч:

- Америкийн хоёр нам Хятадтай иж бүрэн өрсөлдөөнийг бэхжүүлэх тал дээр нийтлэг ойлголтод хүрсэн. АНУ-Хятадын харилцаа муудсаар байгаад санаа зовж байна уу?

Ван И: - Өнгөрсөн жилээс хойш Ши Жиньпин дарга, Байден дарга нар видео уулзалт хийж, хоёр удаа утсаар ярьж, хоёр тал мөн олон түвшний яриа хэлцэл, солилцоо хийсэн. АНУ-ын удирдагчид болон зарим өндөр албан тушаалтнууд АНУ "Шинэ хүйтэн дайн"-ыг эрэлхийлдэггүй, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрмэлздэггүй, Хятадын эсрэг эвслээ бэхжүүлэхийг эрмэлздэггүй, "Тайваний тусгаар тогтнолыг" дэмжихгүй гэж удаа дараа мэдэгдэв. Гэвч эдгээр хэлсэн үгээ идэж байгаад харамсалтай байна. Хятад улс бүрэн эрхт, тусгаар тогтносон улсын хувьд хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг авах бүрэн эрхтэй.

Том гүрний өрсөлдөөн бол цаг үеийн сэдэв биш, "Тэг нийлбэртэй тоглоом" зөв сонголт биш гэж Хятадын тал үзэж байна. Харилцан хамаарал, даяаршлын эрин үед хоёр том улс бие биенээ хэрхэн зөв зохицуулах вэ гэдэг нь хүн төрөлхтний нийгэмд урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй асуудал төдийгүй хоёр улс хамтран шийдвэрлэх ёстой зайлшгүй асуудал юм.

Энэ жил Шанхайн албан ёсны мэдэгдэл нийтлэгдсэний 50 жилийн ой тохиож байна. Түүхээ эргэн харахад санал зөрөлдөөнөө хадгалж, нийтлэг ойлголтыг эрэлхийлэх сэтгэлээр Хятад, Америк сөргөлдөөнийг хамтын ажиллагаагаар сольж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг ахиулсан. Ирээдүйгээ бараалахад хоёр тал харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх “Гурван зарчим”-аар өрсөлдөөн, хамтын ажиллагаа, сөргөлдөөн гэх “Гурав хуваагдсан байдал”-ыг орлуулж, эртхэн хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хэвийн замд нь оруулахын тулд хичээн ажиллах ёстой.

Испаний EFE агентлагийн сурвалжлагч:

- Хятад, Оросын дотнохарилцаа, Украины хямрал нь Хятад, Европын харилцаанд нөлөөлөх үү?

Ван И: - Хятад, Европ бол дэлхийн энх тайвныг сахин хамгаалах хоёр том хүчин, хамтын хөгжлийг ахиулах хоёр том зах зээл, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг ахиулах хоёр том соёл иргэншил юм. Хятад-ЕХ-ны харилцаа нь гуравдагч этгээдэд чиглээгүй, хараат биш, хяналтад байдаггүй. Хоёр тал харилцан хүндэтгэж, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх үндсэн дээр яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагаа өрнүүлэх нь дэлхийн ээдрээтэй нөхцөл байдлыг улам тогтвортой байлгах хүчин зүйл болно.

Хятад, Европын хамтын ажиллагаа өнгөрсөн онд нааштай үр дүнд хүрсэн. Хятад, Европын холбооны худалдааны нийт хэмжээ анх удаа 800 тэрбум ам.долларыг давсан. Өнгөрсөн онд Хятад-Европ чиглэлийн 15 мянга гаруй галт тэрэг аялж, өнгөрсөн оны мөн үеэс 29 хувиар нэмэгдсэн байна.

Гэвч зарим хүчнүүд Хятад, Европын харилцаа тогтвортой хөгжихийг хүсэхгүй байгаа бөгөөд "Хятадын заналхийлэл" гэгчийг зохиож, Хятадтай өрсөлдөж, хориг арга хэмжээ авч, өдөөн хатгаж байна.

Хятад улс Хятад-ЕХ-ны харилцааг стратегийн, урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харсаар ирсэн. Хятадын ЕХ-ны талаарх бодлого тогтвортой, тууштай хэвээр байгаа, ямарваа нэгэн үйл явдлаас болж өөрчлөгдөхгүй. Бид Европын тусгаар тогтнол, бие даасан байдал, ЕХ-ны эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийг үргэлжлүүлэн дэмжих болно. Үүний зэрэгцээ Европ, Хятадын талаар илүү бие даасан, бодитой ойлголттой болж, ажил хэрэгч, эерэг байх бодлого баримталж, "Шинэ хүйтэн дайн"-ыг бий болгохыг хамтдаа эсэргүүцэж, жинхэнэ олон талт үзлийг хамтдаа хадгалж, хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

Сэтгүүлч Хэвлэл мэдээллийн төвийн олон зориулалттай танхимд асуулт асууна Зургийг: ЛҮ Е

Төв радио телевизийн Олон улсын радиогийн сурвалжлагч:

- "Бүс ба зам"-ын хөгжлийн эрч хүч тахал болон бусад шалтгааны улмаас суларсан тухай мэдэгдлийг Хятад улс хэрхэн харж байна вэ?

Ван И: - Халдвар болон бусад хүчин зүйлс нөлөөлсөн хэдий ч "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт сайн эрчтэй хэвээр байна.

Өнгөрсөн онд "Бүс ба зам"-ын дэд бүтцийн "Хатуу холболт" тасралтгүй урагшиллаа. Хятад-Европыг холбосон ачааны галт тэрэгний тоо дахин дээд хэмжээнд хүрч, олон орны эдийн засгийн сэргэлтэд хүчтэй түлхэц үзүүлэв.

"Бүс ба зам"-ын дүрэм, стандартын "Зөөлөн холболт" нь олон тод толботой. “Бүс ба зам” том гэр бүлийн гишүүдийн тоо 180-д хүрчээ. Мөн “Бүс ба зам” Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулж, “Бүс ба зам” вакцины хамтын ажиллагаа, Ногоон хөгжлийн түншлэлийн санаачилга өргөн хүрээтэй дэмжлэг авсан.

"Бүс ба зам"-ын хүрээнд харилцан туслалцсан "Зүрх сэтгэлийн холбоо" гүнзгийрсээр байна. Бид улс орнуудад цар тахалтай тэмцэхэд нь туслахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж, хөгжиж буй 20 орны түншүүдтэйвакцин үйлдвэрлэхэд хамтран ажиллаж, ихэнх нь “Бүс ба зам” дагуух орнуудад зориулагдсан.

Өнгөрсөн онд болсон "Бүс ба зам"-ын гурав дахь удаагийн чуулга уулзалтад Ши Жиньпин даргын дэвшүүлсэн шаардлагын дагуу бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд үргэлжлүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ. Хамтын ажиллагааны өндөр түвшинд хүрэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн чанар өндөр, хөгжлийн уян хатан чанар нь "Бүс ба зам"-ыг дэлхий дахинд ашиг тусаа өгөх "Хөгжлийн бүс", "Аз жаргалын зам" болгон байгуулна.

Ляньхэ Заобаогийн сурвалжлагч:

- Хятад улс "Энэтхэг Номхон далайн бүс нутаг ба Энэтхэг Номхон далайн дөрвөн орон" гэсэн үзэл баримтлалыг хэрхэн үнэлж байна вэ, энэ нь бүс нутагт ямар нөлөө үзүүлэх вэ?

Ван И: - АНУ-ын "Энэтхэг-Номхон далайн стратеги" нь бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих нэрийн дор АНУ олон талт харилцаанд эргэн орохыг уриалж, олон улсын дүрмийг баримтлахыг уриалж байгаа боловч өөрийн гэсэн "Тусламжийн дүрэм" бий болгохыг оролддог.

"Энэтхэг-Номхон далайн стратеги"-ийн жинхэнэ зорилго бол "НАТО"-гийн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хувилбарыг бий болгох оролдлого юм. Энэ нь АНУ тэргүүтэй ноёрхогч тогтолцоог хадгалж, АСЕАН төвтэй бүс нутгийн хамтын ажиллагааны бүтцэд нөлөөлж, бүс нутгийн бүрэн бүтэн болон урт хугацааны хамтын ажиллагаанд хохирол учруулдаг.

Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа болгеополитикийнтоглоом биш. Хятад улс ямагт Ази Номхон далайн бүс нутгийг түшиглэн, Ази Номхон далайн бүс нутгийг бүтээн байгуулж, Ази Номхон далайд үр өгөөжөө хүртээсээр ирсэн. Бүс нутгийн бодит байдалд нийцсэн, талуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн саналыг бид сайшааж, харин бүс нутгийн сөргөлдөөнийг өдөөж, өрсөлдөөн бий болгохыг эрс эсэргүүцнэ.Талуудтай хамтран ажиллаж, зөв бурууг ялган, "Энэтхэг-Номхон далайн стратеги"-ийг эсэргүүцэж, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийн том индрийг бий болгон, Ази, Номхон далайн бүс нутагт хувь заяаны хамтын нэгдлийг хамтдаа байгуулахад Хятад улс бэлэн байна.

Сэтгүүлч Хэвлэл мэдээллийн төвийн олон зориулалттай танхимд асуулт асууна Зургийг: ЛҮ Е

"Ардын өдрийн сонин"-ы сурвалжлагч:

- "Глобал хөгжлийн санаачилга"-ын хэрэгжилтийн сүүлийн үеийн ахиц дэвшлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

Ван И: -Энэ тахал дэлхийн хөгжлийн үйл явцад ялангуяа, хөгжиж буй орнуудад ноцтой нөлөөлсөн. Үүний цаана Ши Жиньпин дарга НҮБ-д дэлхийн хөгжлийн санаачилгыг ёслол төгөлдөр дэвшүүлж, хөгжлийн асуудалд бүх улс орон анхаарлаа хандуулж, сорилтыг хамтдаа даван туулах нэгдсэн хүч байгуулахыг уриалах зорилготой юм.

Санаачилгын гол үзэл баримтлал нь ард түмнээр төв болгосон, хамгийн чухал зорилго нь НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслах явдал юм. Энэхүү санаачилга нь олон улс орны хэрэгцээ шаардлагад маш их нийцэж байгаа бөгөөд НҮБ болон 100 орчим орны хариу, дэмжлэгийгавсан.

Тогтвортой хөгжил бол сайн хөгжил, хамтдаа хөгжих нь жинхэнэ хөгжил юм гэж Хятадын тал үзэж ирсэн. Санаачилгыг дөрвөн талаас нь шат дараатай хэрэгжүүлэхийн тулд бид бүх улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна.

Эхнийх нь чухал салбаруудыг холбоно. Хоёр дахь нь олон улс орны хэрэгцээг хангана. Гурав дахь ньхамтын ажиллагааны механизмыг холбоно. Дөрөв дэх нь нийгмийн бүх давхаргын түншүүдтэй харилцаа холбоо байгуулна. Энэ оны 01-р сард “Глобал хөгжлийн санаачилгын найрсаг талуудын ажлын хэсэг” Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд анхны хурлаа хийж, зуугаад орон, олон улсын 20 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн юм. Талуудтай хамтдаа хөгжиж буй орнуудад тулгараад байгаа асуудлууд, тэр дундаа ядуурлыг буруулах, үр тарианы аюулгүй байдал, эдийн засгийн сэргэлт, ажлын байрны дамжаа сургалт, боловсрол, эрүүл мэнд, ногоон хөгжил зэрэг салбарт хамтарч ажиллахад анхаарлаа төвлөрүүлж, 2030 оны тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэхэд хүч сэлбэхэд Хятадын тал бэлэн байна. Тиймээс талууд өөр өөрсдийн эрэлт шаардлага, давуу талдаа үндэслэн энэхүү санаачилгад идэвхтэй нэгдэхийг урьж байна.

Channel News-ийн Азийн сурвалжлагч:

- 2021 онд Хятад, АСЕАН-ы яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хятад улс АСЕАН-тай харилцаагаа хэрхэн гүнзгийрүүлэхээр төлөвлөж байна вэ?

Ван И: - 30 жилийн өмнө Хятад, АСЕАН хоёр орон яриа хэлэлцээний харилцаа тогтоож, бүс нутгийн хамтын ажиллагааны тэргүүн эгнээнд явж байсан. 30 жилийн дараа Хятад, АСЕАН иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, сайн хөрш, найрамдлын үлгэр жишээ болсон юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятад, АСЕАН хоёр хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрэлт замыг удирдан чиглүүлж, хамгийн эрч хүчтэй, чадавхи бүхий бүс нутгийн хамтын ажиллагааны загварыг бий болгосон.

Бид бүс нутгийн хамтын ажиллагаандаа удирдан чиглүүлэгч баймаар байна. Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэхийг дэмжиж, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарыг аль болох хурдан эхлүүлж, хөх, ногоон, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, олон улсын эх газар, далайнсувгуудын арилжаа худалдааны замыг хамтдаа байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ жишиг байгуулна.

Бид Ази Номхон далайн тогтвортой байдлын хамгаалагч байх ёстой. Энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг уриалах нь бүс нутгийн улс орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэл юм. Бид АСЕАН-ыг Хятадын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл болгон авч, АСЕАН төвтэй бүс нутгийн хамтын ажиллагааны бүтцийг тууштай хамгаалж, Зүүн өмнөд Азийн цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хамгаалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, АСЕАН-ыг бүс нутгийн хэмжээндхалуун асуудлуудзуучлахыг дэмжин, бүс нутаг дахь үйлдвэрлэлийг эсэргүүцэх Бүлгийн сөргөлдөөн ба хуваагдлын сөргөлдөөнийг эсэргүүцнэ.

Global Times сонины сурвалжлагч:

- Өнгөрсөн жил АНУ-аас зохион байгуулсан "Ардчиллын дээд хэмжээний уулзалт" амжилтгүй болсон гэж хүлээн зөвшөөрөгдсөн ч АНУ энэ жил "Ардчиллын дээд хэмжээний уулзалт"-ыг оффлайн хэлбэрээр зохион байгуулахаа зарласан хэвээр байна. Хятад улс хэрхэн хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

Ван И: -Өнгөрсөн жил АНУ "Ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгчийг "Ардчилал" хэмээх далбаан дордэлхийн улс орнуудын тал шахам хувийг нь үүний гадаа орхиж, үзэл суртлын шугамыг илээр татаж, дэлхийд хагарал үүсгэсэн юм. Энэ нь угаасаа ардчиллын үзэл санааг уландаа гишгэсэн явдал бөгөөд цаашид иймэрхүү дээд хэмжээний хурлыг зохион байгуулах нь хүмүүсийн сэтгэлийг олохгүй.

Америкийн загвараар "Ардчилсан жишиг"-ийг тодорхойлдог практик нь яг ардчилалгүй байдлын илрэл юм. “Ардчилал” нэрийн дор бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь ард түмэнд гай гамшиг л авчрахаас өөр аргагүй. Солипсизм бол ардчиллын утга учир төдийгүй ардчиллын гамшиг юм.

Бид бусад улс оронтой тэгш эрхтэйгээр харилцан суралцаж, ардчиллын жинхэнэ үзэл санааг сурталчлан, хуурамч ардчиллын бүх төрлийн багийг тайлж, олон улсын харилцааг ардчилахыг чин сэтгэлээсээ дэмжин, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйлсийг урагшлуулахыг тэсэн ядан хүлээж байна.

Шэньжэнь одон телевизийн сурвалжлагч:

- Хятад болон өмнөд Номхон далайн арлын орнуудтай харилцаа гүнзгийрч байна. Хятад болон өмнөд Номхон далайн арлын орнуудтай харилцах хэтийн төлөвийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?

Ван И: -Хятадын дипломат бодлого том жижиг гэлтгүй бүх улс орон эрх тэгш байх ёстой гэдгийг онцолж ирсэн. Бид Номхон далайн өмнөд бүсийн орнуудтай бие биенээ хүндэтгэн, итгэж, эрх тэгш харьцаж, өмнөд Номхон далайн орнуудыг өөрийн улсынхаа нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар тууштай явахад нь дэмжлэг үзүүлнэ. Бид Номхон далайн өмнөд бүсийн орнуудтай хамтран бие биедээ тусалж, сорилт бэрхшээлийг даван туулах, бие биенээсээ суралцаж, хамтран ажиллахад бэлэн байна. "Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хийж, улс төрийн дарамтгүйгээр эдийн засаг, техникийн туслалцааг тасралтгүй үзүүлнэ. Хятад улс Номхон далайн өмнөд бүсийн орнуудын найдвартай сайн анд байсаар ирсэн бөгөөд өөр өөр хэмжээ, системтэй улс орнуудын харилцан дэмжлэг, эв нэгдэл, хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгоход бэлэн байна.

Сэтгүүлч Хэвлэл мэдээллийн төвийн олон зориулалттай танхимд асуулт асууна Зургийг: ШИН ГУАНЛИ

Хятадын өдрийн сонины сурвалжлагч:

- Би дэлхийн өнцөг булан бүрт байгаа интернет хэрэглэгчдийн өмнөөс асуулт асууж байна. Энэ жил БНХАУ-ын Коммунист Намын XX их хурал болох гэж байна. Таны бодлоор Хятад улс Хятадын Коммунист Намын түүхийг олон улсад хэрхэн үргэлжлүүлэн хүргэх вэ?

Ван И: -Хятадын үндсэн хуулинд Хятадын Коммунист Намын эрх барих статусыг тодорхой заасан бөгөөд намын удирдлага нь Хятадын онцлогтой социализмын хамгийн чухал шинж чанар, Хятадын онцлогтой социалист системийн хамгийн том давуу тал болох нь тодорхой юм. Хятадын Коммунист намын түүхийг сайн ярьж, намын нэрийг байгуулж, засч залруулах, сурталчлах нь Хятадын дипломат харилцааны зохих утга учир, чухал үүрэг хариуцлага юм.

Өнгөрсөн жил БНХАУ-ын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан бид "Хятадын Коммунист Намын гадаад харилцааны 100 түүхийг 100 хоногт" үйл ажиллагааг эхлүүлж, Хятад дахь олон орны дипломатчид болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг урьж,Яньань, Жяашин зэрэг улаан хувьсгалын дурсгалын газруудаар аялуулсан. Хятад улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд болон консулын газрууд Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх 4000 гаруй өнгөлөг арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн өнцөг булан бүрийн анд нөхдөөс халуун дотно мэндчилгээ хүлээн авлаа.

Олон улсын хамтын нийгэмлэгийн Хятадын Коммунист Намыг харах нүд улам хурц болж, Хятадын Коммунист Намын хэтийн төлөв улам өргөжиж, Хятадын Коммунист Намын талаарх ойлголт улам гүнзгийрч, өргөн хүрээтэй болсныг бид анзаарсан.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Өнөөгийн Хятад улсыг ойлгохын тулд бид Хятадын Коммунист Намыг ойлгох ёстой” гэж онцлон тэмдэглэсэн. Энэ жил бид Хятадын Коммунис Намын ХХ их хурлыг угтан авах боломжийг ашиглан түүхийг үргэлжлүүлэн ярьж сурталчилна. БНХАУ-ын Коммунист Намыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан сурталчилж, илүү олон гадаад найз нөхөддөө туслан үнэн зөвөөр таниулах болно.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:260
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой