”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын ”Хоёр чуулган” амжилттай болж өндөрлөлөө

Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөгөөний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны V чуулган, XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган төрөл бүрийн хэлэлцэх хэлэлцүүлгийн үйл явцаа бүрэн дүүрэн биелүүлж, 10, 11-ний өдрүүдэд тус тус Бээжингийн Ардын их хурлын ордонд амжилттай өндөрлөв.

 

03-р сарын 11-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган өндөрлөв     Зургийг: ХУАН ЖИНВЭНЬ

   Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөгөөний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны V чуулган, XIII сонгуулийн БХ-ын АТИХ-ын V чуулган төрөл бүрийн хэлэлцэх хэлэлцүүлгийн үйл явцаа бүрэн дүүрэн биелүүлж, 10, 11-ний өдрүүдэд тус тус Бээжингийн Ардын их хурлын ордонд амжилттай өндөрлөв.

Хурлаар Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөгөөний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны V чуулганы Байнгын хорооны ажлын тайлангийн тухай тогтоол, Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөгөөний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны V чуулганы XIII сонгуулийн УТЗЗ-ний IV хурлаас хойшхи санал санаачилга дэвшүүлсэн ажлын тухай тайлангийн тогтоол, УТЗЗ-ний XIII сонгуулийн БХХ-ны санал санаачилга дэвшүүлэх комиссоос XIII сонгуулийн бүх Хятадын хорооны V чуулганы дэвшүүлсэн санал санаачилгыг хянан хэлэлцсэн тухай тайлан, УТЗЗ-ний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны V чуулганы улс төрийн тогтоол зэргийг баталсан байна. УТЗЗ-ний 13 дахь удаагийн V чуулган нийт 5979 санал санаачилгыг хүлээн авчээ.

03-р сарын 11-нд чуулганы тэргүүлэгчдийн багийн байнгын дарга бөгөөд гүйцэтгэх дарга Ли Жаньшү XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы хаалтын хурлыг тэргүүлж, үг хэллээ      Зургийг: ХУАН ЖИНВЭНЬ

   XIII сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын V чуулганаар “Засгийн газрын жил тутмын ажлын тайлангийн тухай тогтоол”, “Орон нутгуудын ардын төлөөлөгчдийн чуулган болон захиргаадын зохион байгуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тогтоол”, XIV сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчийн тоо, сонгуулийн аргачлалын тухай тогтоол”, “Хонконгийн засаг захиргааны онцгой бүсээс XIV сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчийг сонгох арга”, “Макаогийн засаг захиргааны онцгой бүсээс XIV сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчийг сонгох арга”, “2021 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон 2022 оны төлөвлөгөөний тухай тогтоол”, “2021 оны Төвлөрсөн төсөв болон орон нутгуудын төсвийн хэрэгжилт, 2022 оны төсвийн тухай тогтоол”, “БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлангийн тухай тогтоол”, “БНХАУ-ын Ардын дээд шүүхийн ажлын тайлангийн тухай тогтоол”, “БНХАУ-ын Ардын дээд прокурорын ажлын тайлангийн тухай тогтоол” зэргийг хянан баталжээ.

03-р сарын 11-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган өндөрлөв          Зургийг: ЛЮ БИНЬ

 

Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:277
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой