”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөл Бээжингийн Өвлийн 13 дахь паралимпын наадамд оролцох Хятадын спортын төлөөлөгчдөд баяр хүргэв

Хятадын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөл Бээжингийн Өвлийн 13 дахь паралимпын наадамд оролцох Хятадын спортын төлөөлөгчдөд баяр хүргэв

    Баярын цахилгаандаа: Бээжин хотноо зохиогдсон Өвлийн 13-р паралимпын наадамд Хятадын спортын баг тамирчид хүч сорьж, 18 алт, 20 мөнгө, 23 хүрэл медаль хүртэж, алтан медалийн жагсаалт болон медалийн жагсаалтын нэгдүгээрт жагсав. Улмаар наадмын түүхэн дэх хамгийн сайн амжилт гаргаж эх орон, ард түмэндээ алдар хүнд авчран Бээжингийн Өвлийн паралимпыг амжилттай зохион байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Намын төв хороо, Төрийн зөвлөл та нарт халуун баяр хүргэж байна! Энэхүү Өвлийн паралимпын наадамд та нар нам, ард түмнийхээ итгэлийг санаж, эрхэм зорилгоо мөрөн дээрээ үүрч, тэмцлийн хийморьтой байж, бүхий л арга хэмжээнд оролцон, давж гарах эр зоригтой, шантрашгүйгээр өөрийгөө хөгжүүлж, эв нэгдэлтэй, шаргуу хөдөлмөрлөж, тэсвэр тэвчээр, өөдрөг үзэл, санаачлагатай амьдралын ялалтын дууг эгшиглүүлж, спортын амжилт, оюун санааны соёлын давхар амжилтад хүрэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй тамирчидтай бие биеэсээ суралцаж, нөхөрсөг харилцан, оюунлаг байдлаа бүрэн харуулсан. Та нарын гарамгай уралдаан Хятадын спортын үзэл санааг бүрэн илэрхийлж, Хятадын хүний эрхийг хамгаалах, үндэсний бүтээн байгуулалтад гаргасан ололт амжилтыг бүрэн харуулж, Хятадын охид хөвгүүдийн дотоод, гадаад дахь эх оронч үзлийг улам бадрааж, төвлөрөл, эв нэгдлийн оюун санааны хүчийг шингээсэн юм. Эх орон, ард түмэн та нараараа бахархаж байна!

    Эдүгээ Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын төв хорооны хүчтэй удирдлага дор бүх нам, бүх үндэстний ард түмэн хоёр дахь зуун жилийн зорилтыг биелүүлэхийн төлөө зүтгэж байна. Та нарыг Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг дагаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын гайхамшигт уламжлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж, эх орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулан, шаргуу хөдөлмөрлөж, их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна гэж илэрхийллээ.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:paper.people.com.cn
Мэдээ үзсэн:247
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой