”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвлийн паралимпын наадам Хятадын хүний эрхийг хамгаалах шинэ ололт амжилтыг харуулж байна

Өвлийн паралимпын наадам Хятадын хүний эрхийг хамгаалах шинэ ололт амжилтыг харуулж байна.

    "Та бүхний амласан зүйл бол энгийн, аюулгүй, гайхамшигтай байх, харин та бүхний хийж гүйцэтгэсэн зүйл бол гайхалтай, аюулгүй, энгийн бус гайхамшигтай зүйл байлаа. "13-ны орой "Бээжин-2022" Өвлийн паралимпын хаалтын ёслол дээр ОУПХ-ны ерөнхийлөгч Эндрю Парсонс үнэлж хэлэхдээ:

- Хятад улс ирээдүйн паралимпын жишиг шалгуурыг тогтоов гэсэн байна. Үүнээс өмнө Парсонс:

Энэ бол миний урьд өмнө нь үзэж байгаагүй "хамгийн сайн" Өвлийн паралимп байсан гэж шулуухан хэлсэн юм.

    "Хос олимпийн хот" хэрхэн яаж "хамгийн шилдэг" байж чадсан бэ? Эцсийн дүндээ энэ бол Хятадын хүний эрхийн хамгаалалтын үр дүн юм.

    Есөн хоногийн хугацаанд дэлхийн 46 улс орон болон бүс нутгийн 600 шахам хөгжлийн бэрхшээлтэй тамирчид уралдааны талбай дээр байнга өөрийгөө даван туулж, "хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн сайхан амьдарч чадна" гэдгийг өөрсдийн үйлдлээрээ нотлон харууллаа. Хятад, гадаадын тамирчдын тууштай тэмцэл нь "эр зориг, шийдэмгий байдал, хүсэл эрмэлзэл, тэгш байдал" гэсэн паралимпын үнэт зүйлсийг тод тайлбарлаж, халдварт өвчний үед дэлхий даяныг итгэл найдвар, хүчин чадлаар сэлбэсэн байна.

    Хятадын төлөөлөгчид алт болон медалийн чансаагаараа хос тэргүүн байр эзэлж, Өвлийн паралимпын наадамд Хятадын шилдэг амжилтыг шинэчлэн тогтоосон гэдгийг дурдах нь зүйтэй. Энэ нь Хятадад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт эрчимтэй хөгжиж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр Хятад улс гайхалтай амжилт гаргасныг харуулж байна. Испаний Хаан Хуан Карлосын их сургуулийн профессор Фелипе Деваса:

- Бээжингийн Өвлийн паралимпыг амжилттай зохион байгуулсан нь сүүлийн жилүүдэд Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн салбар хурдтай хөгжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг илүү хамгаалагдсаныг харуулж байгаа юм гэж хэллээ.

    Үнэхээр тийм. Жишээлбэл, өвлийн спортыг авч үзье. Хятад улс "300 сая хүнийг мөс, цасны спортод оролцуулах" зорилт дэвшүүлснээс хойш Хятадын хөдөлмөрийн чадвартай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие биедээ урам зориг өгч, хамтдаа урагшилснаар Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн өмнө дээрх зорилтоо биелүүлж чадсан юм. 2016 оноос хойш Хятад улс "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цас мөсний спортын улирал"-ын ажиллагааг зургаан жил дараалан зохион байгуулж, нийтдээ 300 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан оролцуулсан байна. Тэд амьдралынхаа дутагдлыг нөхөж, амьдралынхаа мөрөөдлөө биелүүлэхийн тулд спортоор хичээллэдэг байна.

    Түүнчлэн хаа сайгүй харагдах саадгүй байгууламжаас эхлээд саадгүй ухаалаг үйлчилгээний платформ, арга хэмжээний дохионы хэлээр цацах систем, чин сэтгэлээсээ үйлчилдэг сайн дурынхан хүртэл Бээжингийн Өвлийн паралимпын наадам нь хүмүүнлэгийн халамжийг хаа сайгүй илэрхийлдэг. Хятадын холбогдох эх сурвалжийн мэдээлснээр, одоогийн байдлаар Хятадын иж бүрэн үйлчилгээний байгууламжийн орц, гарцын 81 хувь, үйлчилгээний лангууны 56 хувь, ариун цэврийн өрөөний 38 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж баригдсан байна.

    Хятадын хөгжлийн явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар ч цаг үеийг дагаад урагшилж байгааг харж болох юм. Хятад улс "чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад, хөгжлийн бэрхшээлтэй ганц хүнийг ч орхихгүй" гэсэн амлалтаа үнэнхүү биелүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд тэгш оролцож, хөгжлийн үр шимийг хамтдаа хуваалцаж байна. Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс:

- Хятад улс дэлхий дахинд маш хүчтэй мессежийг илгээж байна, тэр нь даруй багтаамж юм гэж иэрхийлжээ.

    Одоогийн байдлаар дэлхийн хүн амын 15 орчим хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эзэлж байна. Тэд бол хүн төрөлхтний эрх тэгш гишүүд юм. Тогтвортой хөгжлийг дэлхийн хэмжээнд ахиулахад бүх хүмүүсийг харгалзах хэрэгтэй. Бээжингийн Өвлийн паралимп хүмүүст халуун дулаан, сэтгэл хөдөлгөм мөчүүдийг илэрхийлсэн төдийгүй, Хятадын хүний эрхийн хөгжил дэвшлийг тусгаж, хүртээмжтэй хөгжлийн чухлыг дэлхий дахинд харууллаа.

    "Хоёр олимп адилхан сэтгэл хөдөлгөм гайхамшигтай байлаа." Хятад улс дэлхий дахинд амласан амлалтаа биелүүлж чадав. Хэзээд холбон урсдаг цасан ширхэг шиг хоёр олимпын эв нэгдлийн хүч чадал, халамж багтаамжаар дүүрэн хүний эрхийн үзэл ойлголт нь эрхбиш хүн төрөлхтний урагшлах замыг гэрэлтүүлж, ирээдүй рүү хамтдаа урагшлах нь гарцаагүй.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:news.cri.cn
Мэдээ үзсэн:223
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой