”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Үзэсгэлэнт сайхан хоёр олимп”

Бээжингийн Өвлийн паралимпын нээлтийн ёслол болохоос өмнө Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурлаар, Хятад улс ”хоёр олимпыг адилхан үзэсгэлэнтэй” зохион байгуулах амлалаа биелүүлэх гэж байна гэж хэллээ.

   Энгийн, аюулгүй, үзэсгэлэнт сайхан Өвлийн паралимпын наадмыг зохион байгуулсныг гуравдугаар сарын 13-нд Бээжингийн Өвлийн паралимпын наадам амжилттай өндөрлөсөн нь бүрэн гүйцэд харуулсан байлаа. Олон улс ар араасаа нааштай үнэлгээ өгч, Хятад улс товлосон ёсоор амлалтаа төгс биелүүллээ гэж нийтээр үзсэн байна.

                                               “Гайхалтай олимп”

     Бээжин-2022 Өвлийн паралимпын нээлт 03-р сарын 04-ний орой Үндэсний спортын ордонд ёслол төгөлдөр болсноос хойш Бээжингийн Өвлийн паралимпын наадам нь дэлхий нийтийн анхааралд орж, дэлхийн нийтийн холбогдох талууд өндөр үнэлгээ өгсөөр ирсэн байна.

    Олон улсын олимпын хорооны албан ёсны цахим хуудсанд "Бээжин -2022 Өвлийн паралимпын наадмын нээлтийн ёслол нь ахиц дэвшил, өөрийгөө давах, хамтдаа” хэмээх сэдвээр дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун тамирчид Бээжинд хуран цугларч, мөс, цасны энэхүү томоохон арга хэмжээг хамтдаа хуваалцсан байна. Мэдээлэлд Бээжингийн Өвлийн паралимпын нээлтийн ёслолыг "гайхалтай" хэмээх үгээр Үнэлсэн байна. Олон улсын паралимпын хорооны хэвлэлийн төлөөлөгч Крэйг Спенсер:

- Нээлтийн ёслолыг гагц үгээр дүрслэвэл " OW, үнэхээр хачин гайхалтай байна!” гэж хэллээ.

   Өвлийн паралимпын тосгоны орчин нөхцөл нь хуран цугларсан тамирчдын сэтгэлийг дуулаацуулж халуун дотно байлаа. Америкийн Yahoo News сайтийн мэдээлснээр, Бээжин, Янчин, Жанжякоү зэрэг Өвлийн паралимпын зориулалттай гурван тосгон нь албан ёсоор нээгдэж, өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг халуунаар угтан авлаа. Тосгон нь Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хэрэгцээг бүрэн харгалзан, тосгоны аюулгүй байдлын хяналт шалгалт, тав тухтай орчныг бүрдүүлж, тамирчдад “Тамирчдын өргөө” хэмээх халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлсэн байна.

    Пакистаны Daily Times сайтад мэдээлснээр: Америкийн паралимпын мөсөн хоккейчин салбарын тамирчин Кайл Зичер  Бээжинд хэд хоног амьдарсан тэрээр: Бээжин-2022 Өвлийн паралимпын наадмын тосгон ба тамирчдын орон сууцыг ихэд гайхширсан байна гэж мэдээлжээ. Мөн тэрээр Бээжингийн Өвлийн паралимпын  наадмаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саадгүй олон тоног төхөөрөмжийг бүрдүүлэн өгсөнд маш их талархаж байгаагаа илэрхийлж:

 - Бид нар ийм гайхалтай Өвлийн олимпын тосгон ба тэмцээний талбайтай танилцсандаа үнэхээр азтай байна гэж хэллээ.

Бээжингийн Өвлийн паралимп нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихэд татсаар ирсэн. Америкийн медиа групп NBC Universal Өвлийн паралимпын нэвтрүүлгийг янз бүрийн платформ дээр 230 гаруй цаг нэвтрүүлсэн нь NBC Universal-ын түүхэнд Өвлийн паралимпын наадмыг нэвтрүүлсэн хамгийн сүр жавхаат нэг удаагийн нэвтрүүлэг болно гэж мэдээлсэн байна.

   Америкийн NPR-гийн мэдээлснээр:Бээжингийн өвлийн паралимпийн наадам нь тэргэнцэртэй буржгар, паралимпийн шайбтай хоккей, паралимпийн гүйлтийн цанын төрөл, паралимпийн уулын цанын төрөл, паралимпийн сноуборд зэрэг нийт 6 том төрөл, 78 жижиг төрөлтэй сорилтыг бэлтгэсэн гэж NPR мэдээлэв. Түүнчлэн Бээжингийн өвлийн паралимпийн наадамд оролцогчдын дунд  “түүхэн шинэ тэмдэглэлийг үүдсэн” 138 эмэгтэй тамирчин оролцсон тухай мэдээлэлд дурджээ. Британийн "Guardian" сонинд  2022 оны Бээжингийн өвлийн паралимпийн наадамд оролцохоор тус орноос 25 тамирчнаа томилсан нь 1994 оны Лиллехаммерын өвлийн паралимпийн олимпын наадмаас хойш Их Британийн өвлийн паралимпийн наадамд оролцсон таимрчны тоогоор хамгийн олон нэгэн удаа болно гэж мэдээлсэн байна.

                                  “Паралимпийн спортын шинэ жишиг тогтоох"

    "Бээжин 2008 паралимпийн наадам нь паралимпийн наадмын шинэ хуудсыг нээсэн гэж үүзвэ 2022 оны Бээжингийн өвлийн паралимп нь паралимпийн наадамд шинэ жишиг тогтооно гэдэгт бид итгэж байна. Бээжингийн Өвлийн Олимпийн Зохион байгуулах хороо бол миний харсан гурав удаагийнпаралимпийн наадмын зохион байгуулалтын дундаас хамгийн шилдэг нэг нь юм”гэж Крэйг Спенсер хэлсэн байна.

     Автомат хаалга, саадгүй суудал, саадгүй лифт,угаалгын өрөө,лифт анхааруулах тэмдэг зэрэг үйлчиглгээний бүх төрлүүд нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй халтиргаанаас хамгаалах аюулгүй байдлын арга хэмжээ,саад бэрхшээлгүй тоног төхөөрөмжүүдийг хүрэх боломжийн газар бүрт байрлуулсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүмүүнлэгийн халамжаар дүүрэн байгааг бүрэн гүйцэд харуулсан байна.

   Олон улсын паралимпийн хорооны тэргүүлэгч Эндрю Парсонс хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооноос саадгүй, аюулгүй нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн бөгөөд хүн бүр өвлийн паралимпийн наадмын зохион байгуулалт, үйлчилгээний бүх ажилд сэтгэл хангалуун байна. Германы редакцийн сүлжээний мэдээлснээр, Бээжингийн өвлийн паралимпийн нээлтийн өмнө Эндрю Парсонс : 14 жилийн өмнө Хятадын нийслэл Бээжинд зуны олимпын наадмыг зохион байгуулж байх үед паралимпийн наадмын хувьд өмнөхөөсөө илүү өргөн цар хүрээтэй, илүү мэргэжлийн болсон гэж сэтгэл догдлон ярьж байлаа.

   Олон улсын паралимпийн хорооны мэргэжилтэн Илиана Родригес хэлэхдээ: "Паралимпийн уулын цанын салбарын тэмцээний талбай бол миний харж байсан хамгийн сайхан тэмцээний талбар мөн.  Бээжин 2022 өвлийн паралимпийн наадам нь маш сайн болсон. Хөгжлийн бэрхшээлийн тамирчдад аюулгүй, тав тухтай нөхцөл боломжийг ханасан байна”гэжээ.

   Америкийн NPR мэдээлснээр, Хятад улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие тамирын спортыг хөгжүүлэхийг ямагт дэмжиж ирсэн нь Хятадын төр засаг хүн ардаараа төв болгосон хөгжлийн үзэл баримтлал ыг бүрэн гүйцэд тодруулж байгаа аж.

   Өвлийн паралимп нь хэдийгээр богино хугацаатай ч хот суурингийн саадгүй орчин нөхцөлийг  хөгжүүлэх нь урт хугацааных юм. Бээжингийн өвлийн паралимпийн наадмын гурван тэмцээний бүх талбайнуудыг тэмцээний үеэр ба тэмцээний дараах давхар хэрэгцээг харгалзан бүтээн байгуулж, энэхүү хотод саад бэрхшээлгүй орчин нөхцөлийн өвийг үлдээж өгсөн байна. "Энэ бол маш сайн өв болох юм. 2008 онд Хятад улс 14 сая саадгүй суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг дэмжисэн  ба 2022 онд Бээжингийн өвлийн паралимпийн наадамд зориулсан саадгүй суурь төрөөрөмжийн бүтээн байгуулалтын хамт энэхүү хотын саадгүй орчин нөхцөлийн салбарыг сайжруулахад томоохон түлхэц болсон байна”гэж Крэйг Спенсер тайлбарласан байна.

                   Итгэл найдвар,найрсаг нөхөрлөл, хүсэл эрмэлзэлийг дамжуулна

    Бээжингийн өвлийн паралимп нь дэлхий дахинд итгэл найдвар, найрсаг нөхөрлөл ба хүсэл эрмэлзэлийг дамжуулж, хүн төрөлхтний хамт цогцын ухамсарыг цогцлоох ирээдүйн сайн сайхан хүсэл мөрөөдлийг харуулсан гэж олон улсынхан үзэж байна.

    Бээжингийн өвлийн паралимпийн нээлтийн ёслол нь энх тайван ба хүлцэнгүй хандлагыг  нэвтрүүлсэн гэж Америкийн NPR мэдээлэв. Нээлтийн ёслолын сэтгэл хөдөлгөм дүр зургууд нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан байна. 2004 оны Афины паралимпийн наадам ба 2008 оны Бээжингийн паралимпийн наадамд алтан медаль авсан Хятадын харааны бэрхшээлтэй тамирчин ЛиРүй халуун алга ташилтын дунд паралимпийн бамбарыг  суурь бамбарт залгуулсан байна. Аргентины тамирчин Энрике Плантегийн хэлснээр нээлтийн ёслол нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анхаарал халамж, хүлцэнгүй хандлагыг илэрхийлсэн бүтээлч байдал, нарийн зүйлсээр дүүрэн байлаа гэжээ.

   Бээжингийн өвлийн паралимпийн өлзийт бэлэг тэмдэг болох “Сюэ Рунгронг” -ийг зочломтгой, хүлээцтэй, халуун дотнын  байдлын бэлгэдэл гэж үзсэн байна. Италийн ANSA агентлагийн мэдээлснээр, энэхүү бэлэг тэмдэг нь дэлхийн олон төрлийн соёлыг хүчирхэг, урам зоригтой "эв нэгдэл" болгон нэгтгэсэн гэж мэдээлсэн бол Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Америкийн үзэгчдэд танилцуулж, "Сюэ Рунгронг" нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын эр зориг, тэсвэр тэвчээрийн бэлэгдэл гэж мэдээлсэн байна.
     Бээжингийн өвлийн паралимп нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд эрч хүч, итгэл найдварыг илүү их олгосон байна. Их Британийн хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, хөдөлмөрийн үйл хэргийн Төрийн нарин бичгийн дарга Хлое Смит The Times сонины цахим хуудаснаа нийтлэл нийтэлж, тамирчдын хувьд Бээжингийн өвлийн паралимпийн наадамд оролцох нь олон жилийн турших шаргуу хөдөлмөр, бэлтгэл сургуулилтын үр дүн мөн, ялангуяа өнөөгийн COVID-19 цар тахлын нөхцөл байдалд ийнхүү томоохон тэмцээнд оролцох нь нэн ч аз завшаан болох юм гэжээ. Тамирчдын маань ид хүчтэй тэмцээн нь телевизээр үзэж буй паралимпийн хойч үеийн тамирчдад ч урам зориг өгөх болно. Бразилийн Хятад судлалын төвийн захирал Ронни Линс хэлэхдээ, Бээжингийн өвлийн паралимп нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү их спортоор хичээллэх, өөрсдийгөө давж гарах урам зориг, эрч хүчийг нэмэх болно гэжээ.

   Олон улсын паралимпийн хорооны саадгүй асуудлыг шийдэх сабарын мэргэжилтэн Илеана Родригес мөн өвлийн паралимпийн наадмыг зохион байгуулахын бас нэг чухал өв бол техник хангамжаас гадна "хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн үйл ажиллагаад илүү идэвхтэй оролцуулах явдал мөн, энэ талаар Бээжингийн өвлийн паралимпийн наадам нь жишиг үзүүлэлт тогтлоо” гэжээ.

Найруулагч:Хан Хуншя
Эх сурвалж:Ардын өдрийн сонин
Мэдээ үзсэн:238
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой