”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тэр бол Хятадын түүхийг гүнзгий судалсан нэгэн

Тэр бол Хятадын түүхийг гүнзгий судалсан нэгэн

       Перу улсын үндэсний Археологийн антропологи, түүхийн музейн дарга асан Иван Гези Солис хэлэхдээ: “Бидний төлөвлөсөн "Алс хол ч ойр дотнын нөхөрлөлтэй - Хятадын эрдэнэсийн үзэсгэлэн"-гийн хаалтын ёслолоос гадна, нэгэн урьд өмнө  байгаагүй зүйл тохиолдсон юм. Ши Жиньпин дарга биечлэн биднийг дагуулж үзүүлэн, мөн үзэсгэлэнд тавигдсан Хятадын соёлын дурсгалт зүйлсийг тайлбарлаж өгөв. Тиймээс би түүнтэй танилцахыг тэсэн ядан хүлээж байлаа” гэжээ.

       2016 оны 11-р сарын 21-нд Перу улсын Лима хотод Ши Жиньпин дарга "Алс хол ч ойр дотнын нөхөрлөлтэй - Хятадын эрдэнэсийн үзэсгэлэн"-г үзэж сонирхсон юм.

       “Мэдээж, хамгийн гайхамшигтай соёлын дурсгалуудын нэг бол Хятадаас Перу руу үзэсгэлэнд зориулан ачуулсан Терракотагийн арми буюу Хятадын эртний Чин гүрний эзэн хаан Чинь Шыхуангийн Терракотагийн дайчид болон морьд юм. Терракотагийн арми бол археологийн түүхэн дэх томоохон нээлт бөгөөд дэлхийн өвд бүртгэгдсэн газар. Археологичид бүгдээрээ энэ тухай сонсож байсан. Би энэ тухай уншиж байсан. Би Терракота дайчдын талаар бас мэддэг ч дарга Ши Жиньпин энэ тухай маш нарийн ойлголттой байсан нь миний гайхашралыг хамгийн ихээр төрүүлсэн юм. Жишээ нь, хэдийгээр Терракотагийн армийг хэв ашиглан хийсэн байдаг ч Терракотагийн дайчин ба морьд бүр нь гадаад төрхөөрөө өвөрмөц байдгийг олон хүн мэддэггүй. Хоёр Терракотагийн арми бүр хоорондоо адилхан байдаггүй. Энэ талаар Ши Жиньпин дарга бидэнд хэлж, мөн бидэнд жишээлж тайлбарласан юм. Энэ бол миний хувьд азтай санагддаг.

       “Энэ хийсэн гарын ур чадвар нь маш сайн юм. Үүнийг төмөр голтой зэсийн цутгамал гэж нэрлэдэг. Гадна талыг нь бас алтаар бүрсэн байдаг, маш сайн...” гэж Дарга Ши Жиньпин уг үзэсгэлэнгийн газар дээр нь тайлбарлаж байв.

     “Мэдээж, бид бүгд цочирдсон. Дарга Ши Жиньпин Хятадын түүхийг гүнзгий судалсан бөгөөд үүнийгээ маш бахархалтайгаар танилцуулж байв.  Басхүү их даруухан санагддаг. Ши Жиньпин даргын "Мянган музей нэг л төрхтэй" байж болохгүй гэсэн саналтай би маш их санал нийлж байна. Жишээлбэл, Перу бол баян, өнгөлөг сайхан орон. Хятад бол олон янзын соёл, хэлтэй өргөн уудам орон юм. Тиймээс энэ алсын хараа нь маш зөв бөгөөд музей энэ олон талт байдлыг харуулах ёстой. Энэхүү олон янз байдлыг хүлээн зөвшөөрөх нь илүү сайн ирээдүйг төсөөлөх боломжийг бидэнд олгодог.” Гэж Иван Гези Солис хэллээ.

        Мөн уг үзэсгэлэнгийн үеэр Хятадын төвийн үндэстний хөгжмийн чуулга, Перугийн үндэстний хөгжмийн хамтлаг хамтран "Чи Мэн шань ардын дуу"-г хөгжимдсөн юм.

     “Дэлхийн тавцанд БНХАУ-ын дарга Ши Жиньпин шиг манлайлал байх нь маш чухал гэж би боддог. Эдийн засгийн хөгжил, худалдаа нь цорын ганц зүйл биш бөгөөд бид зөвхөн өнөөгийн ашиг сонирхолд анхаарлаа хандуулах биш, харин соёл, түүхийг анхаарч, тогтвортой хөгжлийг бий болгох ёстой. Ши Жиньпин дарга энэ тал дээр маш тодорхой үзэл бодолтой гэж би бодож байна, түүний хэлсэн үгнээс нь үүнийг мэдэрч байна.” гэж Иван Гези Солис бас хэллээ.

      2016 оны 11-р сарын 21-нд дарга Ши Жиньпин Хятад, Латин Америкийн соёлын солилцооны жилийн хаалтын ёслолд оролцож үг хэлсэн юм.

      - Сүүлийн жилүүдэд Хятад, Латин Америкийн соёлын солилцоо эрчимтэй хөгжиж байна. Латин Америкийн уран зохиол, уран зураг, дуулах, бүжиглэх урлагийг Хятадын ард түмэн маш их таашааж хайрладаг. Хятадын Үшү тулааны урлаг, цирк, Бээжин дуурь нь Латин Америкийн орнуудад ч алдартай. Хятад, Латин Америкийн соёлын солилцооны жилийг зохион байгуулсан нь Хятад, Латин Америкийн соёлын харилцан суралцах үйл явцыг шинэ өндөрлөгт хүргэв. Хятад, Латин Америкийн ард түмэн хэдийгээр олон мянган бээрийн зайд орших ч сэтгэл зүрхээрээ холбогдсон, маш халуун дотно байдаг. Энэхүү ойр дотно байдал, санал бодол нийлдэг мэдрэмжийн шалтгааныг бидний ижил төстэй түүхэн замналаас олж харж болно.” Гэж дарга Ши Жиньпин хэлэв.

    “Надад яг л Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн түүхийн шинжээчийн яриаг сонсож байгаа юм шиг санагдаж байлаа. Учир нь Перугийн соёл иргэншил, түүхийн талаар ярихдаа түүний ашигласан баримт, өгөгдлүүд маш нарийн тодорхой болохоор гадаадын удирдагчийн хэлсэн үг гэдэгт итгэхэд хэцүү байсан юм. Дарга Ши Жиньпинийг түүхэнд гарсан тэдгээр нэрт хүмүүстэй адил хүчтэй соронзон оронтой, хүн чанараар дүүрэн хүн гэж би боддог. Дэлхийн хэмжээний удирдагчийн хувьд түүнийг их биширмээр юм гэж би үздэг”  гэж Иван Гези Солис дэлгэж байлаа.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Синьхуа
Мэдээ үзсэн:244
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой