
Саяхан Хөххот Өвөр Монголын Олон Улсын Хурал, Үзэсгэлэнгийн Төвийг түр эмнэлэг болгов. Одоогоор “А” танхимд 518 ор, эмнэлгийн 2 кабинет, сувилахуйн 6 байр, эмнэлгийн ажилтнуудын хувцас солих тасаг, ариутгал халдваргүйжүүлэлтийн 2 өрөө, эмнэлгийн хог хаягдлын 2 тасаг, эмнэлгийн байр, тоног төхөөрөмжийн 2 бүсийг байрлуулсан байна.

Түр эмнэлэг нь тусгаарлагдсан өвчтөнүүдийн амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц баазын ор, орны дэргэдэх ширээ, хогийн сав гэх мэт зүйлсээр тоноглогдсон байдаг. Түүний зорилго нь COVID-19 хөнгөн хэлбэрийн олон тооны өвчтөнүүд болон энгийн өвчтөнүүдийг гэр бүл, хамт олноос нь тусгаарлах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, асаргаа, нарийн хяналт, оношлогоо, нийгмийн үйл ажиллагааг хангах гэсэн үндсэн үүрэгтэй.






























































