
Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн тухай үзэл санааг сайтар хэрэгжүүлэхийн тулд Намын төв хороо, Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр, Экологийн байгаль орчныг хамгаалах төвийн тэргүүлэгч хэсгийн 5-р хурлын үзэл санааны дагуу, экологийн Байгаль орчныг хамгаалах хяналтын хэсэг саяхан ӨМӨЗО-д ажиллаж, экологи, байгаль орчныг хамгаалах талын ажлын шалгалт хийжээ. 3-р сарын 25-ны өдөр Хөххотод хурал болж, шалгалтын багийн ахлагч Хуан Лүн Юнь, орлогч дарга Линь Шаньчин нар хяналт шалгалтын ажлыг хэрхэн сайн гүйцэтгэх талаар илтгэл тавив.
Хуан Лүнюнь хэлэхдээ, Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн тухай үзэл санаа бол Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааны чухал хэсэг юм. Сүүлийн жилүүдэд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин олон удаа төв болон олон улсын хуралд оролцож, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, экологийн байгаль орчныг хамгаалах талаар олон чухал илтгэл тавьж, чухал заавар өгсөн юм. Ши Жиньпин хяналт шалгалтын гол зангилаа, мөч бүрд чиглүүлж, урагшлах замыг удирдан чиглүүлж, чухал зааварчилгаа өгч, хатуу арга барилыг баримтлах хэрэгтэйг онцолж байсан юм. Ерөнхий сайд Ли Кэчян, дэд ерөнхий сайд Хань Жэн нар ч олон удаа шалгалтын ажилд тодорхой шаардлага тавьж байсан.
Хуан Лүнюнь экологи, байгаль орчныг хамгаалах төвийн хяналт шалгалтын ажлыг сайн гүйцэтгэхийн тулд ерөнхий байдалд үйлчилж, тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлэхийг баримталж, ерөнхий төлөвлөлтийг баримтлах ёстой. ӨМӨЗО-ны өндөр чанартай бүтээн байгуулалтыг ахиулах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэсэн байна.





























































