Ханш нээх нь Хятадын уламжлалт нарны хорин дөрвөн улирлын тав дахь улирал юм. Энэ оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр тохиож байна. Ханшны үеэр агаар цэлмэг, байгаль гэрэл гэгээтэй, амьтан ургамал амилдаг тул ханш хэмээн нэрлэжээ.
Ханш нээх улирал нь байгалийн болон хүмүүнлэгийн гэх хоёр агуулгыг багтаасан Хятадын уламжлат баяр дурсгалын өдөр юм.
“Ханш нээх өдөр”-ийн баяр нь Хятад үндэстнүүдийн өвөг дээдсээ дурсан санагалзаж хүндэтгэл үзүүлэх уламжлалт өдөр юм.
Энэ нь байгалийн фенологийн өөрчлөлтийг тусгасан нарны улирал бөгөөд энэ улиралд нар гийж, өвс ногоо ургаж, агаар цэлмэгшиж, байгаль нь гэрэлтэж, бүх зүйл харагдахуйц, байгаль дэлхий эрч хүчээр дүүрэн болдог.