”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадыг өөрчлөх найман дүрэм!

Хятадыг өөрчлөх найман дүрэм!

    “Найман дүрэм Хятадыг өөрчилнө!” Энэ бол ард түмний зүрх сэтгэлийн дуу хоолой юм.

    2012 оны 12-р сарын 04-ний өдөр ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдаж, "ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны улс төрийн товчооны ажлын арга барилыг сайжруулах, олон нийттэй нягт харилцах тухай 8 дүрэм"-ийг хянан хэлэлцэн баталжээ.

    Энэ өдрөөс эхлэн " 8 дүрэм" нь коммунист намын шинэ үеийн бүтээн байгуулалтын хэв маягийн "алтан нэрийн хуудас" болж, нам болон нийгэм нийтийн уур амьсгалд эрс өөрчлөлтийг оруулжээ.

    2012 оны 12-р сарын 07-ны өдөр Гуандүн, Шэньжэнь, Шэньжэнь, Хонконгийн хамтын ажиллагааны бүс рүү чиглэсэн зам хэвийн журмаар ажиллаж, 8 автомашинаас бүрдсэн машины эгнээ замын хөдөлгөөний урсгалд нэгдэж, автобус, такси, хувийн автомашинтай зэрэгцэн, гэрлэн дохионы заавраар явж байлаа. Зам хааж иргэдийг үйлмүүлээгүй, улаан хивс дэвсэн, уриа лоозон өлгөөгүй, дагалдан яваа хүмүүс байхгүй. Энэ бол БНХАУ-ын Коммунист намын XVIII дугаар их хурлын дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Бээжинд хийж буй анхны айлчлал байсан бөгөөд хүмүүсийн сэтгэлд гүүнээ хоногшсон дүр зураг байлаа.

    БНХАУ-ын Коммунист намын XVIII дугаар их хурлаас хойш Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлж, Төв хорооны 8 дүрмийг чандлан хэрэгжүүлэх ажлыг ямагт манлайлж ирсэн. Бүх орон нутаг, хэлтэс албадууд 8 дүрмийн үзэл санааг хэрэгжүүлэхийг тууштай дэмжиж, "дөрвөн суртал"-ыг засч залруулахыг тууштай баримталжээ.

    Аливаа ажил хэрэг нь нарийн чанга дүрэм журмаар сайн биелэгддэг. Төвийн 8 дүрэм бол тав, арван жилийн журам биш, урт хугацааны үр дүнтэй төмөр дүрэм, хатуу ёс юм. Удаан хугацааны туршид үүссэн муу журшлыг арилгахын тулд байнгын, нягт нямбай шаргуу ажиллах ёстой.

    Жил бүрийн баяр, чухал хурал зэрэг цаг үед Сахилгын хяналтын төв комисс, Улсын хяналтын хороо болон бүх шатны сахилгын хяналт, шалгалтын байгууллагууд шаардлага тавьж, шударга ёс, сахилга баттай байх талаар хүчтэй дохиог үргэлжлүүлэн өгч, "Дөрвөн суртал"-ыг засч залруулах ажлыг тасралтгүй явуулсаар байх нь харагдсан. Энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр Сахилгын хяналтын төв комисс, Улсын хяналтын комиссын цахим хуудсанд 2022 оны хоёрдугаар сард 8 дүрэм зөрчсөн асуудлыг улсын хэмжээнд шалгаж, шийтгэсэн тоймыг нийтэлжээ. Тэр сард нийт Улсын хэмжээнд 8 дүрэм зөрчсөн асуудалтай холбоотой 5834 хэргийг шалгаж, зохих шийтгэл оногдуулснаас 9100 хүнийг шүгэмжлэн шийтгэж, 6046 хүнд нь нам, төрийн шийтгэл оногдуулсан байна. Төвийн хяналт шалгалт, Улсын хяналтын хорооноос улсын хэмжээнд мөрдөгдөж буй шалгалт, найман дүрмийг зөрчсөн асуудлыг шийтгэх тухай 102 сар дараалан нийтэлж байна.

    "Бидэнд орлого зарлагын дансаа харуулна уу. Энэ жилийн цагаан сараас өмнө Чүнчин хотын Бишань дүүргийн Сахилга бат, хяналт шалгалтын комисс нь дүүргийн Татварын ерөнхий газар, Дүүргийн зах зээлийн хяналтын хэлтэстэй хамтран хяналт, шалгалтын тусгай баг байгуулж, Баяр наадмын өмнө хууль бусаар идэж, уусан, хууль бусаар бэлэг авсан, сахилга, дэг журам зөрчиж байгаа зөрчилд онцгойлон анхаарч ажиллажээ. Тусгай хяналт, шалгалтын багийнхан хотын захад байрлах нэгэн хоолны газар ирж, төрийн байгууллага, ажилтнуудаас нууцаар тооцоо хийсэн тохиолдол байгаа эсэхийг сайтар шалгажээ.

    - Бид баяр наадам болох бүрд хяналт шалгалт явуулдаг. Асуудал илрүүлбэл шууд илчлэн шийдвэрлэж, авилгаыг арилган, албан суртлын ариун байхлыг чангатгаж байна гэж Чүнчин хотын Бишань дүүргийн Сахилга бат, хяналтын комиссын хариуцлагатай албаны хүн хэлэв.

    Хоолны газар хоол ундыг хэтрүүлэн үрж тансаглах, баяр наадмаар бэлэг хүргэн бүрэлгэх, тансаг байранд хооллох, ажил томилолтын нэрээр аялал жуулчлал хийх зэрэг муу муухай суртлыг нухацтай засч, өнгөрсөн хугацаанд хориглож дийлэхгүй байсан үрэлгэн суртлыг засаж чаджээ.

     - Одоо анхан шатны түвшинд богино хэмжээний хурал хийх нь хэвийн үзэгдэл болсон. Шууд бодитой асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулдаг. Хүн бүр ажил хийх илүү их эрч хүчтэй болсон гэж Жэжян мужийн Нинбо хотын Бэйлүн дүүргийн Дачи гудамжны намын ажлын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шюйхүй хэлэв.

    Асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж, зогсолтгүй зүтгэл, тууштай зан чанарт тулгуурлан өдгөө нам, төрийн арга барил тасралтгүй сайжирч, шинэ өнгө төрх, хэв маягтай болсныг ард түмэн харсан.

    Боловсон хүчний хэв маягийн өөрчлөлт нь олон түмэнд жинхэнэ ашиг хонжоо өгсөн. “Хаалга ороход амар, дүрэм журам чангарч байна”, “Инээж угтлаа, ааш араншин улам сайжирч байна” “Журмыг хялбаршуулж, аливаа зүйлийг хийхэд илүү хялбар болсон”... Намын гишүүд, боловсон хүчний дийлэнх нь ард түмнийхээ төлөө асуудлыг чин сэтгэлээсээ шийддэг, дарга нар болон олон түмний хоорондын харилцаа илүү сайжирч, нам, ард түмний зүрх сэтгэл нэгдэж байна.

    Нөхөр Ши Жиньпинээр гол төв болгосон ХКН-ын төв хорооны хүчтэй удирдлага дор бүх орон нутаг, хэлтэс 8 дүрмийн үзэл санааг тууштай хэрэгжүүлж, ажлын хэв маягийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлснээр 1 тэрбум 400 сая гаруй хүнийг нэгтгэж, орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах, тэмцлийн II зуун жилийн зорилгод хүрэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллах нь гарцаагүй.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:paper.people.com.cn
Мэдээ үзсэн:385
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой