2022 онд цар тахлын давтамж өндөр, бүс нутгийн мөргөлдөөн эрчимжиж дэлхий тайван бус байна. Тэдгээрийн дотроос угсаатны асуудал зарим улс орны хөгжил, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, шинэ мөргөлдөөн дэгдээх хэрэгсэл болгон ашиглаж, дэлхий дахинд илүү тодорхойгүй байдлыг бий болгосоор байна.
Хэдийгээр АНУ тэргүүтэй зарим улс орон Хятад улсыг чинээгээрээ гүтгэхийг хичээж байгаа ч Хятад улс үндэстний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг удаан хугацаанд хадгалсаар ирсэн юм. Ялангуяа арим гадаадын иргэдийн үндэсний цөөнхийн бүс нутагт өөрийн биеэр өнгөрүүлсэн өнгөрөлт нь Хятадын онцлогтой социалист тогтолцооны дор үндэсний цөөнхийн орон бүсэд гарсан түүхэн өөрчлөлтүүдийг тусгаж байгаа юм. 5-р сарын 1-ний өдөр Хятадын анхны мужийн зэрэглэлийн үндэстний өөртөө засах орон байгуулагдсаны 75 жилийн ой болно.

2016 оны цагаан сараас өмнө ӨМӨЗО-ны Үндэсний урлагийн их театрын хамт олон, төмөр замын хэлтсийн хамт олон шинэ оныг угтсан Хөххотоос Бээжин хүрэх галт тэргэнд зорчиж буй зорчигчдод зориулан тогтлолт гаргажээ
1929 онд Америкийн сэтгүүлч Эдгар Сноу Өвөр Монголын ард түмэн ядуу зүдүү амьдарч байсан эмгэнэлт дүр зургийг бичиж үлдээжээ. Харин одоо бусад орноос ирсэн хүмүүст түүний бичиж үлдээсэн шиг тиймэрхүү дүр зураг харагдахаа больж, харин өнгөлөг байгаль, олон үндэстэн ястны соёл, хотын хөгжил, тогтвортой, тайван аз жаргалтай амьдралын дүр зураг харагдах болжээ.
Эдгар Сноу "Хүний орчлонгийн эмгэнэлт жүжиг"-ийг нүдээр харжээ
1929 онд Хятадад дөнгөж ирсэн Америкийн сэтгүүлч Сноу цэцэглэн хөгжиж буй Шанхайгаас хөдөлж, төмөр зам дагуу аялж, тэр үеийн Өвөр Монголын хамгийн баян худалдааны төвүүд болох Саалч, Сүйюань хотод иржээ/Одоогийн Бугат хотын Түмэд баруун хошуу болон Хөххот/. Тэр үед Өвөр Mонгол хүнд ганшигт нэрвэгдэж байсан болохоор Хятадад “дорно дахины гайхамшгийг”-ыг мэдэрнэ гэж найдсан Сноу энд хуучин Хятадын харангуй ертөнцийн нэгэн хэсгийг нүдээр харжээ.
Тэр зун Хятадын баруун хойд хэсэг ган гачигт нэрвэгджээ. Гамшигт нэрвэгдсэн иргэд Саалчид хүрэлцэн ирж амьдарчээ. Учир нь энд үе үе тусламжийн ажиллагаа явуулдаг байжээ. Саалчид 40 мянга орчим хүн амтай байсан бол их өлсгөлөнгөөс хойш хүн ам 100 мянга давжээ.
Сноу болон түүний хамтрагчид Саалчийн гудамжаар алхан, гудамжны хоёр талаар өлсөж үхэх гэж буй эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүдээр дүүрсэн байхыг олж харлаа. Сноу саяхан Саалчид ирсэн гэр бүлийнхэнтэй ярилцав. Урьд нь тус гэр бүл 4 хүүтэй тосгонд амьдардаг байсан бөгөөд тус бүр нь 1 га орчим газар нутагтай байсан бөгөөд хангалттай хэмжээний хоол хүнс хурааж чаддаг байв. Тухайн үеийн Хятадын тариачдын амьжиргааны түвшингээс харахад гамшгийн өмнө тэд аз жаргалтай амьдарч байжээ. Гэтэл тэр нутагт хэдэн жил хур тунадас ороогүй, ургацаа ч аваагүй байв. Хожим нь тэд эхнэр охиноо чинээлэг айлд зарах "боломж"-той таарчээ. Тэднийхээ өлсөж үхэхийг нь харж тэвчихгүй болохоор тэр наймайд тохиролцсон гэдэг. Тэгээд гэр бүлийн бусад гишүүд Саалчид хүрэхийн тулд төрөлх хотоосоо баруун өмнө зүгт долоо хоног явж байж хүрчээ.
Сноу хоол түгээдэг газарт өлссөн хүмүүсийг харав. Тэд гартаа жижиг модон аяга, хоосон лааз юм уу жигнэсэн цайны аяга барьсаар будаа өгөхөөр хаалгаа онгойлгохыг хүлээж байгаа харагдана. Тэдний араг яс болсон дүр төрх түүний цээжинд тов тод үлджээ.

Сноу хэд хэдэн тосгон, сууринд хүрсэн ч, үүнтэй төстэй эмгэнэлт үзэгдлүүд ар араасаа гарч ирж байлаа. Сүйюань хотод айлчлах үеэр Сноугийн зүрх сэтгэл урьд өмнө хэзээ ч байгаагүй шаналсан гэдэг. Нэгэн сүмийн өмнө Сноу нялх хүүхдээ тэвэрсэн өвчтэй царайтай эхтэй уулзав. Тэр толгойгоо унжуулж, уранхай оорхой хувцасаар нь ялаа батгана орон гаран ниснэ. Сноу түүний хавдсан гарт хоёр мөнгөн зоос атгуулав. Тэр Сноу уруу харж мөнгөн зоосыг гартаа чанга атгаж байлаа.
"Энд би амьдралдаа анх удаа хоол ундгүйн улмаас өлсөж үхэж буй хүмүүсийг харлаа. Би Суйюань хотод өнгөрүүлсэн хар дарсан зүүд шиг өдөр хоногуудад олон мянган эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүд нүдний өмнө өлсөж үхэхийг харсан." гэж Сноу дараа нь номондоо бичжээ.
1929 оны 7-р сарын 4-нд Сноу Суйюань хотод "250 мянган хүний амийг аврах нь" хэмээх урт өгүүллэг бичиж, өөрийн нүдээр харсан Өвөр Монголын дүр төрхийг тусгажээ. Дэндүү олон эмгэнэлт явдлыг үзсэн түүний тухайн үеийн Иргэн улсын засгийн газарт дургүй хүрч, ард түмнээ аврахын тулд ажилладаг хувьсгалт Хятадын замыг эрэлхийлж эхлэв. Тэрээр нэгэн нийтлэлдээ “Говь цөлөөс өмнө зүгт орших Саалч хэмээх жижигхэн хотод очсон... Энэ бол миний амьдралын сэрэх эхлэлийн цэг” хэмээн бичсэн бөгөөд үүний дараа тэрээр Хятадын бүх түвшний хүмүүстэй танилцан, хувьсгалт газруудаар хүчр, Хувьсгалт удирдагчтай ярилцлага хийж, "Баруунш аялсан тэмдэглэл" бичиж, Хятадын Коммунист Нам, Хятадын Ажилчин тариачдын улаан армийг дэлхийд танилцуулсан байна.
Сноу тэр үед Хятадын Коммунист намын үндэстний бодлогын анхны практикийг анзаарсан. Тэрээр " Баруунш аялсан тэмдэглэл" номондоо 1936 онд Хятадын Коммунист Намаас Ниншя хотод явуулсан үндэстний ажлын байдлыг бичиж оруулжээ. "Миний Ниншя хотод харсан хамгийн чухал зүйл" гэж нэрлэжээ. Арван нэгэн жилийн дараа Хятадаас анх удаа бүс нутгийн үндэстний өөртөө засах тогтолцоог хэрэгжүүлэн, Өвөр Монголын Өөртөө Засах Орон мэндэлжээ.
Одоогийн Түмэд баруун хошууны Саалч суурингийн нэгэн үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд Сноугийн цээж баримал байдаг. Энэ жижиг цэцэрлэгт хүрээлэнг тухайн жилүүдэд Сноугийн нүдээр үзэж өнгөрүүлсэн их өлсгөлөнгийн газарт байгуулжээ. Гэсэн хэдий ч тэр хар өдрүүд ард хоцорлоо. Өвөр Монгол өнөөдөр харийнхны нүдээр өдөр ирэх тусам өөрчлөгдөж буй сайхан орон болжээ.
Шинэчлэл өөрчлөлт нь хилийн хотод хөгжил авчирлаа
Сноугийн нөлөөгөөр гадаадын хэсэг нөхөд Хятадад очсонтой адил Германы Детлеф Мюллер өөрийн шүтэн бишрэгч Германы ерөнхий сайд асан Хельмут Шмидтээс болж Хятадад иржээ. Шмидт нь 1974-1982 онд ХБНГУ-ын Канцлераар ажиллаж байсан бөгөөд Хятадын ард түмний эртний анд, Хятад, Германы харилцааны анхдагч, дэмжигч байсан юм. 1967 онд төрсөн Мюллер өсвөр насандаа Шмидтийг биширдэг байжээ.
2014 онд Мюллер анх удаа Хятадын нутаг дэвсгэрт хөл тавьж, Бээжин, Өвөр Монголоор сар гаруйн хугацаанд аялсан юм. Сүүлийн хэдэн арван жилд газрын зураг дээр л харж байсан улсад ирж, энэ нутагт орчин үеийн байдал, хотжилт явагдаж байгааг хараад гайхсан. Зөвхөн Бээжинд биш, алс хол хилийн бүс нутагт ч мөн адил хөгжил мэдрэгдэж байсан.
Мюллер Хятадад ирэхээсээ өмнө 30 жилийн турш Германы хөлбөмбөгийн клубт багийн эмчээр ажиллаж байжээ. 2016 онд БНХАУ-д албан ёсоор ирж, ӨМӨЗО-ны Хөх хотод суурьшиж, Бээжин, ӨМӨЗО, Шаньдүн мужийн хөлбөмбөгийн багуудад ажиллажээ. Тэрээр 2021 оны сүүлчээр Хөххотод эрүүл мэндийн менежментийн төвийг нээж, хөл бөмбөгийн клубт багийн эмчээр ажилласан олон жилийн туршлагаа ашиглан үе мөч, булчин, шөрмөсний гэмтлийг сайжруулах эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болжээ.
"Хэдийгээр Өвөр Монгол нь Хятадын хойд хилд оршдог ч эндхийн амьдрал Хятадын бусад томоохон хотуудаас ялгарах зүйлгүй. Энд орчин үеийн, тав тухтай, аюулгүй байдаг" гэж Мюллер хэлэв. Цахим төлбөрийн үйлчилгээ, цахилгаан бараа, хөгжсөн зам тээвэр, 24 цагийн хоол хүргэлтийн үйлчилгээ гээд хот хөдөөг бүхэлд нь хамруулжээ.
Тэрээр Хөххотын гудамжаар машин эсвэл дугуйгаар аялах дуртай. "Германы хотууд цөөхөн гудамжтай, үзэмж сайтай байдаг. Гэхдээ хоёр газрын хооронд хэт ойр, зам гархад л хүрч очдог тул би дургүй байдаг. Гэхдээ Хятад улс өөр юм. Нэг газар хүрэхэд олон замыг сонгон хүрч болдог, зам дагуу олон зүйлийг харж болдог."
Нэгэн цагт Сноугийн өлсгөлөн гачигт нэрвэгдэн, эхнэр хүүхдээ худалдаж байсан түүхийг харсан Хөххотын хуучин хот одоо нутгийн түүх соёлын алдартай дүүрэг болж Мюллерийн очих дуртай газар болжээ. Тэрээр эхнэртэйгээ хамт дугуйгаар сүм хийд, эртний гудмаар аялж, монгол хоолны амт, Хятадын уламжлалт анагаах ухааны гайхамшгийг мэдэрч явдаг. Тэр бараг зуу гаруй жилийн өмнө эдгээр үзэсгэлэнт гудамнууд үнэндээ "Дэлхий дээрх тамын газар" байсан гэж төсөөлж ч чадахгүй байв.

2020 оны эхээр коронавирусын дэгдэлт гарахад Мюллер Герман руу буцахын оронд Хятадад үлдэхээр шийджээ. Энэ нь зөв шийдвэр гэж тэр хэллээ. ХБНГУ-ын Бавари мужийн Майн мөрний хөвөөнд орших төрөлх тосгонд нь олон хүн короногоор өвчилжээ. Харин Өвөр Монголд маш аюулгүй тайван байлаа. Хятад улсын тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хатуу бөгөөд үр дүнтэй бодлого нь олон зуун сая хүнийг халдвар авахаас сэргийлж чадсан юм.
Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан цагаасаа хойш Хятадын хөгжлийн үр шимийг хүртэж, хөгжингүй бүс нутгуудаас зөрүүг тасралтгүй багасгаж, шинэчлэлийн үйл явцаас хоцроогүй юм. ӨМӨЗО-ы эрчим хүчний аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалт, экологийн байгаль орчныг хамгаалах үзэл баримтлал, газар тариалан, мал аж ахуйн салбарын хөгжлийн арга барилд тусгалаа олсон юм.
Бүрэн шинэчлэгдэж буй Өвөр Монгол нь энд ирж монгол гэрт суун уудам талыг сонирхох хүсэлтэй хүмүүсийг “сэтгэл дундуур” болгож бас гайхшруулдаг. Тиймээс Өвөр Монголд 5 жил амьдарсан Англи иргэн Колт МакАлдер жинхэнэ Өвөр Монголыг танилцуулах богино хэмжээний бичлэгийг байнга хийдэг.
МакАлдер хэлэхдээ:"Зөвхөн гадаадынханд төдийгүй Хятадын өмнөд бүсийн олон хүмүүсийн хувьд ч Өвөр Монгол бол хамгийн "буруу ойлгогдсон" бүс нутаг юм. Өвөр Монгол нь хилийн бүс нутгийн хувьд өөрийн гэсэн онцлогтой ч энэ өвөрмөц байдал нь зарим хүмүүсийн төсөөлж байсан шиг хоцрогдсон, алслагдсан биш юм. Өвөр Монгол бол өргөн уудам тал нутаг биш, энд байгаа хотууд нь Хятадын аль ч хот шиг өндөр барилгууд, хүндлэн гулд гудамжууд, орчин үеийн дэд бүтэцтэй. Өвөр Монголын хот бүр Хятадын орчин үеийн хотын дүр төрх гэж хэлж болно.
Олон талт соёлын гайхамшиг
Зүүн өмнөд Азийн хөгжимчин Дашань Өвөр Монголд хоёр жил амьдраад монгол үндэсний хөгжмийн зэмсэгт их дуртай болжээ. Урьд нь хийл хөгжмөөр уран бүтээлээ туурвих дуртай байсан тэрээр Өвөр Монголд ирснийхээ дараа хийл хөгжмөөр тоглох шаардлагатай олон хэсгийг морин хуурын хөгжмээр орлуулсан байна.
"Морин хуурын аялгуу нь зохих хэмжээний уйтгар гуниг шингэж хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг. Энэ нь миний уран бүтээлийн хэв маягт онцгой тохиромжтой. Би энэ зэмсгийг эрт мэддэг байсан бол ямар гоё вэ" гэж Дашань хэлж байлаа. Тэрээр Хөгжмийн төв консерватор болон Бээжингийн кино академийн хөгжмийн зохиолчийн чиглэлээр суралцаж, сургуулиа төгсөөд найз охинтойгоо хамт Өвөр Монголд амьдарч, өөрийн гэсэн студи байгуулсан байна.

Уртын дуу, цоор, морин хуур... Дашань Өвөр Монголын хөгжим, хөгжмийн зэмсгүүдийг их мэддэг бөгөөд бөмбөр дээрээ хөх хадаг уяжээ. Тэрээр уудам талд салхилан, үндэсний цөөнхийн хөгжимчдөөс суралцан, монгол үндэсний сүүтэй цай уух дуртай.
Дашань барууны хөгжим, соёлтой ойрхон байсан. Өвөр Монголд ирснийхээ дараа Хятадын соёлын олон талт байдлыг үнэхээр мэдэрсэн. Хятад үндэстэн, Монгол үндэстэн, Ойгур үндэстэн, Эвэнки үндэстэн, Орчон үндэстэн... Үндэстэн бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц соёл, зан заншилтай байдаг ч нэг хотод эдгээр өвөрмөц соёлууд хоорондоо нэгдэж байдаг. Монгол зоогийн газруудад бүх ястны хүмүүс хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Үндэстэн ястны хоорондох харилцаандаа хятад хэлыг ашигладаг.
Өвөр Монголд олон үндэстний соёл хоорондоо уусаад зогсохгүй уламжлалт соёл, чиг хандлагатай соёл нь харилцан нэгдэж байна. Маккалд монгол үндэсний элемент бүхий бүх төрлийн подволк, цамц эсвэл бейсболын дүрэмт хувцас худалдаж авах дуртай. Америкийн чимэг хэв маяг, тал нутгийн нүүдэлчин элементүүд, гудамжны загварын хэв маяг, үндэсний уламжлалт хэв маягийн хослол... Тэрээр Өвөр Монголоос өөр газар очсон ч Хөххотоос худалдан авсан хувцасаа өмсөх дуртай байдаг.

Хятадыг цөөнхийн соёлыг "арилгаж байна" гэж хорон санаатайгаар буруутгасан гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд МакАлдер маш их дургүй. Тэрээр Өвөр Монголын олон үндэстний соёл иргэншлийн тухай богино хэмжээний видео бичлэг хийж, гадаад дахь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлдэг.
"Өвөр Монголын ер бусын хүйтэн цаг агаарыг даван туулж, таван жил эндээ амьдарч байгаагийн нэг шалтгаан бол эндхийн баялаг, олон талт соёл юм.” гэж тэрээр хэлж байлаа.





























































