”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хаврын зургаан улирал

Урьхан хавар аяарлан одож, урин дулаан зун эх дэлхийдээ саатсан сайхан цагийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье.

    Эргэх он жил, ээлжлэх дөрвөн улирал солигдон, цаг хугацаа урсан өнгөрч байгааг та бидэнд мэдрүүлдэг. Харин бидний сайн мэддэг хавар, зун, намар, өвөл дөрвөн улирлыг нарны тусгал, цаг агаарын өөрчлөлтөөр нь сарны зурхайн ёсны жам мөрөөр 24 бага улирал болгон хуваадгийг та мэдэх үү?

Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын соёл нь манай эринээс өмнө нэгэнт үүсэн бий болсон гэх тэмдэглэл бий. Зарим сурвалж бичигт 24 улирал нь зөвхөн Хятадын өмнөд нутаг буюу мөнх дулаан орны цаг агаарын өөрчлөлтөөр тооцоолдог байсныг Хувилай хааны зарлигаар төгөлдөржүүлэн, өмнөд умард нутагт нийтлэг хэрэглэх шинж чанартай болгосон хэмээх хэллэг бий. Ямар ч байсан цаг тоололд хэвшин тогтсон 24 улирлын тохиох огноо, утга учрыг та бүхэндээ танилцуулахаар “Хаврын уур” орсон цагаас хойш тухайн өдөрт нь богино бичлэгийн хэлбэрээр /www.solongonews.mn сайтад/ толилуулж эхэлснийг та бүхэн маань анзаарсан болов уу?

Сарны зурхайн ёсны тооллоор бол хаврын улирлыг “Хаврын урь”, “Хур ус”, “Ичигсэд хөдлөх”, “Хаврын хугас”, “Ханш нээх”, “Тариалангийн хур” гэх зургаан бага улиралд, зуны улирлыг “Зуны урь”, “Өчүүхэн дүүрэн”, “Буудай боловсрох”, “Зуны туйл”, “Бага халуун”, “Их халуун” гэх зургаан бага улиралд, намрын улирлыг “Намрын урь”, “Халуун эгэх”, “Цагаан шүүдэр”, “Намрын хугас”, “Хүйтэн шүүдэр”, “Хяруу унах” гэх зургаан бага улиралд, өвлийн улирлыг “Өвлийн урь”, “Бага цас”, “Их цас”, “Өвлийн туйл”, “Бага хүйтэн”, “Их хүйтэн” гэх зургаан бага улиралд тус тус хуваадаг байна.  

Хаврын зургаан улирал:

Хаврын урь: /Бичлэгийн холбоос: http://www.solongonews.mn/content/read/47861.htm /

Хаврын урь нь сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын анхны, мөн хаврын зургаан улирлын эхний улирал болно. Энэ нь жил бүрийн аргын тооллын 02 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд тохиодог бол 2022 оны хувьд 02 дугаар сарын 04-ний өдөр тохиосон байна.

“Хавар” гэдэг нь тэр чигтээ урин дулаан, ургаж төлжихийн бэлгэдэл болдог. Тэгэхээр хаврын уур орлоо гэдэг нь хүйтэн өвөл буцаж, хаврын урь наашлан, шинэ нэгэн эргэлт эхэлж байгааг илэрхийлдэг байна.

Хаврын урь нь ихэнх тохиолдолд цагаан сарын урдуур, эсвэл цагаан сарын шинэдээр ордог учраас хятад хэлэнд цагаан сарыг “Хаврын баяр буюу Чүнь Же” гэж нэрлэдэг аж.

24 улиралд дөрвөн “Урь” байдгийн эхнийх нь даруй “Хаврын урь” болно. Тус дөврөн “урь” нь хавар, зун, намар, өвлийн эхлэл болдог бол тариалах соёлд энэ нь “хавар тарьж, зун ургуулан, намар хурааж, өвөл хадгалах” утга санааг илэрхийлдэг байна.

Хур ус: /Бичлэгийн холбоос: http://www.solongonews.mn/content/read/48051.htm/

Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын хоёр дахь улирал болох Хур ус нь аргын тооллын хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд тохиодог ба дараагийн уларил болох ичигсэд хөдлөх хүртэл үргэлжилдэг байна. Энэ жилийн хувьд 02 дугаар сарын 18-ны өдөр тохиожээ.

Монголчууд хаврын цас тос болдог гэж ярьдаг. Тэгвэл өвөлдөө ороогүй их цас нь хавартаа яагаад ороод байдаг юм бол? Сарны зурхайн ёсоор тайлбарлавал энэ нь мөн байгалийнхаа жимээр улирал нь солигдож байдагтай холбоотой аж.

Бүтэн жилийн дийлэнх цаг нь урин дулаан уур амьсгалтай байдаг Хятадын өмнөд нутаг буюу тариалах оронд хур усны улирал эхэлж байна гэдэг нь хур бороо орох цаг иржээ гэдгийг илэрхийлдэг аж. Тэгэхээр энэ үеэр орсон бороо нь хаврын тариалангийн ургалтад маш сайн үр шим өгдөг учраас тариаланчдын хувьд мөн “Хаврын бороо тос мэт үнэтэй” гэж бэлгэшээдэг юм байна. Хур усны улирал нь зөвхөн тариалах нутагт үр шимээ өгдөг төдийгүй умард нутагт ч мөн үр нөлөөтэй. Учир нь 02 дугаар сарын эцсээр өмнөд нутагт дулааны хэмжээ эрс нэмэгдэхэд умард нутагт мөн хүйтэн цаг агаар үргэлжилсээр байдаг учраас хэт дулаан болон хэт хүйтэн цаг агаарын харилцан нөлөөллөөс шалтгаалж умард нутагт их цас орох магадлалыг нэмэгдүүлдэг байна. Тйим учраас умард нутгийн хамгийн их цас ордог цаг улирал нь өвөл биш харин хур усны улирал юм байна.

Хур усны улирлын хугацаанд долоо ес дуусаж, найм есдөө ордог. Монголчууд бид “Долоо есөд довын толгой борлоно, найм есөд налайсан дулаан болно” гэдэг. Тэгэхээр ямар ч байсан хур усны улирал эхэлснээр урин дулаан цаг ойрхон ирсэн байдаг юм.

Ичигсэд хөдлөх: /Бичлэгийн холбоос: http://www.solongonews.mn/content/read/48403.htm/

Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 3 дахь улирал, аргын тооллын 03 дугаар сарын 05 болон 06-ны өдрүүдэд тохиодог “Ичигсэд хөдлөх улирал” нь энэ жилийн хувьд 05-ны өдөр тохиожээ.

Ичигсэд хөдлөх улиралд цаг агаар дулаарч, хаврын аянга дуугаран, бороо хур элбэг болж, байгаль дэлхий амь амьжрал, эрч хүчээр дүүрэн болохын бэлгэдэл болдог.

Хятад үгэн дэх “Хаврын аянга түмэн шавжийг сэрээдэг” гэдэг нь хаврын аянга дуугаран, газрын хөрсөнд ичээлж өвөлжсөн хорхой шавжийг сэрээдэг хэмээх утга санааг илэрхийлдэг байна. Тийм учраас аянга дуугарах бол ичигсэд хөдлөх улирлын хамгийн тод огцлог шинж болдог. Гэхдээ энэ нь зөвхөн дулаан цаг агаар ихтэй хятадын өмнөд нутгийн байгалийн хэв хэмнэлтэй зохицож байдаг хэдий ч ичигсэд хөдлөх улирлаар ес ес эхэлсэн байдаг учраас умард нутагт ч цаг агаар ерөнхийдөө дулаарч, өдөр тавигдан, нар шингэх цаг ч нэлээдгүй оройтсон байдаг шинжтэй.

Хятад анагаах ухаан дахь таван махбодын онолд гал, ус, мод, шороо, төмөр гэж хуваадаг буюу гал нь зүрх, ус нь бөөр, мод нь элэг, шороо нь дэлүү, алт нь уушгийг гэх мэтээр биеийн эрхтний тус тус төлөөлдөг ба эдгээр нь мөн харилцан тэтгэж, харилцан харшилж, харилцан нөхдөг гэж үздэг байна. Мөн эдгээр эрхтний үйл ажиллагаа нь уур амьсгал, сэтгэл хөдлөл, хоол унд гэх мэт хүчин зүйлээс шалтгаалж хэт их эсвэл хангалтгүй байвал биеийн хийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, өвчин үүсгэдэг гэж үздэг. Тэгэхээр хаврын улирал нь элэгний идэвхжилийн улирал тул элэгний үйл ажиллагааг хэвийн байлгах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож, элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ичигсэд хөдлөх улирлаар элэгний сувилал эхэлдэг байна.

Тэгэхээр та бүхэн маань элгээ эрүүл байлгахын тулд сэтгэл санаагаа тайван, баяр баясгалантай байлгахыг анхаарах хэрэгтэй. Хоолны дэглэмийн хувьд бэлэн зэлэн, хүйтэн сэрүүн хоолноос татгалзаж, ходоод дэлүүний гэмтлээс сэргийлэх хэрэгтэй аж.

Хаврын хугас: /Бичлэгийн холбоос: http://www.solongonews.mn/content/read/48605.htm/

Хаврын хугас гэдэг нь сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 4 дэх улирал болно. Энэ нь хаврын улирал дахь өдөр шөнө тэнцэх өдөр, ардын яриан дахь “Өдөр шөнийн тэн”-г хэлж бий. Өөрөөр хэлбэл эл өдөр нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр, шөнө тэнцдэг байна.

Хаврын хугас орсон өдрөөс эхлэн өдрийн цаг уртсах ба зургаадугаар сарын хорьдоор хамгийн урт өдөр тохиодог бол тэр нь 24 улирлын бас нэгэн улирал болох “Зуны туйл”. Түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын хорьд болоход дахин өдөр, шөнө тэнцдэг. Тэр нь мөн 24 улирлын нэг болох “Намрын хугас” болно.

Хаврын хугас болох өдөр нар тэнгэрийн мандлын өмнөд хагасаас хойд хагаст шилждэг аж. Нар тэнгэрийн экваторын нэг цэгийг дайрах хугацаа бидний тоолдог цаг тооллын өдрөөс зөрдөг учраас хаврын хугас нь жилээс жилд өөрчлөгддөг байна. Тэгэхээр хаврын хугас хэмээх энэхүү улирал нь жил бүрийн аргын тооллын 03 дугаар сарын 19, 20, 21 буюу 22-ний аль нэгэнд нь тохиодог бол энэ жилийн хувьд 03 дугаар сарын 20-ны өдөр тохиосон байна.

Өдөр шөнө тэнцэх өдөр нар эгц зүүн зүгээс мандаж, эгц баруун зүгт жаргадаг бөгөөд хар ярианы ойлголтоор бол тэнгэрийн хаяаны дээр 12 цаг, тэнгэрийн хаяаны доор 12 цаг оршдог гэсэн үг юм байна.

Ханш нээх өдөр: /Бичлэгийн холбоос:  http://www.solongonews.mn/content/read/48768.htm/

Ханш нээх өдөр нь сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 5 дахь улирал, мөн хаврын 6 улирлын 5 дахь улирал болно. Энэ улирал нь жил бүрийн 04 дүгээр сарын 04 буюу 05-ны өдөр тохиодог бол энэ жилийн хувьд 05-ны өдөр тохиосон байна. Ханш нээх өдөр нь байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэдгийг илэрхийлдэг.

“Ханш” гэх үгийн тухай маш олон эрдэмтэн судлаачид судалсан байдаг. Өвөр Монгол зан үйл судлаачдын хувьд ихэнх нь “ханаш” гэдэг үгээс эхтэй гэдэгт санал нэгддэг байна. Даруй ханш нээх байгааг нь ханаж дүүрэх, дүүрэн дэлгэр байхын бэлгэдэлтэй цаг үе эхэлж байна гэх утга санааг илэрхийлдэг байна.

Тэгэхээр хөдөө орон нутаг, мал аж ахуйн соёлд энэ өдрөөс эхлэн адуу малаа дэллэх, үрээ хайрах, төл малаа хөнгөлж цагаалах гэх мэт үйл ажиллагаанууд болдог. Мөн малынхаа хашаа хороог сэргээх, ямааныхаа ноолуурыг самнаж эхлэх гэх мэт бэлгэшээлтэй үйл явдлууд мөн өрнөж эхэлдэг байна.

“Газар газрын зан, гүзээ гүзээний булан” гэдгээр Хятад улсын хувьд өвөг дээдсийнхээ онгоныг эргэх, шороог нь хөдөлгөх, нөгөө талаараа урин дулаан цаг ирлээ гэдгийг бэлгэшээж байгальд гарч, нар салхи үзэх гэх мэтээр сайхан цагийн эхлэлийг бэлгэдэж байгаагаа илэрхийлдэг байна.

“Хөлдсөн бүхэн хэсэж, ичсэн бүхэн гарч, үндэс бүхэн соёолдог” энэ улирал нь урин дулаан цагийн эхлэл гэж бэлгэшээдэг. Тэгэхээр ард түмэн маань энэ өдрийг дээдэлж дээшлэхийн бэлгэтэй сайн өдөр гэж ерөөж, хүж зул барих, маань мэгзэм унших гэх мэт үйл ажиллагаанууд бас өрнүүлэг болсон юм байна.

Тариалангийн хур: /Бичлэгийн холбоос: http://www.solongonews.mn/content/read/48944.htm/

Тариалангийн хур нь сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 6 дахь улирал, мөн хаврын 6 улирлын хамгийн сүүлчийн улирал. Энэ нь хаврын адаг сар буюу аргын тооллын 04 дүгээр сарын 19, 20, 21-ний аль нэгэнд нь тохиодог бол энэ жилийн хувьд 20-ны өдөр тохиосон байна.

Тариалангийн хур боллоо гэдэг нь “Хур бороо хамаг үр тариаг ургуулах” цаг ирсэн гэдгийг илэрхийлдэг. Энэ улирлаар хур бороо элбэгшиж, тариан чих цухуйн гардаг учраас бороо хурын ачаар хаврын тариалан ургац сайтай болдог байна. Тариалангийн хур нь хур ус, өчүүхэн дүүрэн, бага цас, их цас мэтээр хур тунадасны хэмжээг илэрхийлдэг улирал учраас эртний тариалах соёлд ажил үйлийг зааж чиглүүлэх утга учиртай оршсоор ирсэн аж.

Бүс нутаг хоорондын цаг агаарын ялгаа зөрөөнөөс шалтгаалж, Хятадын өмнөд нутагт энэ үеэр борооны улирал эхэлдэг бол умард нутагт харин хүйтэн сэрүүн улирал дуусаж, хяруу цас бүрэн хайлахын бэлгэ тэмдэг болдог байна. Тариалангийн хураар хаврын улирал дуусаж, зун цаг хаяанд морилон саатсан байдаг учраас улирал солигдох цагаар та бүхэн маань хоол хүнсээ тохируулж, чийг нойтноос сэргийлэн, эрүүл мэнддээ анхаарал тавихыг сануулъя. Энэ улиралд биеэ зөв сувилбал цус сэлбэж, хийг төлжүүлэн, биеийн дархлаа дэмжихэд тохиромжтой байдаг байна.

Уламжлалт анагаах ухаанд 4 их улирлын эцсийн 18 хоног бүрийг дэлүүг сувилах үе гэж үздэг бол тариалангийн хур нь хаврын сүүлчийн улирал учраас зуны аагим халуун, нойтон чийглэг уур амьсгалаас өмнө амжиж ходоод дэлүүгээ хамгаалан, хүйтэн чийг туух хоол хүнс идэхийг зөвлөж байна. Жишээ нь нүцгэн ховол, хар буурцаг, наанги цагаан, хэлтэг загас зэрэг байж болно.

Тариалангийн хураар болдог хятад зан үйлийн хувьд тухайн өдрийн өглөөгүүр түүсэн цайны навчийг түүж уух нь халуун тууж, хор тайлна гэж үздэг байна. Мөн мандарваа цэцэг сонирхох, мөр гаргах, хорт шавжийг устгах цаасан хайчилбар хайчлан наах зэрэг үйл ажиллагаанууд ардын дунд болдог байна.

Найруулагч:С.Урьхан
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:146
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой