
Хамтын хөгжил цэцэглэл бол Хятадын онцлогтой социализмын зайлшгүй үндсэн шаардлага юм. Хятадын орчин үеийн хөгжил нь ард түмнээр цөм болгосон хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, бүс нутгийн ялгаа, хот хөдөөгийн ялгаа, орлогын хуваарилалтын зөрүүг ухамсартайгаар идэвхтэй шийдвэрлэж, нийгмийн эрх тэгш, шударга ёсыг ахиулж, хамтын хөгжлийг алхам дараатайгаар биелүүлэх болно. Хамтын цэцэглэлийг биелүүлхэд тавигдах дотоод дүрэм бол хэнд үйлчлэх, хэнд найдах үндсэн шаардлага юм. Хятад улсын хувьд, Хятад маягийн орчин үеийн хөгжлийн замаар замнаж, хамтын цэцэглэлийг биелүүлэх нь ард түмний сайн сайхан амьдралын хэрэгцээг хангах чухал арга зам бөгөөд энэ нь ХКН-ын ард түмнээ дээдлэх засаглалын үзэл баримтлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлажээ.
Хамтын цэцэглэлийг дурдсан нь социализмын орчин үеийн хөгжлийн зам нь хөгжлийн чиг хандлагыг зааж, хүн төрөлхтний хөгжил цэцэглэлийн төлөөнөө орчин үеийн хөгжил шинэчлэлийн замыг хайлтад шинэ хувь нэмэр оруулжээ. Энэ нь хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн замын сонголт олон бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн олон янзат чанартайг тодорхойлжээ.
Хятад маягийн орчин үеийн хөгжил шинэчлэлийн зам нь дэлхийн хөгжилд шинэ шийдэл, сонголтоор хангаад зогсохгүй хүн төрөлхтний шинэчлэлийн онол практикийн нээлт, хамтын хөгжил цэцэгэлд тасралтгүй гүнзгий практик хангаж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн олон талт байдлыг харуулж, мөн дэлхий ертөнцийн олон улс орнуудын орчин үеийн хөгжил цэцэгэллийн арга замыг тэлжээ.
Хүн төрөлхтний бүх аз жаргалыг хөдөлмөр бүтээдэг бөгөөд бүх нийгмийн хамтын хөгжил цэцэглэлийг биелүүлэх нь Хятадын ард түмний тэмцлийн чиг хандлагыг зааж өгсөн юм. Энэ утгаараа Хятад улс хамтын хөгжил цэцэглэлийг эрэлхийлж байгаа нь "Хөгжиж буй орнуудын орчин үеийн хөгжил шинэчлэлийн замыг тэлж, хөгжлөө түргэтгэж, тусгаар тогтнолоо хадгалахыг хүсэж буй дэлхийн улс орон, үндэстнүүдэд шинэ сонголт хангажээ".





























































