”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ард түмэн аз жаргалтай амьдрах нь хүний хамгийн том эрх

Ард түмэн аз жаргалтай амьдрах нь хүний хамгийн том эрх

   Ард түмэн хүний эрхийг бүрэн дүүрэн эдлэх нь хүний нийгмийн нийтлэг зорилго юм. Хятадын Коммунист нам, Хятадын засгийн газар хүний эрхийг хүндэтгэж, хамгаалсаар ирсэн бөгөөд цаг хугацааны урьсгалд, хүний эрхийн хөгжил дэвшлийн тухай гайхамшигт хуудсыг бичсээр ирсэн.

"Хүний эрх бол хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг юм. Энэ нь хүний амь нас, үнэ цэнэ, нэр төрийг хамгаалах, хүн бүр хүний эрхийг эдлэхийг ухамсарлах нь хүн төрлөхтний нийгмийн нийтлэг хүсэл хөөцөлдөл болно. Ард түмний дээд эрх мэдлийг баримталж, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүллийг тэмцлийн зорилго болгох нь цаг үеэс дэлхийн бүх улс оронд хүлээлгэсэн үүрэг хариуцлага юм. "12-р сарын 08-нд Ши Жиньпин дарга 2021 оны өмнөд-өмнөд хүний эрхийн чуулга уулзалтад баяр хүргэсэн захидал илгээж, Хятадын хүний эрхийн үзэл баримтлал, хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах бодит практикийг гүнзгийрүүлэн тайлбарлаж, нийт хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ, олон улсын хүний эрхийн үйлсийн эрүүл хөгжлийг ахиулах эрхэм зорилго, үүрэг хариуцлагыг сурталчилсан байна..

    БНХАУ-ын Коммунист намын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин дарга хүний эрхийг дээдэлж, хамгаалахыг чухалчилж, " Хүн төвтэй", " Ард түмэн эрхэм дээд", “Амь нас эрхэм дээд", "Ард түмний аз жаргалтай амьдрах нь хүний хамгийн том эрх", " Бүх талд чинээлэг амьдрах замд нэг хүн ч дутаж болохгүй", "Хүн төрөлхтний  цогцыг бүтээн байгуулалтыг дэмжих" зэрэг хүний эрхийн анхны, урам зориг өгөх шинэ үзэл баримтлалуудыг тодорхой дурдсан. Хятад улс хүн төвтэй байх зарчмыг баримталж, ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хөгжлөөр дамжуулан хүний эрхийг ахиулж, бүх үйл явцад ардын ардчиллыг ахиулж, хүн төрөлхтний эрх чөлөөтэй, иж бүрэн хөгжлийг ахиулан байж, цаг үеийн чиг хандлагад нийцүүлэн хүний ​​эрхийн хөгжлийн замыг амжилттай нээж, Хятадын хүний ​​эрхийн үйлсийг ахиулахад гайхалтай амжилт гаргана

   Ард түмний аз жаргалтай амьдрах нь хүний хамгийн том эрх гэсэн шинжлэх ухааны нотолгоог Хятадын туршлага бүрэн баталж байна. Хятад улс бүх нам, бүх улс орныг ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулахад дайчилж, хөдөө тосгоны 100 сая орчим ядуу иргэнийг ядуурлаас гаргаж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг хугацаанаас нь 10 жилийн өмнө биелүүллээ. Хятад улс ард түмний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд КОВИД-19 тахал өвчний эсрэг тэмцэлд ард түмэн эрхэм дээд, амь нас эрхэм дээд байх, шинээр төрсөн нярай ч бай, зуун наст ч бай амь нас болгонд анхаарал халамж тавихыг баримталсан байна.

        Хүний эрхийг хамгаалах нь хамгийн сайн зүйл гэж байхгүй, зөвхөн илүү сайн зүйл гэж бий. Өөрийн бодит байдлын үүднээс Хятад улс хөгжлийн явцад хүний ​​эрхийг хамгаалах, дэмжих замыг нээж, дэлхийн ард түмэн өөрсдийн улс орныхоо нөхцөлд тохирсон хүний эрхийн хөгжлийн замыг бие даан сонгох ёстой бөгөөд боломжтой. Хүний үнэ цэнэ, хүний үндсэн эрх, хүний ​​нэр төр нь нийгмийн хөгжил дэвшилд асар их ач холбогдолтойг орчин цагийн хүнд хэцүү үеийг туулсан Хятадын ард түмэн сайн мэдэж байгаа. Шинэ аяндаа Хятад улс Хятадын хүний эрхийн үйлсийг гуйвшгүй ахиулж, олон улсын хүний эрхийн үйлсийн хөгжилд Хятадын хувь нэмрийг үргэлжлүүлэн оруулах болно.

 Нийтлэл: Гэрэлт

Зохиогч: Нийтлэл: Гэрэлт
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:124
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой