”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ширхэг өвснөөс шилдэг үйлдвэр

Ширхэг өвснөөс шилдэг үйлдвэр

    Өвөр Mонголын тал нутаг бол нийслэл Бээжин хот, тэр байтугай Хятадын умард бүх бүс нутгийн экологийн чухал халхавч. Энэ тал нутгийг хамгаалах нь стратегийн чухал ач холбогдолтой томоохон үйл явдал юм. 2014 оны 01-р сард Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ӨМӨЗО-д айлчлах үедээ Өвөр Монгол ийм сайхан байгальтай, ӨМӨЗО-ны бэлчээрийн экологийн орчныг хамгаалах нь бүх үндэстний боловсон хүчин, ард түмний томоохон үүрэг. Экологийн соёл иргэншлийн тогтолцооны бүтээн байгуулалтыг идэвхтэй судалж, ахиулж, үзэсгэлэнт тал нутаг, үзэсгэлэнт Хятад улсыг байгуулахад шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Платформ, технологи, арга хэрэгсэл нь ногоон хөгжлийг хэрэгжүүлэх гол түлхүүр юм.

    05-р сард Мэнцао технологийн судалгааны хүрээлэнд ороход ажилтнууд "Чань Э 5"-аас буцаж ирсэн үрээр тариалсан сансрын үржүүлгийн туршилтын суулгацын ургалтыг шалгаж, бүртгэх ажилд завгүй байлаа. Эдгээр үл анзаарагдам жижиг суулгацуудыг битгий басаарай, тэд Мэнцао судалгааны хүрээлэнгийн судлаачдын шинэ эрдэнэ болох бөгөөд түүний төлөө маш их сэтгэл гарган ажиллаж байна. 

2014 оны 01-р сард ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ӨМӨЗО-д айчлах үеэрээ Мэнцаогийн ногоон байгууламжийн ХХК-д хүрэлцэн ирж, бүс нутгийн экологийн нөхөн сэргээлт, экологийн орчны бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Хүйтэнд тэсвэртэй, ган гачигт тэсвэртэй маш олон төрлийн өвсийг нутагшуулан тариалж, экологийн орчныг сайжруулж байгааг харсан дарга Ши Жиньпин маш их сэтгэгдэл төрсөн.

    Өнгөрсөн найман жилийн хугацаанд Мэнцаогийн ажилтнууд шаргуу хөдөлмөрлөж, үрийн аж үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, олон төрлийн үрийг судлан гаргаж, шинжлэх ухааны судалгааны үр дүнг хэрэглээний практик болгон хувиргаж байна. Одоогийн байдлаар судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг бэлчээр, уул уурхай зэрэг газар нутагт 30 сая мү экологийн орчныг үнэн зөв сэргээхэд ашиглаж байна.

    Мэнцао сүүлийн найман жилийн хугацаанд шинжлэх ухааны судалгааны хөрөнгө оруулалтын эзлэх хувийг тасралтгүй нэмэгдүүлж, өвсний үрийн технологи, экосистемийг нөхөн сэргээх үйлчилгээний салбарт технологийн судалгаа, бүтээгдэхүүний шинэчлэлд анхаарлаа хандуулж, судалгаа, боловсруулалтад хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд экологийн нөхөн сэргээлтийн технологийн хүчийг сайжруулж, ашиглах замаар олон шинэлэг үр дүнд хүрсэн. Одоогийн байдлаар газарзүйн болон экологийн өөр өөр нөхцөлд тохирсон үрийн аж үйлдвэрийн нийт 18 судалгааны хүрээлэнгийн 48000 үр хөврөлийн нөөц, 120000 сорьц, 1.4 сая багц хөрсийг цуглуулсан олон улсын түвшний онцлогтой орон нутгийн ургамлын үр хөврөлийн нөөцийн банк байгуулагдаад байна. Нутгийн ургамлын үр хөврөлийн нөөцийн санд түшиглэн, нутгийн ургамлын үр хөврөлийн нөөцийг хамгаалах, ухах, ашиглах ажлыг тасралтгүй эрчимжүүлж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, генийн үржлийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлж байна. Үүнд 12 төрлийн үрийг сансарт аваачин үржүүлж, үндэсний өвсний үрийн аж үйлдвэр байгуулахыг идэвхтэй сайжрууллаа.

   Мэнцао олон жил хуримтлуулсаны эцэст үр хөврөлийн нөөцийг "хамгаалах, үржүүлэх, сурталчлах" нэгдсэн хэрэглээний системийг амжилттай байгуулж, улс даяар 250 мянган мү тариалангийн талбайг байршуулж, 200 гаруй ургамлыг экологийн нөхөн сэргээлтэд нэвтрүүлж, нутагшуулжээ. Өвс сортын инноваци, материалын шинэчлэл, технологийн шинэчлэл, концепцийн шинэчлэл, механизмын шинэчлэлээр дамжуулан өвсний үндсэн технологийн цуврал системийг бүтээв.

     Нэмж дурдахад, ажлын баг нь өвөрмөц үрийн үйлдвэрлэл, дижитал технологийг ашиглан онцлог шинж чанартай салбаруудын хурдацтай хөгжлийг дэмжиж, экологийн нэмүү өртөгийг тасралтгүй нэмэгдүүлж байна. Өнөөдөр үрийн аж үйлдвэрийн судалгаа, хөгжлийг хурдасгах явцад экологийн мэдээллийг дижитал хэлбэрт шилжүүлж, экологийг нөхөн сэргээх ухаалаг, үр ашигтай аргыг амжилттай судалж чадсан экологийн салбарын ухаалаг биг дата платформыг байгуулжээ. Экологийн хувилбаруудыг нэгдсэн байдлаар ашиглах нь экологийн нөхөн сэргээлт, өвс, малын тэнцвэрт байдал, хөдөө аж ахуйн тусгай бүтээгдэхүүний чиглэлээр үр сонгох, ашиглах асуудлыг шийддэг.

    2012 онд Мэнцаогийн шинжлэх ухааны судалгааны баг бэлчээрийн экологийн том өгөгдөлд тулгуурлан Шилийнгол аймгийн Улгайд ус, хөрс, агаар, ургамал, амьтан, бичил биетний экологийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үүний зэрэгцээ хөрсийг сайжруулах, ургамлын бүлгийг сэргээхэд орон нутгийн тохиромжтой ургамлын төрөл зүйл, олон янзын тарих төлөвлөгөө, гар аргаар хөндлөнгийн оролцоо, байгалийн нөхөн сэргээлт зэргийг хослуулан ашигласан бөгөөд энэ элсэн цөлийн элс, хайргатай газрыг ногоон болгоход хоёр жил зарцуулсан байна.

Ухаалаг экологийн аж үйлдвэрийн том дата платформд нэвтэрч, "юу тарих, хэрхэн тарих" тухай асуувал төлөвлөгөө нь автоматаар гарч ирдэг. Мөн энэ газрын ус, хөрс, агаар, ургамлын экологийн шинж чанар, хууль тогтоомж, солбицол дахь амьтан, бичил биетнийг өгөгдлөөр шинжлэх боломжтой.

   Түүнчлэн Мэнцао мөн “Дижитал үрийн аж үйлдвэрийн том дата платформ”-ыг боловсруулж, ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь дижитал технологи ашиглан газар нутаг бүрийн хөрс, усны үзүүлэлт, ямар төрлийн оригинал үр, одоо тарихад тохиромжтой эсэх, гарал үүслийн үрийг хэрхэн ургуулах, хэрхэн яаж авах вэ гэдгийг харж болдог.

Өдгөө Мэнцао өвсний аж үйлдвэрийн оюуны өмчийн үйл ажиллагааны төвийн бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж байгаа бөгөөд цаашид их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны байгууллагуудтай хамтран үндэсний нөлөө, өрсөлдөх чадвар бүхий өвсний аж үйлдвэрийн инновацийн аж үйлдвэрийн сүлжээг бий болгож, гол технологиудыг бий болгох болно.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:inews.nmgnews.com.cn
Мэдээ үзсэн:266
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой