
Торгон бэлчээр халиурсан тосон намраар хүн ард нь тайван амгалан, тариан түрүү найган ганхаж, өвс бэлчээр сахлаг намаржиж, тариаланчид маань алтан намрын нар тунарсан сайхан өдрүүдтэй уралдан, унасан малгайгаа авах завгүй ургацаа хураана.
Энэ жил "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн эхний жил бөгөөд ядуурлаас ангижруулах үр дүнг бэхжүүлэх, өргөжүүлэх, хөдөө тосгоны сэргэн мандалтыг үр дүнтэй холбох чухал жил. Мөн хөдөө аж ахуйн ургац хураахад онцгой ач холбогдолтой бөгөөд "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-нд сайн эхлэлийг тавих, эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийг дэмжих, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход хүчтэй дэмжлэг үзүүлэх болно.
Холбогдох мэдээллээр энэ жил намрын үр тарианы оргил үед 175 орчим тэрбум килограмм ургац авах төлөвтэй байгаа нь өмнөх оны мөн үеэс 10 орчим тэрбум килограммаар нэмэгдсэн байна. Зуны үр тарианы ургацад үндэслэн намрын үр тариа дахин их ургац авах төлөвтэй байгаа юм. Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны шинэчлэлийн аянд Хятадын газар нутагт тансаг ургацын байдал үргэлжлэн, өндөр чанартай хөгжлийн замыг замнах болсон байна.
Хятадын намрын үр тарианы ургац хураалт жилийн нийт үр тарианы 75 хувийг эзэлдэг. Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны хөдөө аж ахуйн байдлын хамгийн сүүлийн үеийн мэдээгээр гамшигт нэрвэгдсэн газар нутгийг эс тооцвол Хятадын ихэнх хэсэгт намрын үр тарианы ургац өмнөх жилийнхээс илүү сайн байна.
Хятадад хойд зүгээс урагш өргөн хүрээг хамарсан олон төрлийн намрын ургац бий. Хятадын Зүүн хойд хэсгийн үйлдвэрлэлийн үндсэн талбай нь үндэсний намрын үр тарианы талбайн 35 хувийг эзэлдэг. Энд байгаа тутарга, эрдэнэ шиш нь боловсорч гүйцсэн хугацаандаа оржээ. Хатан гол, Хуайхэ голын намрын үр тарианы талбай нь үндэсний намрын үр тарианы талбайн 27 хувийг эзэлдэг. Одоо мөн л боловсорч гүйцэх үе рүү аажмаар орж байна. Өмнөд нутаг үндэсний намрын үр тарианы талбайн 30 хувийг эзэлдэг. Одоогийн байдлаар тутарга нь ид цэцэглэж байна.
Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны хөдөө аж ахуйн байдлын хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Хятадын намрын үр тарианы 15.7 хувийг хурааж авсан нь өмнөх оны мөн үеийнхтэй адил байгаа юм.





























































