Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Сайхан амьдралын хандлага- чанартай амьдрал

Сайхан амьдралын хандлага- чанартай амьдрал

 

"Чанартай амьдрал" гэдэг ойлголт өмнө нь олон нийтийн анхааралд төдийлөн тордоггүй байлаа. Чанартай амьдрал гэж ямар амьдрал байдаг вэ? Энэ чухам юу гэсэн үг вэ? Иргэдийн амьжиргааг цаашид хэрхэн сайжруулах вэ? Хятад улс "Экологийн тэргүүлэх чиглэлийг даган мөрдөж, чанартай хөгжлийг ахиулж, чанартай амьдралын органик хослолыг бий болгож, бие биенээ нөхнө" гэдгээ тодорхой илэрхийлсэн.

Чанартай амьдрал бол хүмүүсийн сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийн төвлөрсөн илэрхийлэл юм. Энэ бол эдийн засгийн хөгжлийн үндсэн дээр бүх хүмүүсийн хөгжин цэцэглэж буй шинэ амьдрал. Баялаг материаллаг ба оюун ухааны хувьд өнгө солонгорсон тансаг шинэ амьдрал юм. Материаллаг ба оюун ухааны соёлыг сайн хөгжүүлж, сайжруулж гэмээнэ хүмүүсийн ерөнхий хөгжил, нийгмийн ерөнхий дэвшлийг тусгахыг зорьж байгаа мөнөөх чанартай амьдралд хүрч чадна.

Чанартай хөгжил нь хүмүүсийн өдөр ирэх тусам нэмэгдэж буй чанартай амьдралын эрэлт хэрэгцээг хангаж, хүмүүсийн чанартай амьдралын шинэ хэрэгцээг бий болгож, удирдан чиглүүлдэг. Энэ бол чанартай амьдралыг бий болгох үндсэн арга зам.Зөвхөн чанартай хөгжлийг ахиулж, хүмүүсийн сайн сайхан амьдрах эрэлт хэрэгцээг хязгаарлаж буй зөрчилдөөн, асуудлыг үр дүнтэй шийдвэрлэн байж олон талт, олон түвшний, олон төрлийн чанартай амьдралыг ард түмэнд бий болгож чадна.。

Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд хямд бүтээгдэхүүн болон  түүний үйлчилгээний хангалт хэт их, дунд, өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн болон үйлчилгээ хангалтгүй байна. Үүний зэрэгцээ өндөр хэрэглээ, утаа ялгаруулалт их, бага үр ашгийн үйлдвэрлэл түгээмэл хэвээр байна. Тэдгээрийн олонх нь үйлдвэрлэлийн хэрэгцээний илүүдэлтэй. Энэ нь хүмүүсийн хэрэгцээний шинэ өөрчлөлтөд зохицохгүй байна.Үйлдвэрлэлийн өөрчлөлт, шинэчлэлтийг түргэсгэж, хөгжлийн хэлбэрээ эрс өөрчилж, чанартай хөгжлийг дэмжин, эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр, уялдаа холбоог илүү өндөр түвшинд хүргэх замаар л хүмүүсийн чанартай амьдралын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тасралтгүй хангаж чадна.

Хятадын эдийн засаг хурдтай өсөлтийн үе шатнаас чанартай хөгжлийн үе шат руу шилжсэн. Энэ бол мөн хүмүүсийн чанартай амьдралыг бүх тал дээр бүтээсэн үе шат юм. Бид чанартай хөгжлийг атган, чанартай амьдралыг бий болгоход анхаарлаа төвлөрүүлж, үзэл бодлоо чөлөөлөн, үзэл баримтлалаа шинэчилж, хүлээснээс ангижран, чанарын болон үр ашгийн өөрчлөлт, эрч хүчний өөрчлөлтийг түргэсгэж, чанартай хөгжлийн явцад шинэ замыг бий болгохыг хичээн ажиллаж, иргэдийн чанартай амьдралын хэрэгцээг тасралтгүй хангах болно.

Эцэг эхчүүд хэтэрхий өндөр үнэтэй зүйлээс татгалздаг нь эгэл боргилыг эрхэмлэн, тансаглах, үрэлгэн байдлыг эсэргүүцдэг гэдгийг бид ойлгох ёстой. Тэд амьдралаас хэрхэн таашаал авахаа мэддэггүй гэсэн үг биш, харин ч амьдралыг маш их дээдэлдэг. Тэд эв эетэй, эгэл бор хэрнээ их хайраар дүүрэн амьдралыг сэтгэлээрээ бүтээсэн байдаг. Тэд үргэлж өглөө эртлэн босож шинэ өдрийн цэвэр агаарыг мэдэрдэг, тэд гэрээ хэзээд цэвэр цэмцгэр байлгадаг. Энэ бол жинхэнэ чанартай амьдрал.

Зохиогч:Б. ХУРЦ
Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:solongo
Мэдээ үзсэн:638
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7