
Хятадын соёл иргэншлийн үндэс суурь – Тариалангийн соёл
Хятадын соёл иргэншлийн үндсэн ачаалагч – Хөдөө орон нутаг
Хөдөө орон нутгийг хөгжүүлэхийн тулд хөдөө тосгоны соёл иргэншлийг хүндэтгэх ёстой. Хятадын өргөн уудам нутаг дэвсгэр дээрх атга өвс, чимх шороо бүхэнд тариалангийн соёл уусан шингэж, аугаа их Хятадын соёл иргэншлийг тээж төлжүүлж байдаг. Хөрс шороонд уусан нэвчиж, хөдөө нутагт үндсээ хатгасан соёлын нөөцийг утга урлаг, уран санаа бүтээлч аргаар сэргээн хөгжүүлснээр хөдөө тосгон, хот айл даган хөгжих асар их боломжтой.
Урлаг соёлоор хөдөө орон нутгийг хөгжүүлэх загвар нь өнөөдөр гэхэд тодорхой хэмжээгээр газар авч эхэлсэн. Зарим бүс нутгууд хөдөөгийн иргэдийн гарын ур, урлагийн мэдрэмжийг боловсруулахаар дамжин эдийн баялаг, ухааны баялгийг зэрэг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа бол зарим газар хөдөө тосгоны өнгө төрхийг сайжруулах, үзэсгэлэнт хөдөө орон нутгийг бүтээн байгуулахад урлаг соёлын бүтээлч сэтгэлгээг ашиглаж байна. Харин зарим нутагт хөдөөгийн иргэдийг гар урлалын бүтээгдэхүүн боловсруулахыг дэмжиж, орон нутгийн өвөрмөц гар урлалын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байна.
Урлаг хөдөө нутгийн гадаад төрхийн гоо сайханд үйлчилдэг төдийгүй, иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх мэдрэмжийг дээшлүүлэхэд хөшүүрэг болдог. Урлаг, амьдрал хоёрыг нэгтгэж чадвал ард иргэдийн аз жаргалын мэдрэмж даган нэмэгдэнэ.
Урлаг, уран сайхны аргыг хөдөө орон нутгийн хөгжилд ашиглах нь хөдөө орон нутгийн ёс заншил, соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ахиулахад чухал ач холбогдолтой. Урлагаар хөдөө орон нутгийг хөгжүүлэхийн утга учир нь урлагийн үзэл баримтлал, дизайны сэтгэлгээ, дизайны арга, дизайны соёлын тусламжтайгаар хөдөө тосгоны иргэдийг байлдан дагуулахад оршиж буй. Хөдөө тосгоны иргэд эзэн хүний хувиар бүтээн байгуулалтын бүх үйл явцад оролцсоноор хөдөө орон нутгийн хөгжил дэх урлагийн оролцоо нь үнэ цэнээ тодруулж чадна.
Хөдөө орон нутгийг хөгжүүлэх явцад урлаг соёл чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Оюун санааны түвшингээс авч хэлэхэд урлаг нь хүмүүсийн дотоод хүчин чадлыг сэргээж чаддаг. Харин материаллаг түвшингээс үзэхэд урлаг үүдэн бүтээгчийн дүрээр урлагийн янз бүрийн арга барилыг зохих үйлдвэрлэлийн салбарт нэгтгэн, эдийн засгийн шинэ өсөлтийг бий болгож чаддаг.
Урлагаар хөдөө орон нутгийг хөгжүүлэхийн гол цөм нь ард иргэдийг орчин үеийн хөгжилд чиглүүлэн удирдахад оршиж буй. Үүний улмаас хөдөө орон нутгийг ядуурлаас бодитоор ангижруулж чадна. Урлагаар хөдөө орон нутгийг хөгжүүлэхийн нэг зорилго нь ядуурлыг бууруулах, өөр нэг зорилго нь соёлын өөрчлөлтөд чиглэдэг. Хөдөө орон нутгийн соёлын шинэ загварыг бүтээж, уламжлал, шинэчлэлийг уялдуулснаар хөдөө орон нутгийн хөгжилд шинэ хүч чадлыг бий болгож болно.
Ирээдүйд урлагийг хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтад ашиглахдаа уугуул соёлын уламжлал, бүс нутгийн соёлын сэтгэлгээг хүндэтгэсний суурин дээр орчин үеийн элементүүдийг уусган шингээж, шинэ цаг эриний шинэ соёлыг бүтээн, хөдөө орон нутгийн шинэ хэв маягийг бий болгоход хувь нэмэр оруулах ёстой.





























































