Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Онгон дархан байгаль үнэлж баршгүй үнэт баялаг гэдэг ойлголт тал нутгийн экологийг шинэ дүр төрхтэй болгоно

Онгон дархан байгаль үнэлж баршгүй үнэт баялаг гэдэг ойлголт тал нутгийн экологийг шинэ дүр төрхтэй болгоно.

    Энэ он гарснаас хойш CCTV, ӨМӨЗО-ы телевиз болон хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл бодит бичлэг ашиглан Өвөр Монголын тал нутаг эрч хүчээр дүүрэн байгааг дэлхий нийтэд мэдээлэв. Энэ бол Өвөр Монголын 24 сая иргэд экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн замналыг тууштай баримталж, онгон дархан байгаль үнэлж баршгүй үнэт баялаг гэдэг баримтлалыг хэрэгжүүлснээр үнэхээр сайхан дүр төрхийг бий болгосон юм.

    БНХАУ-ын Коммунист намын 18-р их хурлаас хойш ӨМӨЗО-ы Намын хороо, засгийн газар онгон дархан байгаль үнэлж баршгүй үнэт баялаг гэсэн үзэл санааг хэрэгжүүлж, экологи, байгаль орчныг хамгаалах олон төрлийн бодлогыг шат дараатайгаар өндөр чанартай хэрэгжүүлж байна. Мөн чанарын шаардлага хангаагүй, бохирдол ихтэй, эрчим хүч хэрэглэдэг жижиг, дунд үйлдвэрүүдийг олноор нь цуцалж, эрчим хүчний томоохон, дунд үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүллээ. Хэрэглээний аж ахуйн нэгжүүд технологийн шинэчлэл хийж, "Хог хаягдлыг эрдэнэс болгох" технологийн өөрчлөлтийг хэрэгжүүлж байна. Нуур, тариа, ой мод, өвс, элсэнд иж бүрэн менежментийг нэмэгдүүлж, экологийн орчин шат дараатай сайжирч, хүрээлэн буй орчин цэвэр болжээ. Хөлөн нуур, Улаансухай, Дайхай нуурын ус нэмэгдэн, усны чанар бас сайжирчээ. Нүүдлийн шувууд наашлан нуур усны тансаг үнэрт тавтай саатаж, тал нутгийн байгальд онцын гоё үзэмж нэмэрлэнэ.

    Нэгэн цагт муудсан бэлчээрийн экологид“тариалангийн газрыг ой болгох, тариалангийн талбайг бэлчээрт эргүүлэн өгөх”, “нэг газар нэг бодлого”, “булах, дүүргэх, өсгөх, хамгаалах, тарих” зэрэг зорилтот нөхөн сэргээлт, сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр аргал угалз, бүргэд шонхор, хээрийн чоно зэрэг ховор амьтад дахин бэлчээрт эргэн ирж, бэлчээрт тоглодог болжээ. Хөх тэнгэр хөхөмдөг уулс шинэ өнгө төрхтэй болж, тал нутагт амь амьдрал бялхаж байна.

    Их Хянган даваа, цэлгэр талын тал нутаг хонь мал бэлчин, агаар тэнгэр нь цэлмэг, уул ус нь тунгалаг болж, тал нутгийн экологи онцын сайхан дүр төрхөөр гялалзана.

Зохиогч:Фань Лижюнь
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:603
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7