Цар тахлаас үүдэлтэйгээр дэлхийн улс орнуудын аж үйлдвэрлэл “царцсан” байдалтай байсан бөгөөд зах зээлийн эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээ ч үүнээс улбаалан тасалдсан. Цар тахал дэгдсэн хамгийн хүнд хэцүү үед зөвхөн эмнэлгийн нөөцийн эрэлт хийгээд нийлүүлэлтийг хангах нь бүх улс орнуудын үйлдвэрлэлийн гол зорилго болоод байсан юм.
2020 оны 02-р сарын 03-ны өдөр БНХАУ-ын Засгийн газраас цар тахлыг тогтоон барьж, цаашид сэргийлэх, хяналт тавих ажлыг сайтар хийсэнд суурилан төрөл бүрийн үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдийг эргэн сэргэхэд анхааран ажиллахаа мэдэгдсэн юм. Тодруулбал “Олон талаар зохион байгуулалт хийж дэмжлэг үзүүлэн” хэмээн санал болгон 2020 оны 03-р сарын 04-ний өдөр Засгийн газар “Цар тахлын байдлаар бүсчлэн ангилан үйлдвэрлэлийг сэргээхийг дэмжинэ” гэж онцолсон. Үргэлжлүүлэн 2020 оны 04-р сарын 08-ны өдөр Засгийн газар анх удаа "Тал бүрээр ажил, үйлдвэрлэлийг сэргээхэд бүрэн дэмжлэг үзүүлэх" санал гаргасан байна. Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Төв хорооны Улс төрийн товчоо хуралдаж “Улс орон даяар ажил, үйлдвэрлэл сэргэх нь ойртож, хэвийн хэмжээндээ хүрч байна” хэмээн мэдээлсэн билээ.
БНХАУ цар тахлыг тогтоон барьж чадсан улмаар үйлдвэрлэл сэргэн, зах зээлийн эрэлт хэрэгцээ өмнө нь байгаагүй түргэн хугацаанд нэмэгдэж мөн үүнээс улбаалан Хятадын аж үйлдвэрүүд үйлдвэрлэлээ хурдтай нэмэгдүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан хамгийн шилдэг шинэ технологиор ажиллаж эхэлсэн байна.
Синьхуа агентлаг "Гэрлийг хөөх...Энэ бол Хятадын үйлдвэрлэлийн хурд юм" хэмээх нийтлэлдээ БНХАУ-ын үйлдвэрлэлийн ухаалаг, автомат төхөөрөмжийн талаар тэмдэглэсэн байдаг. Хятадын брэнд спорт хувцас нь үйлдвэрлэх цехэд автомат төхөөрөмжөөр үйлдвэрлэгдэж байна. Тухайлбал загварын зургийн дагуу хувцасны хэсгүүдийг нарийн эсгэж, өлгөх, оёх, нугалах, индүүдэх гэх мэт үйлдлүүд автоматаар гүйцэтгэгдэж, эсгэхээс эхлээд иж бүрэн хувцас бэлэн болох хүртэлх шат дамжлага дунджаар нэг, хоёр л минут зарцуулдаг болоод байна. Мөн хэдхэн секундэд бүтээгдэхүүн нь ухаалаг төхөөрөмжөөрөө уншигдан шошго хадагдан агуулахад шилжинэ.
БНХАУ-ын хувцасны үйлдвэрлэлийн чухал хот болох Фүжянь мужийн Жиньжян хотын томоохон үйлдвэрүүд бүгд энэ хурдаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
Үйлдвэрлэлийн дамжлага болон ухаалаг өөрчлөлт хөгжлийг тогтвортой ахиулснаар Хятадын үйлдвэрлэлийн хурд, чанар, эрсдэлээс хамгаалах чадвар нь мөн тасралтгүй сайжирч байна. "Made in China" нь хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөөх эрэлт хэрэгцээний дагуу тасралтгүй төгөлдөржиж байна.
Миний бие олон жилийн өмнө Монгол Улсад ажиллаж байх үед Монголын зах зээлд "Made in china" нь хямд үнэтэй,чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнтэй ижил утгатай байсан. Магадгүй зөвхөн Монголд биш дэлхийн олон ч улс орнуудад тэгж санагддаг байсан биз. Харин өнөөдөр Хятадын үйлдвэрлэл тасралтгүй шинэчлэгдэж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ чанараа сайжруулахад бүх хүчээ гаргаж энэ нь үр дүнд хүрч байна. Бүтээгдэхүүний хувьд “Мade in china” нь сайн чанарын найдвартай бүтээгдэхүүн болж эхэллээ.
Тийм ээ... ХКН-ын XVIII их хурлаас хойш үйлдвэрлэл нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэл улам ахиж, Хятадын үйлдвэрлэлийн олон гол салбар дэлхийд тэргүүлж, олон тооны дээд зэрэглэлийн брэндүүд дэлхийд гарч, Хятадын аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар дэвжин дээшилсээр байна.





























































