БНХАУ-ын Төрийн хэвлэл мэдээллийн хэвлэлийн газар болон Монгол Улсын Соёлын яам хоёр улсын хооронд сонгодог бүтээлээ харилцан орчуулан хэвлэх санамж бичиг"-т 06-р сарын 24-нд гарын үсэг зурсан байна. Санамж бичгийн дагуу Хятад, Монгол хоёр улс ирэх таван жилд хоёр орны сонгодог 50 бүтээлийг хамтран орчуулж хэвлэн нийтлэхээр болжээ.
Ийнхүү БНХАУ, Монгол Улс сонгодог бүтээлээ харилцан орчуулж хэвлүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурж хэрэгжүүлснээр хоёр орны ард түмэнд оюун санаа, соёлын шилдэг бүтээгдэхүүнээ зориулах боломж нээгдэж байгаа юм. Түүнчлэн хоёр улсын ард түмэн бие биеийнхээ гайхалтай соёлыг ойлгон үнэлж, хоёр орны соёлын солилцоо, соёл иргэншлийн харилцан суралцах үйлсийг улам ахиулах давуу талтай.
Аливаа хоёр улсын найрамдал тухайн хоёр орны ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөл дээр оршин тогтнодог. Хоёр улсын ард түмэн хоёр орны сонгодог бүтээлийг уншаад Хятад, Монголын утга соёлын гайхамшиг хийгээд хоёр орны ард түмний аж амьдрал, зовлон жаргал, хүсэл мөрөөдөлтэй гүнзгий танилцах боломж юм.
БНХАУ болон Монгол Улсын харилцаа амжилттай хөгжиж байгаа нь хоёр орны үе үеийн удирдагчид төдийгүй хоёр орны ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, соёл боловсрол, утга зохиолын салбарын мэргэжилтэн боловсон хүчний оруулсан чухал хувь нэмэртэй шууд холбоотой байдаг билээ.





























































