ХКН болон БНХАУ-ын үндэстнүүдийн ард түмний шантралгүй тэмцлээр бид эхний 100 жилийн тэмцлийн зорилгоо биелүүлж, Хятад оронд бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулан, туйлын ядуурлын асуудлыг түүхэн байдлаар шийдвэрлэж, орчин үеийн хүчирхэг социалист гүрнийг бүх талаар цогцлоох хоёр дахь 100 жилийн зорилт руу явж байгааг энд миний бие ХКН, ард түмний нэрийн өмнөөс тунхаглаж байна гэж дарга Ши Жиньпин ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх үеэр хэлсэн юм. Энэ нь Хятадын үндэстнүүдийн түүхэн дэх агуу их хөшөө болон сүндэрлэжээ.
Одоогоос 100 жилийн өмнөх хуучин Хятад улс уул ус нь үзэмж муутай бөгөөд иргэдийн амьдрал нь туйлын ядуу байлаа. Идэх, өмсөх асуудлаа шийдэж чадахгүй байсан хүмүүс цөөнгүй олон байв. Өнөөдрийн Хятад орон хөгжлийн эринд гавшгайлж явна. Эдийн засгийн ерөнхий орлого их наяд юанийг давсан бөгөөд хүн нэг бүрт ногдох дундаж орлого 10 мянган ам.долларыг давжээ. ХКН-ын удирдлагаар Хятадын эдийн засгийн хөгжил түүхэн үсрэлт хийсэн юм. 1.4 тэрбум Хятадын иргэд “өлсч, даарах” асуудлыг эцэслүүлэн, чинээлэг нийгмийн бүх талаар бүтээн байгуулах агуу их амжилтад хүрчээ.
“Чинээлэг нийгэм”-ийг Дэн Шяопин XX зууны 70-аад оны сүүл, 80-аад оны эхээр Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөхдөө дурдсан стратегийн санал юм. Хятадын онцлогтой социализмыг бүтээн байгуулах ажил гүнзгийрэхийг дагаад агуулга, ач холбогдол нь тасралтгүй хөгжин баяжсаар байна. ХКН-ын XIII их хурлаар XX зууны сүүлч хүртэл иргэдийн амьдралыг чинээлэг нийгмийн хэмжээнд хүргэх зорилтыг “Гурван алхам” стратегийн хоёр дахь алхамд оруулжээ. Намын XVI их хурлаар эдийн засаг, улт төр, соёл зэрэг салбарт чинээлэг нийгмийн бүх талаар бүтээн байгуулах зорилтыг тогтоосон юм.
Намын XVIII их хурлын ажлын тайланд “Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах” алсын зорилтоо “Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах” бодит зорилго болгон шинэчилж, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологи зэрэг таван салбарын хөгжилд чинээлэг нийгмийг бүтээн байгуулах хөгжлийн зорилгоо тогтоожээ. Намын XIX их хурлын ажлын тайланд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах нь ХКН-ын нэгдүгээр зуун жилийн хөгжлийн төлөвлөлт байв. Улмаар “Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөж түүхийн хяналт шалгалтыг туулж чадсан юм.
Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсан нь ХКН-ын 100 жилийн тэмцлийн үр дүн. Намаас ард түмнийг удирдан дагуулж, 100 жилийн турш шаргуу тэмцэж, шаргуу хөдөлмөрлөсний содон бүтээл бөгөөд ХКН-ын агуу их ач гавьяа юм.





























































