Хятад улсын дарга Ши Жиньпин онцлохдоо "Иргэдийн эрүүл мэнд бол үндэсний хөгжил дэвшил болон төр гүрний баян хүчирхэг байхын чухал тэмдэг, мөн ард иргэдийн хамгийн том хүсэл тэмүүлэл юм".
ХКН-ын XVIII хураас хойш Хятад улсын дарга Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын төв хороо иргэдийн эрүүл мэндийн асуудлыг стратегийн чухал байранд үзэж ирсэн юм. Эрүүл Хятад улсыг цогцлохыг улсын стратеги болгон шинэ цаг эриний Хятад улсын онцлогтой эрүүл мэндийн өөрчлөлт хөгжлийн замдаа орж, 1.4 тэрбум гаруй Хятадын ард иргэдийг эрүүл мэндийн замд хөтөлж байгаа билээ. “Ард түмэн эрхэм дээд, амь нас эрхэм дээд” энэ бол том гүрний удирдагчдын уриа аж.
ХКН-ын XVIII хурлын дараа Хятад улсын дарга Ши Жиньпин эрүүл Хятад улсыг бүтээн байгуулах, нэгэн зууны турших хүнд сэдэв болох эмнэлгийн өөрчлөлтийг шийдэх төслийг үүрэг болгосон байдаг. Жишээ нь орчин үеийн эмнэлгийг ажиллуулах, туршилтын журмын 20 мужийн улсын эмнэлгийн төвөөс 1000 шяний зэрэглэлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ төслийг ажиллуулсан, 72 том хэмжээний цар тахлын эсрэг ажиллах сууринг байгуулах хүртэл маш олон тулгамдсан асуудлуудыг шийдсэн билээ.
XIII сонгуулийн бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны 35 дэх хурлаар 06-р сарын 24-ны өдөр шинээр засвар оруулсан биеийн тамирын хуулийг баталгаажуулсан байна. 2023 оны 01-р сарын 01-нээс эхэлж сургуулиуд тогтоолын дагуу биеийн тамирын хичээлийг орох ба энэхүү цагийг бусад байдлаар ашиглахыг зөвшөөрөхгүй, сурагчид сургуульдаа өдөр болгон дор хаяж 1 цагийн биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхийг хангана. Сургууль нь жил болгон дор хаяж нэг удаа сургуулийн хэмжээний биеийн тамирын наадам зохион байгуулах бөгөөд биеийн тамирын хичээлийг дунд сургууль, ахлах сургуулийн төвшин тогтоох шалгалтад оруулах болно.
Хүн эрүүл байхын тулд зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, эрүүл зөв хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнд орох ёстой. Ялангуяа сургуулийн насны хүүхдүүд биеийн тамираар хичээллэх нэн даруй шаардлагатай. Ирээдүй хойч үеийн эрүүл иргэн бүрийн төлөө Хятад улс энэхүү бодлогыг хэрэгжүүлээд байгаа юм.
Өнөөдрийн Хятад улс дэлхийн хамгийн том суурь эм эмнэлгийн баталгааны торыг ажиллуулаад 1.36 тэрбум иргэдийг хамарч байна.
Эмнэлгийн даатгалыг хот хөдөө орон нутагт бүрэн хамруулж, төлбөрийг цайруулан буцаах, цайруулж болох цар хүрээг тэлнэ. “XIV дэх таван жил”-ийн хугацаанд Хятад улсын иргэдийн дундаж наслалт 1 насаар нэмэгдэж 78.3 насанд хүрэхийг төлөвлөж байна.
Аль ч улс оронд эрүүл мэндийн асуудлыг улсын чухал бодлогод оруулж байдаг. Монгол Улсын эрүүл мэндийн тухай хуульд зааснаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн ардаа хүргэж байна. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг анх 2001 онд өнөөгөөс 22 жилийн өмнө баталж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх чиглэлийн үндэсний олон арван хөтөлбөр, стратеги хэрэгжүүлсээр ирлээ. Тухайлбал эрүүл ахуйн тухай хууль 2016 онд батлагдсанаар хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ. Энэ цаг үед нийгмийн эрүүл мэндийн хууль, эрх зүй, бодлогын шинэчлэл хийгдэж, хүн амаа аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад илүү анхаарал хандуулж, нийтийн эрүүл мэндийг бүх төвшинд хөгжлийн цөмөө болгон ажиллаж байна.





























































