2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хонконг эх орондоо нэгдсэн 25 жилийн ой тохионо. Хонконг 1997 онд эх орондоо нэгдсэнээс хойш Хятадын Төв Засгийн газрын хүчтэй дэмжлэгээр улс төр тогтвортой, эдийн засаг хөгжсөөр ирлээ. Өнгөрсөн 25 жилийн туршид "Нэг улс, хоёр систем" хэмээх агуу их үзэл баримтлал Хонконгт амжилттай хэрэгжсээр ирсэн. Төв Засгийн газрын баримталж буй "Нэг улс, хоёр систем", "Хонконгчууд Хонконгоо удирдах" чиг хандлага, үндсэн хууль, тулгуур хуулийн дагуу ажиллаж ирсэн. Энэ нь Хонконгийн хөгжил, тогтвортой байдлын үндсэн баталгаа болж байгаа юм байна.
ХКН-ын XIX их хурлын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ:
- "Нэг улс, хоёр систем" нь Хонконг, Макаогийн түүхэнд үлдэж буй асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн шийдэл бөгөөд Хонконг, Макаогийн урт удаан хугацааны харилцааг хадгалах хамгийн сайн тогтолцоо гэдгийг баримт нотолж байна гэсэнчлэн Хонконгийн өнөөдрийн хөгжил үүний гэрч баримт болж байна.
Мөн 2021 оны 12 дугаар сард Хятадын төрийн зөвлөлөөс "Нэг улс, хоёр систем"-ийн нөхцөл дэх "Хонконгийн ардчиллын хөгжил" цагаан ном нийтэлж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн ардчилал үүсэж хөгжсөнийг бүх талаар эргэцүүлж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн ардчиллын хөгжлийн талаарх Төв Засгийн газрын зарчимт байр суурийг илүү тодорхойлсон байна.
Хонконг эх орондоо буцаж ирсний 25 жилийн ой энэ онд тохиож байгаа тул саяхан Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн гүйцэтгэх захирал Кэрри Лам хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө "Сүүлийн 25 жилийн хугацаанд Хонконгт "Нэг улс, хоёр систем" амжилттай хэрэгжиж байна. Өнөөгийн Хонконг тогтвортой, цэцэглэн хөгжиж буйг бид харж байна. Мэдээжийн хэрэг өнгөрсөн таван жилд, өөрөөр хэлбэл миний бүрэн эрхийн таван жилийн хугацаанд бид зарим нэгэн асуудалтай тулгарсан. Эдгээр асуудлууд бидэнд "Нэг улс, хоёр систем"-ийн үзэл санааг илүү сайн ойлгуулж, Хонконг "Нэг улс, хоёр систем"-ийн зөв зам руугаа буцлаа. Энэ нь тухайн үеийн "Нэг улс, хоёр систем"-ийн анхны зорилгод бүрэн нийцэж байна" гэжээ.
Өнөөдрийн Хонгконг өнгөрсөн үеийнхээс илүү тогтвортой байгаа нь дамжиггүй. Мөн сүүлийн жилүүдэд Хонконг болон эх хуурайн олон газруудын хүмүүнлэгийн харилцаа нэмэгдэхийг дагаад иргэдийн нийгэм, соёл, амьдралын хэв маяг зэрэг олон талын ойлголт сайжирч, хүмүүсийн харилцаа ч ойр дотно болж байна. Иймээс бид Хонконгийн хойшдын хөгжилд бүрэн итгэлтэй байх болно.