Байгаль орчин экологийн хамгаалалт нь бүх хүн төрлөхтний хамтын хүчинд түшиглэх нь жам ёс. Гэвч зөвхөн хүмүүсийн ухамсарт түшиглээд л болох зүйл биш. Хамгийн чухал нь нийгэм нийт, улс гэрийн хүчинд түшиглэх хэрэгтэй юм байна. Өөрчлөлт шинэчлэлээс хойш Хятадын эдийн засаг асар ихээр хөгжиж, Өвөр Монгол байгалийн нөөц баялагт түшиглэн Хятадын эдийн засгийн хурдын хувьд хэсэг хугацаанд тэргүүн байранд орсон ч экологийн эвдэгдэл маш их, байгаль орчны бохирдлын асуудал тулгарсан байна. Намын XVIII их хурлаас хойш ялангуяа дарга Ши Жиньпин “Онгон дагшин уул ус нь үнэлж баршгүй үнэт баялаг” хэмээх экологийн чухал үзэл баримтлалыг дурдсан нь Хятадын экологийн хамгаалалтад чухал нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.
Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны Баян-Өндөр суурингийн Гогостой Хань уул нь улсын зэрэглэлийн хамгаалалтын орон, дэлхийн хөдөө аж ахуйн соёлын өвд бүртгүүлсэн нь Өвөр Монголын экологийн хамгаалалтын нэгэн гялалзсан амжилт юм. Тус нутаг нь бэлчээрээ уугуул хэвээр нь хамгаалж чадсан чухал шалтгаан нь:
Нэг. Нам засгаас хүчтэй хэрэгжүүлж буй экологийн хамгаалалтын төрийн бодлогоос шалтгаална. Сүүлийн хэдэн жилд ялангуяа дарга Ши Жиньпиний экологийн хамгаалалтын тухай чухал ярианаас хойш нам засгаас малчдад нутаг бэлчээрийн нөхвөр мөнгө, малын үүлдэр сайжруулах, хашаа саравчийг засан шинэчлэх зэрэг төрийн бодлого хэрэгжүүлснээр малчид малын тоо толгой хөөцөлдөж байснаасаа малын үүлдрийн чанарыг илүү анхаарах болж, малчдын орлого нэмэгдсэнээр барахгүй нутаг бэлчээрээ хүчтэй хамгаалж чадсан байна.
Хоёр. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн амьдралын хэлбэрийг хамгаалж баримталснаас шалтгаална. Тус нутгийн малчид өөрийн хувьчилсан нутаг бэлчээрээ хашаалж, хашаалсан бэлчээрт хорьж тэжээсэн биш, харин багийн нэгдсэн төлөвлөлтийн дагуу зусланд гарч, намар болоход өвөлжөөнд буудаг байна. Үүнчлэн тус нутгийн малчид нам засгийн удирдлагын дагуу уурхай малтан аж ахуйн үр ашгийг хөөцөлдсөн биш харин уламжлалт нүүдлийн мал аж ахуйн амьдралаа үеийн үед уламжилж, нутаг бэлчээрээ уугуул хэвээр нь хамгаалж чадсан төдийгүй чинээлэг амьдралд хүрч чадсан байна.