”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Чинхуад орох чухал, ар гэртээ хариуцлагатай байх бүр чухал

Чинхуад орох чухал, ар гэртээ хариуцлагатай байх бүр чухал

    Ирээдүй ба хариуцлагын өмнө сонголт хийхдээ хүн бүр гарцаагүй нарийн судалж нухацтай ханддаг. БНХАУ-ын элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр гарсан нэгэн сэтгэл хөдөлгөм бодит түүх өнөөдөр ам дамжин хүн ардын хүсэл зоригийг бадраах сайхан яриа болон уламжлагдаж байна.

    Хүнань мужийн нэгэн тосгонд төрж өссөн Ли Жиньшань өнгөрсөн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаар 239 хувь авч, их муу дүн аван багш болон найзуудынхаа итгэлийг хөсөрдүүлжээ. Ли Жиньшань харин дүнгээ хараад ямар ч сэтгэлийн хөдлөл гаргалгүй хөлсний ажил хийж эхэлжээ. Ангийнх нь багш нь түүний энэхүү байдлыг хараад маш их гайхаж байлаа. Энгийн үед түүний сурлага маш сайн байдаг. Чинхуа Их Сургууль эсвэл Бээжин Их Сургуульд орж суралцах хүсэл мөрөөдөлтэй байсан тэрээр шалгалтад яагаад ийм муу дүн авсан гэдгийг багш нь их гайхсан юм. Тэгээд багш нь тухайн үеийн шалгалтын камерийг үзээд сая олж мэджээ. Ли Жиньшань гурван төрлийн шалгалтдаа зөвхөн нэрээ бичээд хоосон хуудас тушаасан байна. Багш нь түний гэрт очив. Тэр байсангүй. Хүнд өвчтэй хэвтэрт байгаа аав нь:

- Хүү маань надад өөрийн шалтгаанаас болж шалгалтдаа муу дүн авсан гэж хэлээд л хөлсний ажил хийхээр гадагш явсан.

    Ар гэрийн амьдрал, уушгины сүрьеэ туссан аавыгаа хаяад хол явж чадахгүй гэж бодсон Ли Жиньшань хүү зориуд муу дүн авсан нь энэ байжээ. Бүх үнэнийг мэдсэн ангийн багш нь өөрийн эрхгүй нулимс дуслуулж их сэтгэл хөдлөн энэхүү байдлыг сургуулийн захиралдаа хэлжээ. Удалгүй түүнд туслах хандивын аян өрнөж, халуун сэтгэлтэй хүмүүсийн тусламжтайгаар тэр сургуульдаа орон энэ жил дахин элсэлтийн шалгалтад оролцож өндөр дүн авчээ. Гэхдээ тэрээр ар гэр аав ээжтэйгээ ойрхныг бодон Чинхуа зэрэг алдартай их сургуульд элсэх боломжоо орхиж, гэрээсээ ойрхон байдаг Үхан их сургуульд суралцахаар болжээ.

    Чинхуа Их Сургуульд орох чухал, ар гэртээ хариуцлагатай байх бүр чухал. Түүний энэхүү сэтгэл хөдөлгөм явдал олон хүнийг уярааж үлгэр дуурайл болж байна.

Зохиогч:Баянмөнх
Найруулагч:Saraa
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:77
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой