”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хонконгийн ирээдүй улам гэгээн саруул байх нь лавтай

07-р сарын 01-нд Хонконг эх орондоо эргэн нэгдсэний 25 жилийн ой тохиолоо.

06-р сарын 30-нд Хонконгт хүрэлцэн очсон Хятад улсын дарга Ши Жиньпин илтэл тавихдаа:

“Нэг улс, хоёр систем” бол Хонконгийн урт хугацааны хөгжил цэцэглэл тогтвортой байдлыг баталгаажуулах, Хонконгийн элэг нэгтнүүдийн ашиг сонирхлыг хамгаалах сайн тогтолцоо гэдгийг практик гэрчиллээ. “Нэг улс, хоёр систем”-ийг өчүүхэн ч хэлбэрэлтгүйгээр хэрэгжүүлбэл Хонконгийн ирээдүй нэн сайн сайхан болох нь зайлшгүй хэмээн онцолсон билээ. Түүхийг эргэн харвал 1997 оны 07-р сарын 01-нд Хятад улсын Засгийн газар Хонконгт бүрэн эрхээ сэргээн хэрэгжүүлж, Их Британиас Хонконгийг 150 жил колоничлон ноёрхсон түүхийг эцэслүүлж, Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийг байгуулжээ.

 1997 оноос 2022 оныг хүртэлх 25 жилийн турш Хонконгийн эдийн засаг хурдтай хөгжиж, олон улсын санхүү, агаар аялал, худалдааны төвийн статус тасралтгүй бэхжиж, Хонконгийн элэг нэгтнүүд урьд өмнө байгаагүй ардчилал эрх чөлөөг эдлэх болсон. Ялангуяа ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятад улсын дарга Ши Жинпин стратеги болон бүх талын хараасаас “Нэг улс, хоёр систем” практик болон Хонконгийн ажлын талаар олон чухал илтгэл тавьжээ. 25 жилийн турш ХКН-ын төв хорооны хүчтэй дэмжлэг дор,  Азийн санхүүгийн хямралаас олон улсын санхүүгийн хямрал хүртэл, халдварт хижиг саарсаас "Ковид-19" хүртэл, Хонконг цөөнгүй хүндрэл бэрхшээлтэй нүүрлж ирсэн. Гэхдээ хүндрэл бэрхшээл нүүрлэх бүр Хятадын төв засгийн газраас туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Ялангуяа ХКН-ын XVIII их хурлаас хойш дарга Ши Жинпинээр цөм болгосон ХКН-ын төв хорооны зөв оновчтой удирдлага дор Хятад улс түүхэт чанартай амжилт байгуулж, улам илүү хүчирхэг болсноор Хонконгод хүндрэл бэрхшээлийг даван туулах илүү их итгэл зоригыг олгосон билээ. Хонконг өөрийн хүчээр үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтооход бэрхшээл тулгарсан нөхцөлд Хятадын Төв Засгийн газар Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо, хэрэгжүүлэх механизмыг байгуулан сайжруулж, Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчилж, “Эх оронч хүн Хонконгийг засаглах” зарчмыг хэрэгжүүлж, Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүс болон Хонконг Жүхай Макаогийн гүүрийг бүтээн байгуулж, эх газар болон Хонконг хоорондын олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Хонконгийн хөгжил цэцэглэлийг бүх хүчнээр дэмжсээр иржээ.. Өнөөдөр Хонконг дэлхийн дата төвийн зах зээлийн жагсаалтад 6-р байранд, эдийн засгийн цогцуудын дэлхий дэх өрсөлдөх чадварын жагсаалтад 5-р байранд, дэлхийн бизнес эрхлэхэд хамгийн таатай газруудын жагсаалтад 3-р байранд, эдийн засгийн чөлөөт байдлын индексээрээ 1-р байранд бичигдсээр байгаа бөгөөд дэлхийн гадаад валютын 4 дэх том зах зээл, дэлхийн биологийн шинжлэх ухаан технологийн хөрөнгө санхүүжилтийн 2 дахь том төв болоод байгаа амжилтууд нь дэлхийг гайхшруулж байна. Үүнээс гадна сүүлийн таван жилд Хонконгоос гадаад оронд суугаа хэрэг эрхлэх газар 88 байснаасаа 119 болон нэмэгдэж, визгүй зорчих улс орны тоо 40 байснаас 168 болон нэмэгджээ. Мөн Хятадын Хонконг нэрээр олон улсын засгийн газар хоорондын 97 байгууллага, олон улсын хууль эрх зүйн 20 гаруй байгууллагад элсэн ороод байна.

Түүхийн урсгалд 25 жил тийм ч урт биш боловч Хонконгийн хувьд “Нэг улс, хоёр систем”-ийн практик нь амжилтад хүрснийг дэлхий нийтэд мэдрүүлсэн онцгой ач холбогдолтой цаг хугацаа юм. Хятадын “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөө болон 2035 оны алсын зорилтын хөтөлбөр, мөн Хятадын олон салбарын төлөвлөгөөнд Хонконгийн ирээдүйн хөгжлийг дэмжих хэтийн төлөвийг гаргасан нь “Дорно дахины сувд” хэмээгдсэн Хонконгийн ирээдүйн улам гэгээн саруул байхад баталгаа хангаж байна.

Хонконг ирээдүйд улам илүү шинэ амжилт гаргаж, шинэ үсрэлт хийх бөгөөд боломж, сорилт зэрэгцэн оршиж, боломж нь сорилтоос илүү байх болно. Хятад улсын дарга Ши Жинпин:

“Нэг улс, хоёр систем” тотолцоо нь практикийн шалгуурыг олон удаа давсан. Тэр нь Хятад улс орон, үндэстний ашиг сонирхол, Хонконг, Макаогийн язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаалыг хүлээсэн юм. Ийм сайн тогтолцоо өөрчлөгдөх шаардлагагүй, харин удаан хугацаанд хадгалагдах ёстой хэмээн онцолжээ. Энэ нь дарга Жи Жинпингийн Хонконгод тавьсан итгэл, хүлээлт бөгөөд Хятадын төв засгийн газраас Хонконгийн ирээдүйн хөгжилд анхаарал хандуулж мөн Хонконгийн ирээдүйн хөгжилд бүрэн итгэлтэй буйг харуулж байна.

Зохиогч:Хасмөчир
Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:solongo
Мэдээ үзсэн:102
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой