Хүнсний аюулгүй байдал бол улс орны нийгмийн тогтвортой байдлыг хангахад заавал шаардах хүчин зүйл. Хятад улсын дарга Ши Жинпин хүнсний аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар олон удаа чухал яриа илтгэл тавьж байсан. Энэ жилийн хоёр чуулганы үер Хятад улсын дарга Ши Жинпин хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратеги хэрэгжүүлэхэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ялангуяа хүнсний нийлүүлэлтийг нэн тэргүүний үүрэг болгох хэрэгтэй хэмээн онцолжээ.
Ковид-19 цар тахал, Орос -Украины дайны улмаас дэлхийн улс орнууд хүнсний хомстол хүнсний аюулгүй байдлын асуудалтай нүүрлэх болсон. тэгвэл үр тариа болон тариалангийн талбай нь хүнсний аюулгүй байдлын хамгийн чухал гол бүрэлдэхүүн хэсэг болдог. Үүнд Хөдөө аж ахуйг компьютероор зүйрлэвэл үр тариа нь түүний чип нь болдог. Харин тариалангийн талбай нь хүнсний үйлдвэрлэлийн гол амин судас болж байдаг. Дотоодын үр тарианы үйлдвэрлэлээ дэмжихийн тулд Хятадын төв засгийн газар цуврал бодлого, төлөвлөгөөг боловсруулан гаргаж хэрэгжүүлж байна. Жишээлбэл Хятадын 14-р таван жилийн төлөвлөгөөнд ирэх таван жилд үр тарианы жилийн гарцыг тогтвортой байлгаж, 2025 он гэхэд үр тарианы гарцыг 700 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бол Хятадын төр засаглалын чухал агуулгын нэг. ХКН-ын төв хорооны зөв оновчтой удирдлага дор Хятадын ард түмэн хатуужилтай тэмцэж, дэлхийн 9%-ын тариан газар, 6% -ын цэнгэг усны эх сурвалжид түшиглэн, дэлхийн тавны нэг хувийн хүн ам буюу 1 тэрбум 400 сая гаруй хүн амын хүнсний асуудлыг шийдэж чадсанаар дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байна. Хятадын 1 тэрбум 400 сая хүн амын нэг өдрийн хүнсний хэрэгцээнд 700 мянган тонн амуу будаа, 98 мянган тонн хүнсний тос, 1 сая 920 мянган тонн хүнсний ногоо болон 230 мянган тонн мах шаардлагатай. Хятадын хүнсний гарц 7 жил дараалан 65 сая кг-ыг давж, одоогоор хүнсний нийлүүлэлт болон нөөц хүрэлцэхүйц хэмжээнд байна. Гэхдээ хүн ам олон, газар нутаг бага, нөөц баялаг хомстохын хирээр хүнсний тариалангийн талбай болон хүнсний гарцыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага улам илүү нэмэгдэж байна. ялангуяа цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь хүнсний үйлдвэрлэлд тогтворгүй хүчин зүйлийг үүсгэж байна.
ХКН-ын 18-р их хурлаас хойш дарга Ши Жинпингээр төв болгосон ХКН-ын төв хороо нь хүнсний аюулгүй байдлыг хамгаалахыг Хятадын төв засгийн газрын нэн тэргүүний зорилт болгож, “ хүнсийг өөртөө хангах, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах” шинэ үзлийг дурдаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний импортыг төрөлжүүлэх замаар хүнсний аюулгүй байдалдаа анхаарал хандуулж байна. хүнсний аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг олон улсын зах зээлд түшиглэн шийдэж чадахгүй нь мэдээж. Энэ тухай Хятад улсын дарга Ши Жинпин “ Хятад хүний хоолыг Хятад хүн бэлдэх ёстой. хүнсний аюулгүй байдлыг хамгаалах асуудалд яасан ч хөнгөн хуумгай хандаж болохгүй” хэмээн онцолсон байдаг. Энэ нь Хятадын төв засгийн газраас дотоодын хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангах хатуу зорилтыг тавин ажиллаж байгааг харуулж байна. Хятад улс хойшид ч том гүрний үүрэг хариуцлагаа улам илүү бадруулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулж, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад улам илүү хувь нэмэр оруулах нь гарцаагүй юм.