Хонконг эх орондоо буцаж ирсний 25 жилийн ой 2022 оны 07-р сарын 01-нд тохиож байна. “Нэг улс хоёр систем” нь бүтээлч үзэл баримтлалаас бодит байдал болон өөрчлөгдөөд 25 дахь жил болж байна. 1999 онд Макао эх орондоо буцаж ирсний дараа ч "Нэг улс хоёр систем"-ийн бодлогыг баримталсаар ирсэн. "Нэг улс хоёр систем"-ийн бодлого нь улс орны үндсэн эрх ашиг, Хонконг, Макаогийн үндсэн эрх ашигт нийцэж байгааг 25 жилийн практик бүрэн нотолж, хүчирхэг эрч хүчтэй засаглалын арга хэлбэр болжээ.
Юуны өмнө "Нэг улс хоёр систем" бол Хятадын Коммунист намын Хятадын үндэстний "Эв нэгдэлтэй адил бус" улс төрийн засаглалын мэргэн ухааныг өвлөн авсаны илэрхийлэл юм. "Нэг улс хоёр систем"-ийн үзэл баримтлалыг анх 1983 онд дурдсан бөгөөд гол төлөв Хятадын Коммунист Намаас "Хонконгийн асуудал", "Макаогийн асуудал", "Тайваний асуудал"-ын тухай түүхэн асуудалуудыг шийдвэрлэх засаглалын бодлого болно. Өөрөө хэлбэл, БНХАУ-ын засаг захиргааны хүрээнд Хятадын эх газарт Хятадын онцлогтой социализмын ардчилсан централизмийг хэрэгжүүлж, Хонконг, Макаод социалист тогтолцоог хэрэгжүүлдэггүй, харин 50 жил өөрчлөгдөөгүй капиталист тогтолцоог хэрэгжүүлэх болно. Үндэсний батлан хамгаалах, гадаад харилцааны асуудлаас гадна Хонконг, Макао нь "Хонконг, Макаогийн ард түмэн Хонконг, Макаог өндөр түвшний өөртөө засах" гэсэн засаглалын шинэ загварыг баримталж, "Хятадын Хонконг", "Хятадын Макао" нэрээр олон улсын болон бүс нутгийн зарим үйл ажиллагаанд оролцдог. Энэ нь Хонконг, Макаод асар их бие даасан хөгжлийн орон зай, хөгжлийн хэмжүүрийг олгож, Хонконг, Макаогийн эх орон нэгтнүүдийн үндсэн эрх ашгийг дээд зэргээр хамгаалж байна.
2021 оны 11-р сарын 11-ний өдөр ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хурлаас баталсан "Намын 100 жилийн тэмцлийн томоохон ололт амжилт, түүхэн туршлагын тухай Хятадын Коммунист намын Төв хорооны тогтоол"-д "Нэг улс хоёр систем"-ыг намын 100 жилийн тэмцлийн чухал ололт амжилт, түүхэн туршлагын чухал бүрэлдэхүүн хэсэг болгожээ. Нэг улс хоёр систем бол түүхийн сорилтыг даван туулж чадсан Хятадын таслийн нэг юм. Энэ бол Хятад улс салан тусгаарлах асуудлыг амжилттай зохицуулах оролдлого юм. Энэ нь салан тусгаарлах үзэл баримтлалтай улс орнуудад энх тайвны замаар маргааныг шийдвэрлэж, энх тайвнаар нэгдэх бодит туршлага болж чаджээ.
Хонконг, Макаод 20 гаруй жилийн турш "Нэг улс хоёр систем"-ийн бодлого баримталж ирсэн нь хагарал, хуваагдлыг шийдвэрлэх, энх тайвнаар дахин нэгдэх чухал туршлага болохыг нотолсон юм. Одоогийн байдлаар Хятадын Коммунист нам "Тайваний асуудал" /"Тайваний хоолойн асуудал"/ дээр энэхүү засаглалын үзэл баримтлалыг баримталсаар байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг дэх Тайваний элэг нэгтнүүд болон энх тайвныг эрхэмлэгч олон орны дэмжлэгийг авч байна. Үүний нэгэн адил Тайвань эх орондоо эргэн ирж, Хонконг, Макаогийн адил эх орныхоо эх газртай давуу талаа ашиглан харилцан нөхөн хөгжих замаар аялахыг хүсэж байна. “Нэг улс хоёр систем” нь хэрэгжих боломжтой улс төрийн засаглалын загвар бөгөөд энэ нь хуваагдсан зарим улс оронд /жишээлбэл Солонгосын хойг/ туршилга сургамж болж, энх тайвны гэрлээр дэлхий дахиныг гэрэлтүүлэх боломжтой.