...

Энэ оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Ханш нээх өдөр” тохиосон. Энэ нь Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 5 дахь улирал болно. Дү Мүгийн шүлэгт бичсэн мэт “Ханшны өдөр бороо шиврэн орлоо”. Тиймээс номин ногоон удын мөчир болон цас цагаан алимын цэцэг хаврын бороонд угаагдан буй зураг зурсан юм. Зураг дахь хятад охин гартаа сагстай Чин Туань барьжээ. Чин Туань нь эрт дээр үедээ тахилгын эд зүйлс байсан бол өнөө үед ердийн хоол хүнсний төрөл болсон байна. Чин Туань болон цаана харагдаж буй хөшөө нь Хятадын ард иргэд ханшны өдрөөр дээдсээ тахидаг уламжлалыг тодруулсан. Ханш нээх өдөр нь дээдсээ тахидаг ёс төртэй өдөр төдийгүй түмэн бодис төлжин дэлгэрэхийн өлзий дэмбэрэлтэй цаг юм.





























































