...

Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 6 дахь улирал болох “Тариалангийн хур” энэ жилийн хувьд 04 дүгээр сарын 20-ны өдөр тохиолоо. Хятадын өмнөд нутагт эл өдөр цай уудаг уламжлалтай. Хаврын хураар цайны навч ургадаг ба тэнгэр дулаарахын хэрээр бороо элбэгшиж, бороо элбэг байх тусам цай сайн ургадаг байна. Хаврын цай муу зүйлийг хөөдөг гэж энэ нутгийн хүмүүс итгэдэг. Тиймээс хятад охин гартаа цай барьж, гадаадын хөвгүүний хамт цайны тарианд алхаж буйгаар зурсан юм. Тэдний ард бас цайны навч түүж буй бүсгүй болон хүмүүсийг тариалангийн ажилд дуудаж буй хөхөө шувууг зурсан. Хаврын урин цагт хамтдаа цай хүртэцгээе.





























































